antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2015 89 comments

Оюу-толгой маань буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөллөө

нийтлэсэн Admin

62jdnifpt0a6at47n0h7grf7qmЧ. Сайханбилэг газар нутгаа худалдаж, барууны ноёддоо, англичууддаа, Тони Блейр найздаа мөнхийн гавъяа байгууллаа

Том гүрэн, яг ийм байдлаар бага буурай улсыг тонон дээрэмдэж, эрхэндээ оруулдагийг та бүхэн олонтой уншсан биз. Монгол маань энэ л замаар явж байгаа. Барууны тэжээврүүд, огцорсон сайддаа Ерөнхий сайдын сэнтий бэлэглэж байсны далд учир утга ч энэ л юм. Ч. Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа ард түмэндээ: “ Бүсээ чангалах уу? Оюутолгой мэтийн орд газраа хөдөлгөх үү?”хэмээн хоёр асуулт тулгаж байсны амьд дүр зураг гарч байгаа нь энэ. Бүсээ чангалж өлсөж үхэхгүй гэхдээ олонх маань.: “Оюутолгойгоо хөдөлгөё” гэж санал өгсөн байна билээ. Ард түмнийхээ саналыг авсан нэрийн доор хөдөлгөж байгаа нь энэ. Даанч буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөлчихлөө дөө, Оюутолгой маань!

Та нар ажигладаг байсан бол Оюутолгойг хаана, хэнд өгөх нь тодорхой байсан л даа. Сүүлийн жилүүдэд Ч.Сайханбилэг гэдэг хүн Английн ерөнхий сайд байгаад буусан Тони Блейр гэж нөхөртэй “хүзүү сээрээрээ холбогдчихоод” л давхиад байсан. Оюу-толгойн  бүх  асуудлыг нууцлах болсон. Тони Блейр сэм сэмхэн Монголд ирээд л, Ч.Сайханбилэг ч сав л хийвэл Англи руу явсан дуулддаг. Оюутолгойтой холбоотой хурал зөвөлгөөнийг Монголдоо биш, Англид очиж хийдэг болсон.

Гадна улсуудаас өдий төдий долларыг улсаа барьцаалан авсан хэрнээ дээгүүрээ тансаглал нь хэтэрч, бидэнд хоёр кг махны үнэ л өгсөн. Зориуд биднийг ядууруулчихаад: “Оюутолгойг хөдөлгөхгүй болохоор эдийн засгийн хямралд орж, ард түмэн ядуурч байна” гэж ард түмнийхээ тархийг угаах болсон.

Үнэхээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн бол Монгол банкны ерөнхийлөгч  нь тушаал гарган тэрбум тэрбумаар нь ажилчиддаа “буцалтгүй тусламж” олгож, банкных нь удирдлагууд баруун солгойгүй мөнгө цацалж байх уу?!  Засгийн  газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн сайд нь Америкийн гэр бүлийн хоёрт хуулийн зөвөлгөө” авах нэрээр 17 тэрбум төгрөг шидэж, Ерөнхийлөгч нь гадны луйварчдын гараас 35 тэрбум төгрөгөө авалгүй суллаад явуулчихаж байх уу?! Ийм баримтыг би хэдэн арав зуугаар нь бичиж чадна.  “Эдийн засгийн хямрал” нэрээр ард түмнээсээ харамлаад нуугаад байсан их мөнгөний учир , одоо  тайлагдаж байгаа биз?! “Оюутолгой, Таван толгойгоо хөдөлгөхгүй бол болохгүйнэ” хэмээн ард түмнийхээ тархийг угаасааар санасандаа хүрлээ л дээ. Оюу-толгойн нууц гэрээнд гарын үсэг зурахын тулд маш нарийн арга заль хэрэглэсэн. Нэрийг нь хүртэл бүдэгрүүлж өөрчилж байгаа юм. “ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө” гэж. Зүгээр л “гэрээнд гарын үсэг зурсан” гэдгээс зугтаалгаж байгаа нь энэ. Гэрээг үзэглэхийн тул хэдэн тив алгасуулан “газрын мухарт” Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубайг сонгосон байгаа юм. Монголдоо бол бүр болохгүй. Ард түмэн эсэргүүцэж тэмцэнэ. Бослого хөдөлгөөнд хүрч ч юуны магад. Англид гэхээр, тэнд Монголчууд олонтой. Үгүйдээ л гарын үсэг зурж байгаа газрыг нь туг лоозон бариад тойрохыг байг гэх газаргүй. Тэгээд Дубайг сонгож, тэнд “нүднээс далд газар” Рио Тинто болон английн ноёддоо буулт хийн Оюутолгойгоо “борлуулчихаад” цаашид улсаа худалдах замаа засчихаад ирж байгаа нь тэр. Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар: “Энэ төлөвлөгөө гэгч гэрээ батлагдаснаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос авах Монгол талын ногдол ашиг 2048 он хүртэл тэг болно. Үндсэндээ 8,1 тэрбум ам. долларын барьцаанд Монголын ашигт малтмалын ордыг тавих нөхцөл байдал үүсээд байна гэсэн үг” гэж бичсэн байгаа. С. Ганбаатар гишүүн бол эднээс тохой илүү мэдлэгтэй эдийн засагч, эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө цуцалтгүй тэмцэгч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бид Оюутолгойнхоо ашгийг хүртэнэ гэж гучин жил хүлээх хэрэгтэй болж байгаа. Гучин жилийн дотор энэ том орнууд хүчирхэг техникээр ухаад гурван жилийн дотор зөөгөөд дуусгачихийг байг гэх газаргүй. Манай улсын олон орд газар ингээд л хоосон нүх болж үлдсэн байгаа шүү дээ. Тэр үед би лав байхгүй. Ч. Сайханбилэг байх эсэхийг мэдэхгүй. Хойч үеийн залуучууд маань хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй, хоосон нүх сахиад үлдэх байх даа.

Улс орон, ард түмний хувь заяаг шийдвэрлэх ач холбогдол бүхий ийм том гэрээг Ерөнхий сайд нь дур мэдэн шийдэж, алс холын нэг улсад хэдэн дагуулуудтайгаа очоод шийдэж, гарын үсэг зурчихаж болдог юм уу?   Ч.Сайханбилэг, Да. Ганболд хоёр бол нэг гарын алга, ар л гэсэн үг. Хувийнх нь ашиг сонирхол л  биелэж байвал юугаа ч өгөхөд бэлэн хүмүүс гэж би боддог. Харин Бямбасайхан гэж залууг ирээдүйтэй сайн хүү гэж итгэж явсансан. Ийм бохир хуйвалдаанд голлон оролцож нэр нүүрээ барах гэж дээ?!   Энэ гэрээг улсын ерөнхийлөгч маань танилцсан уу?  Зөвшөөрсөн үү?  Их хуралд гишүүдээс нь эхлээд даргаа хүртэл танилцсан хүн бий юу?  Хэн хэн зөвшөөрсөн юм? Өнөөх , эвсэж засгийн газраа байгуулсан намуудын нөхөд танилцсан уу?  Аль нам, ямар удирдлагууд нь дэмжиж  байгаа юм?  Иргэний нийгмийнхэн, ард түмэнд дуулсан мэдсэн зүйл байна уу?   Энэ чинь, Монголын төр, ард түмэн хэлэлцэн шийдэх ёстой асуудал мөнөөс мөн юм байгаа биз дээ. Хэн нэг дураараа Ерөнхий сайд Монголын төрөөс, ард түмнээсээ нуугаад шийдчихэж болдог асуудал юмуу? Би бол арай дэндсэн асуудал, Ч.Сайханбилэг гэж хүн чинь өөрт л ашигтай бол маргааш улсаа ч худалдчихад бэлэн хүн байна гэж харах боллоо.

Улсын их хурлын чуулган дээр бараг бүх зүйл ойлгомжтой болсондоо. Төлөвлөгөөнд (гэрээнд)  гарын үсэг зурсан Ерөнхий сайд бусад хүмүүс нь бултаж булзайруулсаар  сүүлдээ хэлэх үггүй болно билээ. Олон улсын 14-16 банкинд газар нутагаа, лицензээ, баяжмал худалдах гэрээгээ барьцаанд тавьчихлаа гэж Улсын их хурлын олон гишүүн үзэж байгаа юм билээ. Ямар лицензээ Рио Тинтод өгчихсөн бэ? гэсэн асуултанд Ч.Сайханбилэг гурван лицензнийхээ нэгийг өгсөн бололтой ярьсан. Би тэндээс “ Мань хүн газрын лицензээ өгчихөж. Бараг л Өмнөговь аймгийг тэр чигт нь Рио Тинтод (Англид) өгчихэв үү дээ” гэсэн бодол төрж байлаа. Ер нь тэгээд Монголын өмнө талын нутаг, тухайлвал Өмнөговь Дорноговь маань Монголын газар нутаг хэвээрээ байна уу, аль эсвэл нууц хуйвалдаанаар харийнханд оччихсон уу гэдэгт эргэлзэж суух боллоо.

Нууц хуйвалдааны явцад нэг сонин зүйл ажиглагдаж байгаа. Анх 600 сая ам. долларын татварын өрийг Оюу-толгойгоос манай татварын байцаагчид илрүүлсэн байдаг. Гэтэл эрх баригчид илт Рио Тинтогийн талд үйлчлэн 130 сая ам. доллар болгож нэг үзээд, бүр сүүлдээ 30 сая ам. доллар хүртэл буулгасан. Барууны ноёддоо үйлчилж байгаа  нь энэ. Тэгээд ч сэтгэл нь ханасангүй Монголынхоо татварын шудрага байцаагчдыг ажлаас нь халж, арга хэмжээ авсан сураг байна. Энэ гучин сая ам. долларыг Рио Тинто Монголд буулт хийж, нэг их юм өгчихсөн юм шиг рекламдаад байгаа. Энэ чинь 8,1 тэрбум ам. долларын дэргэд юу юм, дуслын төдий л зүйл байхгүй юу.

Ард нь барууны ноёд байгаа Рио Тинто янз бүрийн аргаар Монголын төрийг айлгаж сүрдүүлж, дарамталсаар байгаад “зөөлхөн хоол” олоод залгичихлаа даа. Цаашдаа ийм л аргаар Монголчуудтай харьцана. Гэдийнэ, тунирхана, айлгана, үйлдвэрлэлээ зогсооно. Тэр болгонд нь Ч.Сайханбилэг шиг нууц хуйвалдаанаар буулт хийгээд байвал монголчууд газар нутгаасаа ашиг хүртэх биш, дааж давшгүй өртэй хоцроно л гэсэн үг. Барууны ноёд, Ази Африк, Латин  америкийн бага буурай улсуудыг яг л ийм замаар сөхрүүлсэн шүү дээ. Үүний, Монгол дахь хувилбар өнөөдөр биелэлээ олж байгаа нь энэ.

Одоо сонгуулийн өмнө “Оюу-толгойгоо хөдөлгөсний үр шим” гэж их рекламдана аа, харж байгаарай!  Олон улсын 16 банкны хяналтанд байгаа их мөнгөнийхөө 100 –ны 1 хувиар цалин тэтгэврийг нэмнэ. Валютын ханшийг түр буулгана. Хувийн хэвшлийнхэн рүү хэдэн “ногоон” илүүчлэнэ. Малчид руу ч гар сарвайж магадгүй. Үүнийгээ “Оюу-толгойг хөдөлгөсний үр шим” хэмээн рекламдахаа мартахгүй. Энэ бол түр зуурын үзэгдэл. Үүлэн чөлөөний нар л гэсэн үг. Сонгууль өнгөрөөд бүх зүйл мартагдана. Би л хувьд төрж өссөн говь нутаг руугаа очиход, иргэний үнэмлэх үзэх юм болуу Английн паспорт шаардах юм болуу гэж эргэлзэж л байна.

Монголчуудын анхаарлын төвд одоо хоёр л асуудал үлдлээ. Ч.Сайханбилэгийг Дубайгаас эргэж ирэхэээс өмнө засгийн газрыг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах их аян эхэлсэн. Ч.Сайханбилэг “одоо би хэргээ бүтээсэн. огцорсон ч яадаг юм” хэмээн бодож байж болох л юм. Үнэндээ ч тэр хүнд харамсах зүйл байхгүй. Англидаа очоод л жаргачихна биз. Тэнд, гавъяа зүтгэлийг нь  үнэлэн орд харш, бүхэл бүтэн хотхон ч барьж өгч байгаа юм бил үү, бүү мэд.

Гол асуудал, монголын өрийг нэмбэл засгийн газраас гарна гэсэн андгай тангарагтай улстөрийн хүчнүүд, хувь хүмүүс олон бий. Ерөнхий сайд нь долоохон хоногт долоон тэрбум ам. долларын өр тавьчихаад байхад энэ амлалтынхан яаж хандахна вэ? гэдэгт л сонин байгаа юм. Ардын намын зарим удирдлагууд бараг л ардчилсан намын гишүүн шиг зангаа хувиргасныг хүмүүс их л бухимдалтай хүлээж авч байх шиг. Тухайлвал, УИХ-ын гишүүн Л.Энхамгалан , засгийн газар зээл авахыг дэмжиж том ярилцлага өглөө. Ардын намын ч юмуу, ардчилсан намын ч юмуу , аль учир нь олдохоо больсон. Сангийн сайд Ж. Эрдэнэбат Оюу-толгойн нууц хуйвалдааныг илт дэмжин “хөрөнгө оруулалт нэмэгдэх тал дээр мэдээж хэрэгтэй байлгүй яахав” гэсэн байна. Эвсэлд орсон МҮАН-ын дарга М.Энхсайхан ч, энэ гэрээг хоёр гараа өргөн дэмжээд л, гүйгээд байгаа. Тэр ч яахав, өөрт ашигтай л бол хэнийг ч дагаж, аль ч нам эвсэлд нэгдэж чадах хүн гэдгээ олон удаа харуулсан. Нам эвслийн удирдлагууд ингэж байхад гишүүд нь арай л өөр бодолтой байх шиг. Ирэх сонгууль дүн тавина л даа.

Хөөрхийдөө, Монголчуудыг 200 жил тэжээх нөөцтэй Оюу-толгой маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөгнөж хэлсэн шиг “харийн бэр” болоод эргэж ирэхээргүй явчихлаа даа. Гадаад, дотоод эзэд нь: “Оюутолгой нас бие гүйцэхтэйгээ зэрэг хэдэн арван жилийн дараа та нарт өгөөжөө  өгнө” гэж биднийг доог тохуу хийхийг нь яана гээ?!

Г. Жамьян

(Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

89 Comments

  • Anonymous (May 27, 2015 1:01:15 pm )

    яаанаа юу хийчихэв ээ энэ сайхан билэг үнэхээр тийм бол амьд явах хэрэг алга

  • Энэ үнэн юм уу? (May 27, 2015 1:03:25 pm )

    Энэ үнэн юм уу? Тэгээд манай нөгөө сөрөг хүчин, янз бүрийн бүлэг эх орончид яасан бэ? Хөдлөх цаг болоогүй юм болов уу? Ойлгох юм аа яах вэ? Хэлээд юу хийхийг заагаад өгөх хүн байна уу?

  • busness erxlegch (May 27, 2015 1:13:43 pm )

    ene xuniig ajliig ni xiilge. unen xudliig ni medex uu? odoo ingex zag ni bishee. yutai ch xiigeed irxeer aldaa onoo garna. ene xun zuv xun zaluu erch xuchtei shudarga shiidveruudiig ar araasaa gargaj baigaa shuu dee. bi xuvidaa demjij baidag.

  • зочин (May 27, 2015 1:35:44 pm )

    Худлаа гэж бодож байгаа бол ерөнхий сайд агсан бямбасүрэн гуайн тв-9ийн сэтгүүлч отгонтой хийсэн ярилцалгыг үзвэл илүү ихийг ойлгоно.

    • batsukh (May 30, 2015 12:10:23 am )

      oor yahiin oor yahiin???? hel ldee.. herew oyu tolgoig hodolgohgui bol MGL sonoj ehelj baisan bizde… Ta nar naad JORLON giinhoo asuudaliig shiidej chadahgui baij YUN ouy tolgoi molgoi.. Rio Tinto bol Mongoliin neg O-tolgoitoi tolgoigui bolno! Harin Mgl Rio Tingo g Mgl s garwal SONONO gedeg gashuun UNEN g oilgohgui baina uu???

  • setgel (May 27, 2015 1:36:50 pm )

    MONGOLULS URUND UNAJ , GEREE HIISEN , HIILGESEN HUMUUS TERBUMTAN BOLOV.

  • Тэнэг хун (May 27, 2015 1:42:35 pm )

    Мэдсээр байгаад л хулхидуулчихлаа! Тэнэг ард тумэн! Дарга нар дуугай байхыг бодвол сая сая доллараар амаа удуулсэн байхоо!!!

  • Бид арчаагуй (May 27, 2015 1:44:51 pm )

    Уг нь ийм гэрээ хийсэн хунийг шууд л огцруулж баривчлах естой!Гэхдээ Ардчилсан улсад болохгуй бх л даа!

  • sddd (May 27, 2015 1:54:47 pm )

    Ene nobshiig buudaj ustgaya

  • зочин (May 27, 2015 1:58:27 pm )

    арай үгүй байлгүй дээ, монгол хүн байна даа, миний хувьд итгэхгүй байна.

  • amidral gj (May 27, 2015 2:00:17 pm )

    Zvgeer l ajliug ni hiilge! Tiim l bsiin bol anhnaasaa yagaad mongoliin uls turiig bohir bolgoson ym be? Ene gereeg tsutslaad uur luivarchind uguh gsn l arga shde. Luivarchingaas uur luivarchin ruu.

  • Anonymous (May 27, 2015 2:17:27 pm )

    Ene hvmvvsiin bichij baigaa, sanaa zowj baigaag oilgoj medej baigaa bolwuu nowshnuud heleh vg alga…herwee ene yariad baigaa zvil vnen bol, eniig hiisen hamt hiiltzsen, iim zvil hiij baigaag medseer baij duugvi suuj baigaad huwi hvrtejbaigaa archaagvi amia bodson hvmvvs ta nar haramsah bolnoo vr hvvhdvvd chine ch mon adil.

  • Zochin (May 27, 2015 2:27:26 pm )

    Buudaj alaachee

  • зочин (May 27, 2015 2:28:49 pm )

    Одоо яаанаа.Бид яах билээ.Сайханбилэг та юу хийчихэв дээ.

  • Zochin (May 27, 2015 2:32:15 pm )

    Zamiin nohod borgosoor l ter negen tsag muchid Stenbai hutulburt hamragdsan baihad anh Oyutolgoin gereeg baiguulsantuhain uyed uuniigee bichij olon tumend anhaaruulj bh chin yasan yum Hudlaa buunii nohoi bolj neeh unench tsarail gene,,,,nulimav

  • Нтв (May 27, 2015 2:32:32 pm )

    Нтв телевизээр гарсан Бямбасурэнгийн ярилцлагыг буцаан узээрэй! Тэгвэл Сайханбилэгийн луйврын хулгайн толовлогоог ойлгох болно!

  • Нтв телевиз (May 27, 2015 2:36:32 pm )

    Еронхий сайд асан Бямбасурэнгийн ярилцлагыг нтв телевизээр буцаан узээрэй! Тэгээд сайханбилэгийн нууц толовлогоо нь яиар муухай хулгай луйвар байсныг ойлгох болноо!!!!!

  • Нтв телевиз (May 27, 2015 2:40:41 pm )

    Еронхий сайд асан Бямбасурэнгийн ярилцлагыг буцаан нохож узээрэй! Энэ ярилцлагаар Сайханбилэг болон бусад нам эвсэлууд Монгол улсыг яаж идэн улмаар Тусгаар Тогтнолд маань заналхийлж байгаа тухай ойлгож аваарай! Дубайн хулгайн нууц толовлогоо!!!!!

  • Нтв телевиз (May 27, 2015 2:44:11 pm )

    Еронхий сайд асан Бямбасурэнгийн ярилцлага нтв ээр гарсан ухраан узээрэй! Тэнд сайханбилэгийн толовлогоо баярын луйвар баярцогтын дуйвар болон торийн дампуурал юунаас болсон тухай! Гарсан байгаа узээрэй!

  • zochin (May 27, 2015 2:53:40 pm )

    Mongol orni maani asar ih bayalag hairan oy molgoi mini.

  • Оюутолгой бидэнд ашиг бус ор болох нь (May 27, 2015 3:01:10 pm )

    Бид асар их баялгаа хэдхэн хулгаруудад идуулчихлээ! Ногоо нэг саруул ухаантай Монголчууд чинь толгой нь олгой зурх нь чулуу болжээ! Одоо батхуугийн спиртээ уугаад ухэцгээ!!!!

  • зочин (May 27, 2015 3:03:21 pm )

    За ингээд л мэддэг мэддэггүй популистууд идэвхижээд эхэллээ дээ. Жамьян гуай өөрийнхөө мэддэг сэдвээр юм бичмээр юм даа.

    • bat (May 31, 2015 8:18:01 pm )

      buruu zuil yarih hereggui eh ornoo hudaldaad baina shuu dee uur yamar notstoi zuil baih uu

  • Чи популист гдг угээ ойлгохуу? (May 27, 2015 3:14:00 pm )

    Ер нь их л хуцдаг хумуус их болж дээ! популист бол бутэшгуй зуйлс амладаг хумуус юм! Чамд улсторийн боловсрол туй ч алга! Сайханбилэгийн гайг олон хумуус уе удмаараа хуртэх нь ойлгомжтой!

  • Anonymous (May 27, 2015 4:06:08 pm )

    ZA BITGII TENEGTEEREI. HUDLAA EH ORONCH ZARAILSAN YUMUUT. HYATAD OROS 2 IIN HOOROND HUMURSUN TOGOOND BAILGAH GEE YU. ALSIIN HARAAGUI YUMNUUDIIN AMNII UNSHLAGA NI EH ORON GAZAR SHOROO BOLJ GENE. TIIM SURHII EH ORONCH BOL HAA SAIGUI BGA HUNGUI ZELUUD GAZRAA OCHIJ AMIDRAACH. CHADAHGUI BUGDEEREE HOTOD SHAVAARALDAJ IRCHEED OLON YUM BITGII DONGOD.

  • Anonymous (May 27, 2015 4:15:08 pm )

    Аяа алсын хараатай новшоо! Чи битгий донгос хэн нь хэзээ байсныг бичиж байгаа оровдмоор хэдэн уг чинь илэрхийлж байна! Орос хятадын тухай яриагуй байна! Мэддэггуй байж болно! Харин мэдрэл хун шиг байж болохгуй! Ашиггуй байна! 9 тэрбум долларын оронд хийчээд оюутолгойгоо гадныхны авах зээлэнд барьцаанд тавьчихаад байхад! Алсаа харж байна гд англи луйварчинд идуулэх орос луйварчин 2 ын ялгаа нь юу байна вэ? Чамтай ч юу ярих вэ дээ!оровдмоор олгой толгойт!

  • Зочин (May 27, 2015 4:17:51 pm )

    Хөөрхийдөө Монголчууд

  • Зочин (May 27, 2015 5:06:30 pm )

    Бас нэг захиалгат бичлэг юм уу даа. Монголд маань чөлөөтэй шүүмжилж ярьж бичдэг тийм сэтгүүлч гэж алга. Бүгдийг хэн нэгнийг захиалгаар бичиж төлбөртэй нийтлүүлдэг байж хэвлэлийн эрх чөлөө, 4 дэх засаглал гэж яриад ч яах вэ дээ. Хэтэрхий их мэдэгч дэндүү их эрх чөлөөтэй хүмүүс нь багасаад ажлаа хийдэг дуугүй байдаг хүмүүс нь нэмэгдээсэй билээ. Ер нь Азийн орнуудыг хараад байхад чөлөөт ардчилалаар хөгжсөн улс орон гэж байхгүй бүгд л хатуу диктатурын дор хөгжсөн байдаг. Тэгэхлээр ийм хэнд ч хэрэггүй ардчилал хэнд хэрэгтэй вэ ? Худлаа ярьж шоу хийдэг улстөрчдөд л хэрэгтэй байх тэрнээс ард олон бидэнд бол харин ч хор уршигтай зүйл.

  • irgen (May 27, 2015 6:17:36 pm )

    Мongolchuud bid jil bolgon nogdol achig hurtej baih estoi yum shuu dee ard tumeen yagaad gevel bid ene oron gazar shoroo ed bayalgiin ezen bizdee Halzan Ganboldin yarij baigaagaar mongolchuud bid olon jiliin daraa ashig avah yum helj baina Ene zuv uu ard tumeen Ard tumen bidniig teneg mal gej boddog bolson Ene hulgaich nartai temtseh tsag irj baina Bidniig haraad suuj baital ene ih erdes bayalag ugui bolj duusna bidnii hoich ue ur huuhed yaaj amidrah ve Eniig bodoh tsag bolson baina Ene UIH tsever tsus mongol baina uu

  • төрөө (May 27, 2015 6:21:23 pm )

    за болж дээ ядахдаа гэрээ байгуулсан хэд маан мөнгөтэй болж байвал Баярцогт ч дахиж урамшуулал авах байх даа ёстой сайн хийсэн гэрээгээ бүр тэр чигээр нь өгсөн юм чинь үнэхээр чадалтай хүмүүс юмаа мөнгийг бол далладаг нээрээ баялагаа сандайлж суугаад яахав гадныхан ч болсон ашиглаг

  • иргэн (May 27, 2015 6:52:11 pm )

    дэлхийн том гүрэнүүд зэр зэвсэгын хүчээр килончилдог байсан бол одоо эдийн засгаар их гүрэний бодолгоор буурай орныг килончилдог болсон тэрний нэг жишээ оюу толгой болох шиг боллоо рио тинто барын аманд манай сайд орох шиг боллоо

  • zochin (May 27, 2015 7:49:26 pm )

    Ийм эх орон, газар нутгаа худалдсан үйлдлийг Монгол улсын ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүй хийнэ гэж байхгүй. Элбэгдоржийн л хийж байгаа ажил.

  • zochin (May 27, 2015 10:45:45 pm )

    Jiriin irged bid yamar nariin shiriin yumiig ni medeh bish.Erunhiiduu Zorigiin helsneer Mongol hunii saruul uhaand itgedeg gedeg shig arai tiim yum hiihgui bailgui dee,ene chini Mongol hun shuu de.Yu dutsan gej tiim yum hiihev ugui bailgui deeeel gej itgej naidaj yabdag shuu tur zasgiig barij bga erhemuuded.

  • иргэн (May 28, 2015 8:14:12 am )

    Монголчууд ийм болтлоо л бие бие дээ итгэхээ байсан байгаа юм. Одоо цагт шүү. Тийм наймаа хийх хэн байх вэ дээ. Захиалга л явагдаад байгаа юм. Магадгүй өрсөлдөгчийнх нь нэр хүнд өсчих вий гэж сандарсан сөрөг хүчний далд явууллага л бас нэг засаг онхолдуулах арга хайж яваа шүү.

  • БУУНЫ НОХОЙ БОЛОХ ХЭРЭГГҮЙ (May 28, 2015 9:21:32 am )

    хөөрхий соёлын гавайт юм бол түүгээрээ л бичээсэй

  • Anonymous (May 28, 2015 9:27:20 am )

    Eniig bichsen ene nuhur uneheer uher yumdaa, yamarch anhan shatnii medleg algadaa, zugeer mungu avj iim yum bichdeg zohiolch bna. hamgiin gol ni humuus dtegeed itgeed bgaa ni hetsuu l yumdaa

  • llll (May 28, 2015 9:41:11 am )

    Юу бичиж байгаагаа сайн ойлгосон юм болов уу, Юм хийдэг хүн нэг ч байхгүй болждээ? Бичих өөр сайхан юм олдоогүй юм байхдаа, Залуучуудад гэрэл гэгээтэй сургамжтай мэдээлэл нэгч алга. Сэтгэхээ байсан соёлын гавъяат зүтгэлтэн юмуу, юмуу, эсвэл буруу зөнөсөн сансанаа бурж байдаг хүн юм болов уу? Сайхангбилэг ганцаараа шийдвэр гаргадаг юм боловуу? Засгийн газар, олон зөвлөхүүдтэйгээ санал солилцож судалгаа хийж зөвөлгөө авч байж зөв шийдвэр гаргадаг байлгүй дээ. зайлуул.

  • ulaan (May 28, 2015 9:52:25 am )

    yagaad ene humuus iim hachin uuruu l oroltsoogui bol bugd buruu baidag bnaa arai heternee tiim muu sanaagaar yanaa hund itgej suraach dee humuusee

  • Oonoo (May 28, 2015 10:03:57 am )

    Ene alsin haraatai teneg chi ooroo ter hodoo ochij amidar daa. Aimag,sumaa hogjuuleh bodlogo bgui huwalz shig buh erh medel, bayalagiig awaad ulsaa bish har tolgoigoo bodson yumnuud boloo biz dee. Ene teneguudiig zailuulah bolson.

  • zochin (May 28, 2015 10:34:41 am )

    sertsgee mongoliin mini ard tvmen bid henii gazar shoroon deer amdarch bainaa odoo temtsehgvi bol oroitoh ni baina shvv nvdee neetsgee ard tvmen mini bid guilgachin shig amdrah ysgvi ard tvmen …temtstsgeey…

  • Зочин (May 28, 2015 11:12:34 am )

    Баялагаа їнэгїйдїїлсний хїчинд Их хурлын 76, ЗГ-ийн 20 сайдын гэр бїл ах дїїсийн амьдрал сайжрах юм биз дээ…Хоосон єгснєєс арай дээр ч юм уу.

  • Anonymous (May 28, 2015 1:37:04 pm )

    хөдөлтүгэй

  • Эдийн засагч (May 28, 2015 5:54:58 pm )

    Энэ төлөвлөгөө нэртэй гэрээг хүчингүй болгож . Гэрээ байгуулсан хүмүүсийг ард түмний шүүх байгуулж цаазал

  • Иргэн (May 28, 2015 10:50:53 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (May 28, 2015 10:51:14 pm )

    С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.

  • Иргэн (May 28, 2015 10:51:34 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (May 28, 2015 10:51:49 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (May 28, 2015 10:52:08 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (May 28, 2015 10:52:23 pm )

    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.

  • Иргэн (May 28, 2015 10:52:43 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (May 28, 2015 10:52:59 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (May 28, 2015 10:53:18 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (May 28, 2015 10:53:37 pm )

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

  • Иргэн (May 28, 2015 10:54:03 pm )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

  • Иргэн (May 28, 2015 10:54:18 pm )

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

  • Иргэн (May 28, 2015 10:54:35 pm )

    Ерөнхийлөгчөө үг дууграачээ

  • Иргэн (May 28, 2015 10:54:51 pm )

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

  • Иргэн (May 28, 2015 10:55:09 pm )

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/

  • Иргэн (May 28, 2015 10:55:28 pm )

    Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/

  • Иргэн (May 28, 2015 10:55:46 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (May 28, 2015 10:56:09 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (May 28, 2015 10:56:30 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (May 28, 2015 10:56:49 pm )

    Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.

  • Иргэн (May 28, 2015 10:57:04 pm )

    Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.

  • Иргэн (May 28, 2015 10:57:19 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • bmaagii (May 29, 2015 8:34:14 am )

    Unendee haramsaad ch barahgui muuhai yum bolj bna. Bayrtsogt 2 dahi udaagaa mongolchuudiin ireedui eh oron mongol hunii itgeliig hudaldchihlaa Saihan bileg bol togloom hamgiin gol ni Bayrtsogt shuu de. Baga bandi ech Da Ganboldiig 8 udaa e siin tomilgoonoos butsaaj bsan uneheer ene ulsuudiig nevterhii medej baijee odoo yana da ta min

  • za (May 29, 2015 11:09:49 am )

    alah bagadahaar yum hiij yana aa ene saihanbalaig

  • batsukh (May 30, 2015 12:12:52 am )

    oor yahiin oor yahiin???? hel ldee.. herew oyu tolgoig hodolgohgui bol MGL sonoj ehelj baisan bizde… Ta nar naad JORLON giinhoo asuudaliig shiidej chadahgui baij YUN ouy tolgoi molgoi.. Rio Tinto bol Mongoliin neg O-tolgoitoi tolgoigui bolno! Harin Mgl Rio Tingo g Mgl s gawal SONONO gedeg gashuun uneng oilgohgui baina uu?

  • зочин (May 30, 2015 10:38:22 am )

    АН-ыг хурдан улс төрөөс зайлуулж улс орноо аврах хэрэгтэй байна, дараа нь энэ намыг тарааж удирдлагуудтай нь хариуцлага тооцох хэрэгтэй

  • Anonymous (May 30, 2015 11:51:03 am )

    Энэ малыг яаядаа байз заазанд яавуулдагын муу

  • Anonymous (May 30, 2015 11:54:38 am )

    Торийн эргэлт хийчхээр дунд тушаалын офицер байвал ч болоод л яавчихандаа учир нь буундаа ойрхон байдгын гэсэн

    • Нарсар (June 15, 2015 8:18:42 am )

      Монголд төриин эргэлт хииж улс орноо аварчих генерал байхгүй ээ. Бүгд мөнгөний генералууд ш дээ.

  • df;liwp]4tohjhkl; (May 30, 2015 1:54:36 pm )

    anh geree hiisen humuusiin l balag shuu dee . uunees uur yamar ch arga baihgui baisan yum bish uu baruuniihanii esreg zogsood baigaa ene hun hujaagiin kommunist namiin gishuun baih aa

  • зочин (May 31, 2015 11:12:31 am )

    хэрэв улс орноо газар нутгаа худалдсан нь үнэн бол гар нь тасарч хөл нь хугарч 9 үеэрээ барууны нохойнуудтайгаа хамт үйлээ үзэж үсээ зулгааж яваг, новшнууд

    • Нарсар (June 15, 2015 8:25:27 am )

      9 үе ч багадна. Хүний 1 үеийг 33 жил гэж тооцдог юм. Тэхээр тэдэнд 300 жил ч багадна. Улсаа худалдсан увайгүй сайдийн хөрөнгийг хурааж ард түмэндээ хэрэгтэй цэцэрлэг сургууль мэтийг барих хэрэгтэй.

  • төмөр (May 31, 2015 9:35:19 pm )

    Урвагч Ч.Сайхабилэгийг золбин нохой шиг үзэж буудах хэрэгээй

  • зочин (June 01, 2015 5:16:32 pm )

    Баяр.Баярцогт.Сайханбилэг нарт хариуцлага тооцох цаг болсын биш үү .

  • Anonymous (June 01, 2015 6:25:36 pm )

    хөөрхий монголчууд арай ч үгүй байлгүй дээ, худлаа байлгүй дээ, тэгэхгүй байлгүй дээ гэсээр байгаад л хэдэн шуналтай дарга нарт мэхлүүлж дууслаа даа .Ард түмнээс хулгайлж, мэхлэж идсэн хоол нь эд нарт зохихгүй хэзээ нэгэн цагт огиулах л болно.

  • зочин (June 01, 2015 6:26:55 pm )

    хөөрхий монголчууд арай ч үгүй байлгүй дээ, худлаа байлгүй дээ, тэгэхгүй байлгүй дээ гэсээр байгаад л хэдэн шуналтай дарга нарт мэхлүүлж дууслаа даа .Ард түмнээс хулгайлж, мэхлэж идсэн хоол нь эд нарт зохихгүй хэзээ нэгэн цагт огиулах л болно.

  • зочин (June 08, 2015 5:50:39 pm )

    газар нутагаа худалдсан адгийн арчаагүй хүмүүс ба сайханбилэгийн гарийн үсэг зурсан
    гарийг ни тайрч тасдаач….
    хашираах л хэрэгтэй

  • Зочин (June 10, 2015 2:53:29 pm )

    Энэ байдал буруугаар эргэвэл Сайханбилэг болон бусад АН -н болон бусад намын бүлэг этгээдүүдийг бурхан харж л байгаа даа яаж үзүүлэхийг нь ард түмэн минь харах байх оо зүгээр нэг 300 бөөь удган бөөлөөгүй л байх даа Эдгээр нөхдүүд засгаас
    буусны дараа экс Ерөнхийлөгч Энхбаяр яаж Явсан түүн шиг баригдаж хоригдож эргээд лав гарч ирэхгүйгээр болох вий

    • Нарсар (June 15, 2015 8:32:48 am )

      Юм ээлжтэй дээ. Сайхан билгийн хөлийг гозгонуулаад аваад явахийг ард түмэн бид ирэх жил харнаа.

  • зочин (June 14, 2015 10:49:49 am )

    АН улс орныг минь дуусгах нь ээ, түмэн олон минь эрүүлээр сэтгэж энэ намыг хурдан зайлуулахгүй бол болохоо байлаа,

  • ХҮН ХҮН (June 15, 2015 12:39:22 pm )

    АЛТАНХУЯГИЙН ЗАСАГЫН ГАЗАРЫГ УНГААСАН ГАДНА ДОТНЫ ЛУЙВАРЧИН НАРЫН
    ГОЛ ЗОРИЛОГ НЬ МОНГОЛЫН БАЯЛГЫГ ӨӨРИЙН БОЛГОХ ЛУЙВАРДАХ
    ҮҮНИЙГЭЭ БИЕЛҮҮЛЭЖ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙЧ НАР

  • ИРГЭН (June 20, 2015 11:54:26 pm )

    САЙХАНБИЛЭГ ДУБАЙД РИО ТИНТОГИЙНХАНТАЙ ШӨНӨЖИН ТЭДНИЙ ГАЛЗУУХАНД НУУЦ ЯРИА ӨРНҮҮЛСЭН ГЭЖ БАЙГАА, ЮУНЫ ТУХАЙ ЯРИЛЦСАН НЬ ТОДОРХОЙ, ХЭДЭН САЯ ДОЛЛАРЫН АВИЛГА ХЭН ХЭНД АВАХ, ЯМАР ЗАМААР ЭНЭ МӨНГИЙГ ӨӨРСДИЙН БОЛГОХ ТАЛААР ЯРИЛЦСАН БАЙХ МАГАДЛАЛ ТУН ӨНДӨР БАЙГАА, ОТ-Г БАРЬЦААЛААД 8.2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ 15 БАНКНААС АВАХ, 2048 ОН ХҮРТЭЛ НООГДОЛ АШИГ ХҮРТЭХГҮЙ, ЗӨВХӨН ЗЭСИЙН БАЯЖМАЛ, АЛТНЫ БҮХ БОРЛУУЛАЛТЫН 5 ХҮРЭХТЭЙ ГҮЙТЭЙ ХУВИЙГ МАНАЙХ ХҮРТЭНЭ, 95 ХУВИЙГ НЬ РИО ТИНТО ХҮРТЭХ ГЭРЭЭ ЗУРСАН, МАНАЙД ЯМАР ч АШИГГҮЙ ГЭРЭЭ /ТӨЛӨВЛӨГӨӨ/ БАЙГАА, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ӨӨРТ АШИГТАЙГААР УЛСАД АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЗҮЙЛ АНГИАР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, ЕС-ЫН СЭНТИЙГЭЭС НЭН ДАРУЙ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ОГЦРУУЛАХ ч БАГАДНА, АЛТАНХУЯГ ДАЛД УУРХАЙН ХӨРХӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭХГҮЙ ГЭЭД ТАС ГҮРИЙГЭЭД ХӨНДЛӨН ХЭВТЧИХСЭН, ГЭТЭЛ ТӨР ЗАСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД БАЙГАА УЛС ТӨР БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД ЗӨВХӨН ӨӨРСДИЙН ЭРХ АШИГИЙГ БОДООД АЛТАНХУЯГИЙГ ХУЙВАЛДАН ОГЦРУУЛААД ЭНЭ ДАЛД УУРХАЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭГ ЕС САЯ НУУЦААР ЗУРЛАА, НҮДНЭЭС ДАЛД БҮР ХАРЬ ОРОНД АЛС ХОЛ ДУБАЙД ОЧИЖ ЗУРНА ГЭДЭГ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, ЭНЭ ЛУЙВАРЧИД МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ИНГЭЖ ДУР МЭДЭН ЗАХИРАН ЗАРЖ БОЛДОГ ЮМ УУ, АРАЙ ДЭНДЭЖ БУЙ ЮМ БИШ ҮҮ, АРД ТҮМНИЙ ОТ-Г ЭНЭ ЛУЙВАРЧИД МЭДЭХ ЮМ УУ, ЮУ БОЛООД БАЙНА ВЭ, ЭД НАР АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАРЫН АВИЛГАА АВЧААД 1-2 ЖИЛИЙН ДАРАА АЛГА БОЛНО ГЭДГЭЭ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН БАЙГАА, МОНГОЛД ЯМАР Ч АШИГГҮЙ, НӨГӨӨ ТАЛД ДЭЭД ЗЭРГИЙН АШИГТАЙ ГЭРЭЭ, ТӨЛӨВЛӨГӨӨ ЗУРСАНД ЭД НАРТ ЗУГТАХААС НЬ ӨМНӨ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ.

  • Болд өвгөн (June 21, 2015 11:11:29 pm )

    Сайханбилээг чи үхвэл таарна

  • Отгонбаяр (June 22, 2015 10:36:23 am )

    монгол түмэн оюутолгойд санал өгөөгүй байх харин сайханбилэг мэтийн нөхдүүд санал өгсөн гэж худал хэлж байгаа байх. миний мэдэх хүмүүс л лав аль алинд нь санал өгөөгүй.

  • zochin (June 22, 2015 9:29:51 pm )

    ene aldaa bish gemt xereg bolno doo xeden ve damjsan yom garlaa daa

  • би (June 23, 2015 1:51:05 pm )

    Өнөөдөр төр барьж байгаа наад олгой толгойтнуудыг чинь ард түмэн яаж ч чадахгүй,Гэхдээ дараагийн сонгуульд толгойгоо сайн ажиллуулаад зөв сонголт хийж өөрсдийн хийсэн хэрэгт таарсан ял зэмийг нь өгүүлэх хэрэгтэй л байна,Ингэж мэдсээр байж улсаа худалдсан,хулгайлсан хүмүүсийг цаазаар авмаар л байна,Гэхдээ үүнийгээ мэдээд Элбэгдорж гуай цаазгүй улс болгочихсон болхоор насаар нь хорих ял эдлүүлбэл таарна.

antalya rent a car