Яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа эсэргүүцэл илэрхийлэв. Тэрээр өөрийг нь турахыг хүссэн хэн нэгэнд хариу болгож бичсэн бололтой. “Яадаг юм, би турахгүй. Турлаа гээд шагнадаг болоо юу, шалгана гэнэ үү, шанаа өгөх үү, шахаанд оруулах уу? Шалдаллаа юу? Тэгээд ч би ямар 18-тай годгоносон охин биш, дөрвөн аравныг дөмөг давж, дөрөө тэгшилж, жолоо цэгцэрсэн ээж хүн. Бүдүүн байлаа гээд банк дээрэмдээ юу, махлаг байлаа гээд машин хулгайлаа юу. Нарийхан харагдах гэж намба алдаж, туранхай үзэгдэх гэж тураал царайлж, гуниг зарлах уу?
Хар даавуугаар биеээ ороож, хамаг байдгаа даруулганы цаана чихэх үү? Үрчлээгүй өтлөх гэж үнэн төрхөө мэсэнд тушааж, хагалгааны ширээн дээр халуурч хэвтэх үү? Тэгдэггүй юм. Амьдралыг амттай болгодог бүхнээс би хэзээ ч татгалзаж чадахгүй. Үг үнэн, үйл тэгш явбал боллоо. Амьдралд гоо сайханд өдрийг барж, үсчинд үеээ өнгөрөөж, саунд хөлөрч суухаас өөр олон сайхан мөчүүд байдаг. Тэгээд ч шимтэй монгол бүсгүйгээс шийртэй эрчүүд төрж, биетэй монгол эмэгтэйгээс биелэг охид мэндэлдэг юм. Тийм болохоор би турахгүй, за. Завтай болоод Токиогоос бичив” хэмээв. Түүний энэ бичиглэл уншигчдад ихэд таалагдсан бололтой дэмжиж байв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Nyamka (May 21, 2015 12:21:11 pm )
saihan heljee
-
zochin (May 21, 2015 12:58:12 pm )
Ulaan heruulch bna daaa. Aimaar um.
-
Oyun (May 21, 2015 1:15:34 pm )
Yaag zuv estoi uuruuruu uuriinhuuruu amidarch chadaj bna ingej l amidarch chadval amidraldaa hvn bolj tursunduu haramsah ym alga
-
Anonymous (May 21, 2015 1:17:34 pm )
zow l helsen bn sh deeee odoo hvmvvs targan turahai bvdvvn nariin gd ih maygladag bolson tsag ved est goe hariult ogson bn tanid amjilt hvsie
-
chorgormaa (May 21, 2015 1:22:49 pm )
Tenet jinx chamaig hen tur gesen yum bee unee minx kkk
-
Зочин. (May 21, 2015 1:23:24 pm )
Нөгөө тураалтай мисс гэдэг билүү хүүхэнцэрүүд унших болтгуай.ямар мундаг ухаан бэ.
-
Иргэн (May 21, 2015 2:58:07 pm )
Өлөн ходоодтой явдаг бүсгүйчүүд унших хэрэгтэй. Тураалтай, тамиргүй өвчин эргүүлсэн хүүхэд гаргаж байснаас байгаагаараа байж байсан нь хавьгүй дээр бие эрүүл,ухаан саруул байна шүү дээ. Үнэн үг шүү.
-
marta (May 21, 2015 3:18:05 pm )
Uvchtei hun yum bnshde. Yaj ch bodson taarsan mah shultei huuhnuud l saihanlda. Hun sanaa taviad joohon tur gesnii tuluu ene dagz yu yu genuu.teguul ideel orondo tsagigralaad hevtej bhgui yu.hun toohgui bolood irheer hucheer arisaa changaalgad hund toogdoh ged bur ih godognood irdeg l bhgui da.bie goyo avch yavah chin zugeer emegtei hunii hamgiin tom soyol bhgui yu erguu uhna mine.
-
зочин (May 21, 2015 8:02:59 pm )
яг үнэн. санал нэг байна.
-
zochin (May 21, 2015 9:28:22 pm )
Teneg yun uhaantai bnaa kkk
-
хишигээ (May 21, 2015 9:54:42 pm )
neg talaaraa unen ch targalah gedgiig ovchin gedeg talaas ni harah heregtei shuu
-
zochin (May 21, 2015 10:05:12 pm )
ooriinhooroo l bol unee mine! ug helsen
bolohoos bish usnees chn changaagaagui,
sanaa tavij helsen negnii ugnees bolj
sandarch bie omoorch bgaa bol chinii hohi,
chinii buduun baih chn nadad hamaagui
chono-nii hogshin baih n honind yalgaagui .. .. geed bichvel bichiishdee..kkk -
Зочин (May 22, 2015 11:00:38 am )
Эмүжин чи нэг их тарган биш ээ. Монголын сайхан эмэгтэйчүүдийн нэг гэж боддог. Хүн тарган эсвэл туранхай байх нь өөрөөс нь бусад хүмүүсийн санаа зовоод байх асуудал огт биш. Амжилт хүсье.
-
Саруул (May 22, 2015 11:18:36 am )
Сайн байна.Яруу найрагч хүний амнаас ийм үг гаралгүй яах вэ. Сайхан эмэгтэй шүү.
-
ogii (May 22, 2015 12:25:42 pm )
Сайн байна уу, Сайхан эмэгтэй шүү хүндэлж явдаг.Нас намбандаа байх сайхан шүү дээ.Турах гээд өөрийгөө бүү зөвөө хариуд нь өвчин л ирнэ шүү дээ
-
tsolmon (May 22, 2015 4:42:45 pm )
unen shuu jinhene mongol emegtei iim bh heregtei.bayarlalaa.
-
egii (May 22, 2015 5:24:25 pm )
ug unen helsen bn
-
Tsetsgee (May 23, 2015 1:43:03 am )
Эмүжин чи сайхан хүүхэн шүү,чи тарган харагддаггүй, харин цоглог ,эрч хүчтэй бүсгүй
-
ОЮУНАА (May 25, 2015 9:37:16 am )
ҮНЭХЭЭР ҮНЭН ЭМҮҮЖИН ЧИ ХЭЗЭЭ Ч ТАРГАН ХАРАГДДАГГҮЙ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙГААРАЙ БАЯРАЛЛАА
-
BAYARAA (May 25, 2015 2:48:09 pm )
bitgii hudlaa huniig hoshgoruulj bgaach! EMUUJEEN !CHI HEZEE CH TARGAN HARAGDDAGGUI ch gej baih shg. targan l haragddag shd! HUMUUSIIG BIE HAANDAA BITGII SANAA TAVIARAI BUDUURVEL BUDUUREG geed urialad bgamu haashaa yum. hun ooriigoo daichlaad iluudel jin,goo saihan bie haandaa anhaaral tavih yostoi.tegehgui bol gudamjaar duuren ooroo oortoo taalagdsan buduun buduun huuhnuud yavaad bval yu boloh ve?UNEE SHG HUUHNUUDED HANDAJ HELEHED ,HEN CH TA NARIIG DERGED CHN UNEE GEHGUI EE! HOLDSONII CHN DARAA BUH HUN L TEGJ BODDOG L BHGUI YU…NADTAI SANAL NIILEH HUN BGAA GEJ NAIDII : )
-
-
сарангуа (May 25, 2015 10:35:10 am )
Үнэн л юм бичсэн байна
-
nergui (May 26, 2015 12:08:23 pm )
Targan turanhai baih ni huvi hunii ooriinhon sonirhol orool busad hund hamaagui shuu
oortoo l taalagdaj bval boloo -
Уранбаяр (May 26, 2015 2:03:28 pm )
сайхан байнаа санаа зоволтгүй ээ
23 Comments