antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2015 2 comments

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

нийтлэсэн Admin

zasgiingazar“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ.

Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ) авах талаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээг 2015 оны 03 дугаар сарын 25-аас хойшхи хоёр сарын хугацаанд хийсэн байна. “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд

1. Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө тал буюу хөрөнгө оруулагч талд шилжүүлэх талаар хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг зохих журмын дагуу тогтоож, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Иргэн (June 07, 2015 9:31:47 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож, УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт стратегийн ордыг ашиглах тохиолдол бүрт Монголын төр өрөнд орсоор байх болно. Учир нь уг хуулинд төрийн эзмшлийн 34 хувь гэсэн дэлхийд хаана ч байхгүй заалт байдаг. Нөгөө талаар дэлхийн бүх улсуудын “Ашигт малтмалын тухай” хуулиуад байдаг газрын хэвлий дахь ашигт малтмалын үнэ болох өндөр “Роялти”-ийн тухай заалт Монголын “Ашигт малтмалын тухай” хуулинд зориуд санаатайгаар тусгагдаагүй байдаг. Үүнээс болж Монголын газрын баялагийг дотоод, гадаадын бүх луйварчид үнэгүй өмчилж, эзэмшиж, ашигладаг. Дэлхийн бүх улсуудад хэрэглэдэг өндөр “Роялти”-г нөөц ашиглсны төлбөр мэтээр булзайруулан тайлбарлаж ард түмнийг хуурч, толгойг нь эргүүлдэг. “Роялти”-гийн мөн чанарыг ард түмнээс нууж, рад түмний өмч болох газрын баялагийг нь гадаад, дотоодын дээрэмчид үнэгүй дээрэмдэж авдаг цорын ганц улс бол Монгол юм. Сэрэмжлэгтүн.

  • Шударга иргэн (June 08, 2015 10:04:01 am )

    Манай улс орон төр засагт хариуцлага үнэн алга болжээ. Төрийг намд хэдэн төгрөг хаясан мэдлэг боловсролгүй юмнууд дээд доод шатаа удирдаж байна.Би Дорноговь аймгийн төвд “Нарлаг шанд” хотхонд шинэ байр захиалж орсон. Гэтэл энэ байрыг мэргэжлийн биш Одгариг гэдэг нөхөр барьсан. Дээрээс ус гоождог, ус нь гадагшаа нэвтрээд халтар алаг шавар нь хуураад унасан одоо 3 жил болж байгаа гэхэд усны цорго байхгүй хэцүү байрнууд байгаа.хэлэхээр хүлээж авдаггүй. Энэ нөхөр энэ ч биш Дорноговиор дүүрэн ийм байшин барьдаг их хаалгатай нөхөр байдаг.Бид хичнээн жил зээл хийгээд иймэрхүү байр авсан.Хүлээж авдаг улсууд нь мэргэжлийн баймаар юм ийм юм хүлээгээд авчихсан жирийн бид нар хохироод сууж байна. Бодвол хахуул авсан биз.Хажуу талын хауснууд нь бас ус нэвччихсэн тэр хүмүүс бас тэвчээртэй хүмүүс тийм юманд чимээгүй суудаг,эсвэл ах дүү нар нь байдаг эсвэл хахуул авдаг нөхдүүд нь байдаг. Орон нутгийн холбогдох удирдлагууд тоодоггүй болоод 3 жил болж ашиглалтын хугацаа дуусах гэж байна.Үүнийг янзлуулж өгч буян болдог зоригтой хариуцлагатай нэгэн байна уу? Хажууд нь бас нэг хаус 1 орон сууц байдаг. Тэр мэргэжлийн хүн бариулсан гэж өөр байдаг юм билээ.Барилгыг хэн дуртай нь барьдаг болсон юм байна.Ирээд үзэхэд нүүрэн дээр ил байна. Холбогдох газар нь анхаараачээ арай ч дээ.Жирийн бид хохироод сууж байна.

antalya rent a car