antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2015 7 comments

Алтай констракшны барьсан ”Нархан” хотхоны гадна хана ганцхан өдрийн хүчтэй салхи бороонд нуржээ

нийтлэсэн Admin

nursanhothonНийслэл хот өдрөөс өдөрт өндөр барилгууд сүндэрлэж өнгө нэмсээр байгаа. Мөн орон сууцны хорооллууд ч борооны дараахь мөөг шиг олширч байгаа. Энэ олон барилга, байшинг монголчууд бид өөрсдөө сүндэрлүүлэхээс гадна өмнөд хөршийнхөн багагүй хувьд нь гар бие оролцож, том тус хүргэж байна. Гэхдээ өнөөдөр баригдаж байгаа барилгын чанар ямар байна вэ гэдгийг хянаж байгаа хяналтын байгууллага үгүй бололтой. Уг нь байгаа л байх. Гэхдээ тэр хүн нэг бол ажлаа хийхгүй байна эсвэл авлигад идэгдэж, мөнгөнд нүд, чихээ таглуулснаас зайлахгүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шаардлага хангаагүй барилгыг Мэргэжлийн хяналтынхан хүлээж авлаа гээд л гардаг, яригддаг. Эсвэл хэн нэг нь чанаргүй барилгыг Улсын комисс хүлээж авснаас болж асуудал үүссэн гэсэн зарга үүсгээд л явж байдаг. Тэгвэл зарим барилга байгууламж нэгхэн өдрийн хүчтэй салхи, хэсэгхэн зуурын борооноор нурах нь холгүй байх болжээ. Үүний нэг тод жишээ гэхэд л өчигдөр орсон хүчтэй борооноор Алтай констракшны барьсан “Нархан” хотхоны барилгын хана нурж хүн бэртээх шахсан явдал юм. Тодруулбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлага хуурч унасан байна. Энэ мэт шаардлага хангаагүй ганцхан өдрийн хүчтэй салхи борооноор ийн хуурч унах барилга Нийслэл хотод хэр олон байгаа бол. “Нархан” хотхоны 13 давхрын хананаас ховхрох энэ хөөсөнцөр шавардлага эд зүйлс дээр унаж бүр цаашлаад хүний амь нас хохироож ч болох байлаа. Энэ мэт хариуцлаггүй нүд хуурсан барилга хотын үзэмж болоод иргэдийг эд хөрөнгөөр хохироож байна. Ийм шаардлага хангаагүй оршин суугч нартаа аюул заналхийлж байгаа барилга байгууламжинд холбогдох мэргэжлийн байгууллага анхааралдаа авах цаг болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Цэцэгээ (June 05, 2015 8:09:17 pm )

    Одооны барилга ч дээ чааваас. Манай хажуу айлын 2 хүүхэд сумо барилдаж байгаад манай унтлагны өрөөний хана цөм шаагаад ороод ирсэнш дээ. Босоод орилох гэтэл нөхрийн маань боов нь чихээстэй, хашгирах гэтэл хэл маань хөхөөстэй, хөдлөх гэтэл хөл маань даруулцсан…ёстой халаасан шүү..

    • Зочин (June 06, 2015 8:20:26 am )

      🙂

  • ум хум (June 05, 2015 8:24:36 pm )

    3 валл газар хөдөлхөд юм үлдэх үү энэ хотод, бурхан минь, мөнгөнии хоиноос дэндэж баина даа , нүгэл нүдээрээ гэж үр хүүхдээрээ үе удмаараа төлөх үе ирнэ шүү

  • ИРГЭН (June 05, 2015 8:42:40 pm )

    БОЛЬЁ ОО

  • Zochin (June 06, 2015 8:04:39 pm )

    iim yavdal ert ehelsen shu.HUD-t ailuudiin tsonkhiig haagaad barisan barilgiin hoid hesgiin baruun tal ni aadar boroonoor, zuun tal ni tsasan shuurganaar nuraad unasan baigaa. azaar hun gemteegui.erh medel, mungutei humuus jiriin irgediig yaj ch deerelhej, doromjilj boldog uildliig irged uursduu l temtsej taslan zogsooh yostoi shuu!!!!!!

  • bat (June 06, 2015 8:08:06 pm )

    huus naaj shavddag 2002 ond solongost heseg delgreed ingej huulraad horison 13 jiliin daraa mongold horoichee buh barilga iim bolloo butehgui ed gedgee haruulaad baihad odoo boloo yum bish uu

  • гайхах юм алгөө (June 08, 2015 11:44:45 am )

    өнөөдөр Монголын бүх юм хулхи халтуурны … энгийн жишээ авахад л теди дээр зарагдаж байгаа хайрцаг савтай , бүх дагалдах юмтайгаа , бүр гадуураа гялгар цаастай лаг лаг гар утаснуудын дийлэнхи нь капиталд орсон хуучин (second hand) гар утаснууд шү дээ, гэтэл ичих ч үгүй шинэ утас гээд л зарна. Уг нь Монгол хэлэнд шинэ гэж дөнгөж үйлдвэрээс гарсан, хэн ч хэрэглээгүй юмыг хэлдэг байлтай. Нөгөө Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэртэй сүрт байгуулага нь нүдэн балай, чихэн дүлий … Монголын амьдралаа гэж … зүгээр л онигоо

antalya rent a car