antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2015 Comments are off

Бурхан Халдун уулыг тахиж байна

нийтлэсэн Admin

haldun0527Бурхан Халдун уулын Төрийн тахилга өнөөдөр тохиож, тахилга тайлгын ёслол эхэлж байна.

Таван жилд нэг удаа болдог уламжлалт Төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаа бөгөөд тэрбээр морин цагт уралдан үг хэлэх аж.

Энэ жилийн хувьд Бурхан Халдун уулын Төрийн тахилга тайлгыг  байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тахилгад оролцох иргэд Бурхан Халдун хайрхны бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр цуглаад байгаа юм.

Энэ нь Бурхан Халдун уулнаас 40 орчим км-ийн наана оршдог газар бөгөөд тус газарт LED дэлгэц байрлуулан Бурхан Халдуны тахилгын үйл явцыг цугласан олонд UBS телевиз шууд дамжуулан хүргэж байна.

Тахилгын ёслолын өмнөх Долоон бурхны тахилгыг өчигдөр хийжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car