Монголын загварын ертөнцийн өвөрмөц дүр төрх болсон “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй зуурдаар нас баржээ. Тэрбээр өнгөрөгч зургадугаар сарын нэгэнд 22 насандаа хайртай дотны хүмүүсээ орхин одсон харамсалтай үйл явдал тохиолоо.
Ид хийж бүтээх насандаа ийн хорвоог орхисон талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач загвар өмсөгч С.Төгс нар хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд хамт амьдарч байсан юм. Тэрээр талийгаачийн найз бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Амьдралын минь нэг хэсэг байсанд баярлалаа. Амгалан нойрсдоо…” хэмээн эмгэнэл илэрхийлжээ. Түүний төрөл төрөгсөд, ар гэрийнхэн, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлэе. Ум сайн амгалан болтугай.

Холбоотой мэдээ
Comments are closed.