antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2015 3 comments

“Зайсангийн ам”-аар дүүрэн “гадаад”-ынхан буюу Монголоор ярnвал мулгууд тооцогдох цаг ирж…

нийтлэсэн Admin

556e76a228b444.78441443Саяхан… Саяхан ч юу байх вэ дээ. Эх үрсийн баяр далимдуулаад бяцхан үрсээ тоглуулж наадуулчих гээд зай талбай, тоглоом наадгай хайсан эцэг, эхчүүдийн дунд мөр зэрэгцээд л хоёр үрээ дагуулаад гарав.

Хаа сайгүй л хөл гишгэх зайгүй хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, мөргөлдөж, шүргэлцсэн, оочерлож бухимдсан, залхсан, тэвчих чадвар нь хөгжөөгүй хүүхдүүд нь үймж самууруулж, аав, ээжүүд хөмхий зуун хөөцөлдөх агаад хүрэлцээтэй тоглоом, зугаацуулах талбар алга байгаа нь хэнд ч ойлгомжтой мэт. Уртаашаа ганц хүүхдийн парк нь танагдсаар байгаад алгын чинээхэн болсон болохоор тэнд ороод тоглуулах биш сунаж унатлаа оочерлож, хоорондоо чихэлдэн муудалцах талбар болсон учир бухимдуулахаас өөрөөр гийгүүлэхгүй янзтай.

Хэд гурван тоглолт энд тэнд болох ч баярлуулах гэхээсээ бизнесийн шинж чанартай учраас төлбөрийн чадвартай, 2, 3-аар нь тасалбар авах түрийвчний бядтай нь цөөхөн тул тоглолт мэтээс мултарч үлдсэн нь хий дэмий хоолны газар тэргүүтнээр хөлхөлдөн өнгөрөөсөн гэлцэнэ билээ.

Манай гэр бүлийнхний хувьд “тархиныхаа булчин”-г ажиллуулж байгаад хүүхдээ хямд төсөр боловч боломжийн зугаацуулахаар чинээлэг давхаргынхны амьдардаг хотхонуудын тоглоомын талбайг “дайл”-аар мордов. Манайдаа ганц хүүхдийн паркаасаа илүү шахуу тохижилттой гэж сонссон болохоор зорьж үзмээр санагдаад байснаа нуухгүй ээ.

Ер нь бол Зайсангийн аман дахь хотхонуудыг гүйцээлээ. “Bella besta” гэх хотхон. Тэнд орчин нөхцөл нь үнэхээр сайн бөгөөд тайван амгалан, хүүхэд тоглох нөхцөл бүрэн хангагдсан байх юм. Тоглоомын талбайг хүүхдийн насны онцлогоос нь хамааран торон хашаагаар тусгаарлах бөгөөд хүүхдүүд том, жижиг холилдоод бужигнаад байхгүй юм. Атаархал хөдлөх шиг болж байгаа юм чинь.

Гэвч энэ хотхонд Монгол төрхтэй ч гадаад хүүхдүүдээр дүүрчихсэн мэт санагдав. “Монголчууд нь яагаад тоглодоггүй юм бол?” хэмээн битүүхэндээ харц чулуудан шинжих ч нэг л сонин. Өөрөөр хэлбэл, тэнд тоглох хүүхдүүдээс Монгол хэлээр ярих нэг ч хүүхэд алга аа……

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: mnb.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • arslan (June 03, 2015 7:19:31 pm )

    Харийн халтуурчингуудаар хагас дутуу хэл заалгаад түүнийгээ боловсрол гэж эндүүрдэг ********** баячууд болон тэднийг сармагчлан дуурайгч мулгуу хүмүүсийн гайгаар монголын үр хүүхэд хэн ч биш болон хүмүүжиж байгаагийн эмгэнэлт дүр зураг энд харагдаж байна. Ийм балайрал элийрлийн эхийг тавьсан хүмүүсийн нэг нь МАН-ын томчуулын нэг, хуучин цагт Женко-гийн тэжээвэр гөлөг, дараа нь Энхбаярын бууны нохой байсан Ё.Отгонбаяр мөн. Тэр этгээд Кэмбрижийн боловсрол олгоно энэ тэр гэж сүгсэлзэж давхисаар байгаад ийм ЗОМБИ нарын бүхэл бүтэн үеийг бий болгож байна. Араас нь албыг нь аван ардын боловсролыг бантан болгож байгаа Гантөмөр гэдэг мануухай ч мөн Отгонбаярын өрөөсөн дугуй. Ийм л байна даа. Сайтар эргэцүүлэн бодогтун. Үр хүүхдээ сүйрэл хөтлөөд түрийвчээ хоослон харийнхны туршлагын туулай болгохоор зэхэж суугаа эцэг эхчүүдэд энэ сануулга бас хамаарна. Оройтоогүй дээрээ монгол хүн гэдгээ ухаарцгааж харийнхны соёлын дарангуйлал,түрэмгийллээс өөрсдийгөө, ялангуяа үр хүүхдээ аврахыг бодоцгоо.

  • arslan (June 03, 2015 7:20:01 pm )

    Харийн халтуурчингуудаар хагас дутуу хэл заалгаад түүнийгээ боловсрол гэж эндүүрдэг ********** баячууд болон тэднийг сармагчлан дуурайгч мулгуу хүмүүсийн гайгаар монголын үр хүүхэд хэн ч биш болон хүмүүжиж байгаагийн эмгэнэлт дүр зураг энд харагдаж байна. Ийм балайрал элийрлийн эхийг тавьсан хүмүүсийн нэг нь МАН-ын томчуулын нэг, хуучин цагт Женко-гийн тэжээвэр гөлөг, дараа нь Энхбаярын бууны нохой байсан Ё.Отгонбаяр мөн. Тэр этгээд Кэмбрижийн боловсрол олгоно энэ тэр гэж сүгсэлзэж давхисаар байгаад ийм ЗОМБИ нарын бүхэл бүтэн үеийг бий болгож байна. Араас нь албыг нь аван ардын боловсролыг бантан болгож байгаа Гантөмөр гэдэг мануухай ч мөн Отгонбаярын өрөөсөн дугуй. Ийм л байна даа. Сайтар эргэцүүлэн бодогтун. Үр хүүхдээ сүйрэл хөтлөөд түрийвчээ хоослон харийнхны туршлагын туулай болгохоор зэхэж суугаа эцэг эхчүүдэд энэ сануулга бас хамаарна. Оройтоогүй дээрээ монгол хүн гэдгээ ухаарцгааж харийнхны соёлын түрэмгийллээс өөрсдийгөө, ялангуяа үр хүүхдээ аврахыг бодоцгоо.

  • Anonymous (June 04, 2015 6:54:40 am )

    Buruu

antalya rent a car