Нийслэлээс ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах уралдаан зарлаад байгаа билээ. Бохир орчинтой шаардлага хангаагүй байгууллагын гадна талд гахай, цэвэр орчинтой, шаардлага хангасан байгууллагын гадаа инээмсэглэл нааж байгаа бөгөөд хэд хэдэн аж ахуйн нэгжүүд гахай наалгуулжээ. Тэрээр “Тоса” худалдааны төвийн гаднах орчин нь бохир, эргэн тойронд нь хог хаясан, гадна үүдэнд нь байрлах лангуу эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул “гахай”-ны дүрс бүхий анхааруулсан наалт наалгасан гэнэ. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Батсайханы худалдааны павильон, “Жин хэмжүүр” ХХК, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, “Миний дэлгүүр”, Баянзүрх хүнсний дэлгүүр, Ото зоог, Нийслал караоке club, Royal кафе, Ажлын хувцасны дэлгүүр Арти супермаркет, “Ганга Дагшин” эмийн сан гэх мэт байгуулагууд “гахай” наалт наалгаж, хангалтгүй үнэлгээ авчээ.
Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүд орчноо цэвэрлэж гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд хангалттай гэсэн үнэлгээ авах боломжтой юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.