antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2015 3 comments

Ерөнхийлөгч Японыг зорьлоо

нийтлэсэн Admin

elbegdorjМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, тавдугаар сарын 21-ны өдөр Токио хотноо болох “Азийн ирээдүй” форумд оролцож илтгэл тавихаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээг Японы Никкэй сонин жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд оролцсоор ирсэн юм. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон, Мьянмарын ардчилсан хөдөлгөөний тэргүүн Ан Сан Сү Чи зэрэг хүмүүс оролцож байжээ. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гол зочноор уригдан оролцож байгаа юм. Энэ удаагийн айлчлал нь Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, мөн хоёр талын болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход чухал ач холбогдолтой болно.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (May 20, 2015 12:31:47 pm )

    еӨӨӨӨӨ,ичиж үхмэр, түрүүн очиход нь Япончууд мөнгө гуйхаар ирж баина, гээд л хэвлэлээрээ нэг бичээд байсан биздээ, эзэн ЧИНГИСИЙН нэрийг гутаасан гуйлгачин.

  • Anonymous (May 21, 2015 12:35:10 am )

    өр хийгээд, худлаа яриад тэнээд байхаа болио, америк худалч аа

  • bid (May 21, 2015 6:09:51 am )

    turuus elbegeegiin hymyysiig zailyylj zardlaa hemneh yumsan irged yadyrlaa

antalya rent a car