antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2015 18 comments

Эр хүний ноён нуруу хаана хүрч хугарна вэ

нийтлэсэн Admin

tur horooСүүлийн арав гаран хоног Монголын чөлөөт бөхийн холбооныхны хэрүүлд монголчууд бялуурч байна. Бялуурч ч гэж дээ эгдүүцэж, залхаж байна. Хамгийн хачирхалтай нь гүндүүгүй, гүдэсхэн гэгдэн хэдэн үеэрээ хайрлан хүндэлж ирсэн бөхчүүд нус нулимсандаа холиолдох нь холгүй “Тэр намайг загнасан, дайрсан, дарамталсан” хэмээн хошуу унжуулан гонгинолдох нь эгдүү хүрмээр.

Энэ хорвоогийн хамгийн хатуу бэрхийг биеийн болоод сэтгэлийн хатаар туулан их спортын ид хавийг гайхуулдаг, төрийнхөө дууллыг харийн тэнгэрт эгшиглүүлэхдээ л хамрын самсаа нь шархирдаг чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагчид өнөөдөр хов зөөхдөө хамаг анхаарлаа хандуулан аньсагаа норгох нь холгүй “доошоо” орж явааг хараад хэлэх үг олдохгүй толгой сэгсэрч суугаа нь олон байх.

Тэр холбооных нь удирдлагуудад асуудал байдаг бол тэр сандал суудлын хэрүүлээ тэд нь л хийнэ биз, тамирчид маань тэдний золиос болон дагаж давхиж байгаа нь дэндүү муухай харагдаж байна. Адгийн амбицтанд толгойгүй мэт хөтлөгдөн гүйж яваа нь өнөөдөр өөрсдийг нь муухай харагдуулж байна.

Хэн ч харсан ойлгомжтой холбооны өмнөх удирдлага хийгээд өнөөгийн удирдлагын хоорондох сандал суудлын төлөөх тэмцэлдээний хавчуурганд дэлхийн дайдад эх орныхоо нэрийг гаргадаг тамирчид хутгалдан яваа нь  Монголын чөлөөт бөхийн түүхэн гавъяаг муухай харлуулж байна.

Монгол эр хүний ноён нуруу хаана хугарч байна вэ. Энэ асуултад Монголын чөлөөт бөхийн холбооныхны энэ дүр зургаас л лав олигтой хариулт гарахгүй бололтой. Сумогийн их аварга хэмээн дэлхий дахинаа нэр алдараа түгээсэн залуу ид хаваа гайхуулан орж ирээд урьдны удирдлагуудынх нь тогтоож орхисон дэг жаягийг өөрчлөн бужигнуулаад, босгоод эхэлснийг олон нийт ч анхаарч, олдог амжилт нь ч нэмэгдэж. Ердөө л үүнд өмнөх удирдлагууд нь эвгүйцэж, эгдүүцэж. Хэн ч харсан арав гаран хоног телевизийн дэлгэцээр хийсэн тэдний нэг зүйлээ л давтан гоншгонож байгаагаас ийм л дүгнэлт гарч байна.

Улс төрчид, улс төрийн намууд хэдэн хэсэг хуваагдан хэрүүл тэмцэл хийхэд монголчууд гайхах нь битгий хэл анхаарч харахаа ч байсан цаг. Гэхдээ монгол эр хүний бүхий л нэр нүүр, бахархал нь хэмээн билэгддэг бөхчүүд гоншгонох нь, тэр тусмаа албан тушаалын төлөө үймрэн гүйх нь, эх орныхоо ч нэрийг бодохгүй хил дамнан тоглолт хийн уруудаж байгаа нь  гутамшиг.

Өнөөх монголчуудын л сайрхан ярьдаг “Монгол эр хүний ноён нуруу” хаана хүрээд хугарна вэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • иргэн (May 22, 2015 2:41:02 pm )

    ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ТАТАН БУУЛГА, ТӨСӨВ ӨГӨХ Ч ХЭРЭГГҮЙ ………… ТГХЭЭР ЯМАРЧ ДАРГА ХЭРЭГГҮЙ ХЭРЭЛДЭХ ХЭРЭГГҮЙ БОЛНО ООККК

  • хөлсний НОХОЙ юм шив дээ зайлуул (May 22, 2015 3:00:07 pm )

    Хамгийн хачирхалтай нь гүндүүгүй, гүдэсхэн гэгдэн хэдэн үеэрээ хайрлан хүндэлж ирсэн бөхчүүд нус нулимсандаа холиолдох нь холгүй “Тэр намайг загнасан, дайрсан, дарамталсан” хэмээн хошуу унжуулан гонгинолдох нь эгдүү хүрмээр.ГЭНЭ ҮҮ?ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?ЗАГНАЖ ДАЙРЧ ДАРАМТАЛСАН БОЛ ДУУГАЙ ӨНГӨРӨӨЖ БАЙЖ ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУ БОЛЧИХ УУ?БӨХИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДЫН БУРУУГААС БОЛООД ТАМИРЧИД ХОХИРСОН БАЙХАД ДУУГАЙ ӨНГӨРЧ ӨӨГШҮҮЛСЭНЭЭР ЧӨЛӨӨТ БӨХ ХӨГЖИХ ҮҮ?ХӨЛСНИЙ БИЧИГЧ,БУУНЫ НОХОЙ ВЭ ЧИ ЧИНЬ.ЧИНИЙХЭЭР ТЭГЭЭД МОНГОЛ ЭР ХҮН ГЭХЭЭР БУРУУ ЗҮЙЛИЙГ ХАРСААР БАЙЖ ДУУГАЙ ӨНГӨРҮҮЛЖ ЧАМ ШИГ ЧАДАЛТАЙ ХҮЧТЭЙ ТАЛД НЬ ДАГАЖ ДАЛДГАНХЫГ ХЭЛЭХ ҮҮ?

    • Anonymous (May 22, 2015 8:07:48 pm )

      Яааг үнэн. Энэ бол зүгээр л нөгөө дарангуйлагч удирдлагын захиалгаар бичсэн этгээд байна. Ойлгомжтой

      • ihmedeh (May 25, 2015 9:10:25 pm )

        za bi zahialgaar bichsiimaa.tegeed oor yaj mongo olohiin.bayan hunees ingej l heden tsaas salgana shu de manaihaan ! cholootiinhon nadad mongo ogvol bi eniigee shuud esregeer n bichlee : D

  • Anonymous (May 22, 2015 3:20:47 pm )

    yadaj hun oilgoj bolohoor mongol heleer yaridag ch boloosoi.bugd b.ogsduuldeg g.omo nar suujiin

  • 999999 (May 22, 2015 3:54:36 pm )

    ashigtai ajil bolood l vheldeed bga l neeree tusub uguhgui bol hiilee yu kkkk.

  • Anonymous (May 22, 2015 6:18:33 pm )

    Ene bichsen gar ooroo harin jinhene paldiga pizda bna

  • Олон ардчилал (May 22, 2015 8:52:02 pm )

    2016 оны 4-р сард УБ 2016 оны олимпын эрх авах тэмцээнд амжилттай оролцохоо бодоо.Юун маргаан…

  • Их заргач Шихихутаг (May 22, 2015 10:25:47 pm )

    Асашёро та яагаад овоо босгов. Таны босгосон овоонд шаазгай сууж л таараа. Мөнгөөрөө, хөрөнгөөрөө эрдэж болохгүй, Бардам, дээрэлхүү, шазруун зан чинь, дээр нь алдар нэр чинь, дээр нь мөнгө чин энэ гурав нийлэхээр овоорч овоо болоод байгаа юм шүү дээ. Японаас хөөгдсөн, Монголоос хөөгдөх нь үү. Газарт буу, Олонд бүү шороо цац.УУЧЛАЛ БОЛ ХҮЧТЭЙГИЙН ШИНЖ, Хамт олноос уучлал хүссэн нь илүү сайн болно.

  • Их заргач Шихихутаг (May 22, 2015 10:25:47 pm )

    Асашёро та яагаад овоо босгов. Таны босгосон овоонд шаазгай сууж л таараа. Мөнгөөрөө, хөрөнгөөрөө эрдэж болохгүй, Бардам, дээрэлхүү, шазруун зан чинь, дээр нь алдар нэр чинь, дээр нь мөнгө чин энэ гурав нийлэхээр овоорч овоо болоод байгаа юм шүү дээ. Японаас хөөгдсөн, Монголоос хөөгдөх нь үү. Газарт буу, Олонд бүү шороо цац.УУЧЛАЛ БОЛ ХҮЧТЭЙГИЙН ШИНЖ, Хамт олноос уучлал хүссэн нь илүү сайн болно.

  • зочин (May 23, 2015 1:20:45 am )

    Их заргач Шихихутагтай санал яв цав нэг байна.

  • зочин (May 23, 2015 6:23:20 am )

    БЗ.ДҮҮРГИЙН ТАТВАРЫНХАН НАРАН ТУУЛ ЗАХ ДЭЭР ДЭЭРЭМ ТОНУУЛ ХИЙЖ ЯАВНА!!!!!!!!””””””!!!!!!!!

  • Anonymous (May 23, 2015 7:55:32 am )

    дагвадорж чи толгойгоо ажлуул албадан ажилах зарчим зөвхөн шоронд байдаг байх шүү

  • z.ptar. (May 23, 2015 10:23:43 pm )

    acashero bol mongol baitugai delhiin hemjeenii od.mongold oor delhiin hemjeenii od baihgui.orosod bolson delhiin avargaar avarga torood asashero moron deeree suulgaad avch garahad bi unendee battsetsegeer bus ih avargaarai baharhaj bailaa,bidniig medehgui delhii tegej baisan baih.ter ih hunee zugeer ajiliig ni hiilgeh heregtei shuu mongolchuudaa.

  • Anonymous (May 24, 2015 12:09:55 am )

    DABGAA ONIGOTOI YUMA ZURAGTAR YUM L BOL UILAX GEED L BDAG BOLJ UURIIGUU URUBDVVLEX GEED BDAG YUMU,ESGVL ZUNUJ BGAM BOLBU XUURXII MINI

  • да (May 25, 2015 9:43:36 am )

    Дагвадоржийг эндээс зайлуул

  • ОЮУНАА (May 25, 2015 1:57:56 pm )

    БӨХЧҮҮД МИНЬ ЭРЧҮҮЛ МИНЬ БОЛЬЦГОО ИЧИЖ АМЬДАРЦГАА НААД ХАМТРАГЧ АЛТАНХУЯГ Ч БИЛҮҮ ХЭН Ч БИЛЭЭ НӨХӨР ЧИНЬ НААНА ЧИНЬ БАС ЮУ ХИЙЖ БАЙНААА ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ ГЭЭД ЭРДЭНЭТИЙН АРД ТҮМНИЙГ ХУЛЬХИДААД ЯВСАН ГАР МӨН ШИВ ДЭЭ ХУВЬЦАА ТАРААЖ БАЙНА ГЭЭД НЭГ ХҮНЭЭС ХЭДЭН ТӨГРӨГ АВЧ БАЙЛАА ХИЧНЭЭН ХҮНЭЭС АВСАН БИЛЭЭ НААД ХҮН ЧИНЬ ХАЖУУД ЧИНЬ БАЙХАД ЯАЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТА НАРТ ИТГЭХЭЬ ТА НАР БАС Л АЛТАНХУЙГ ШИГ ………………………….????????????? ТЭ БОЛЬЦГОО

  • ОЮУНАА (May 25, 2015 1:59:51 pm )

    БӨХЧҮҮД МИНЬ ЭРЧҮҮЛ МИНЬ БОЛЬЦГОО ИЧИЖ АМЬДАРЦГАА НААД ХАМТРАГЧ АЛТАНХУЯГ Ч БИЛҮҮ ХЭН Ч БИЛЭЭ НӨХӨР ЧИНЬ НААНА ЧИНЬ БАС ЮУ ХИЙЖ БАЙНААА ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ ГЭЭД ЭРДЭНЭТИЙН АРД ТҮМНИЙГ ХУЛЬХИДААД ЯВСАН ГАР МӨН ШИВ ДЭЭ ХУВЬЦАА ТАРААЖ БАЙНА ГЭЭД НЭГ ХҮНЭЭС ХЭДЭН ТӨГРӨГ АВЧ БАЙЛАА ХИЧНЭЭН ХҮНЭЭС АВСАН БИЛЭЭ НААД ХҮН ЧИНЬ ХАЖУУД ЧИНЬ БАЙХАД ЯАЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТА НАРТ ИТГЭХЭВ ТА НАР БАС Л АЛТАНХУЙГ ШИГ ………………………….????????????? ТЭ БОЛЬЦГОО

antalya rent a car