antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2015 Comments are off

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.05/

нийтлэсэн Admin

emus2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсын хэмжээнд: 

Улаанбурхан өвчин:

– Улсын хэмжээнд 13698 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 564 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

– “ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн төв Тавантолгойд нийт 7 цэрэг өвчилсөн байна.

– Улаанбурхан өвчний дархлаажуулалтын хамралт 92% байна.

 Эх сурвалж: ХӨСҮТ

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Ховд аймгийн Буянт суманд 38 настай, эрэгтэй, малчин. Өвчтнөөс цуглуулсан сорьцод боом төст колоний ургалттай. Лабораторийн шинжилгээгээр үргэлжилж байна. Түргэвчилсэн эрсдлийн үнэлгээгээр “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

 Өнгөрсөн 7 хоногт бүртгэгдсэн халдварт өвчний хам шинжийн дотор цочмог халууралт тууралт 84%, цочмог халууралт, цэврүүт тууралт 13.3%-ийг эзэлж байна.

 Цочмог цусархаг суулгалтын хамшинж эпидемиологийн 17 дах долоо хоногоос эхлэн тасралтгүй өссөөр байна.

 alt

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээ:

5 дугаар сарын 28-аас 6 дугаар сарын 2-нд нийт 2047 хүн хандсаны 65.2%-ийг эрэгтэйчүүд, 34.1%-ийг 0-15 насны хүүхдүүд, 8.2% нь хэвтэн эмчлэгдэж, 16% нь согтуугаар өртжээ. 36.7% нь уналт, 15%-ийг зам тээврийн осол эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Томуу, томуу төст өвчин: 

 Улсын хэмжээнд 101.128 хүн амбулаториор үйлчлүүлсний 4,101 (3.9%) нь ТТӨ-тэй гэж оношлогджээ.

 Лабораторид суурилсан тандалтаар 1 (6%) сорьцонд респиратор-синцитиаль вирүс, 1 (6%) сорьцонд иж томуугийн вирус тодорхойлогдсон.

 Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (4.356)-ийн дотор 479 буюу 11.0%-ийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 3.7%-иар их, нас баралт бүртгэгдээгүй.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

БНСУ-д нийт 36 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барсан байна. Үүнээс 29 тохиолдол нь анхны өвчтний гэр бүлийн гишүүд, эмнэлэгт хамт хэвтэн эмчлүүлсэн хүмүүс байна. 6 тохиолдол нь хоёрдогч тохиолдлуудаас халдвар авчээ. Ойрын хавьтлын 1667 хүнийг илрүүлж, биеийн байдлыг хянаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Эбола вируст халдвар:

2015 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар 27246 тохиолдол, 11211 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 11 тохиолдол бүртгэгджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car