Булган, Говь-Алтай зэрэг аймагт галзуу үнэг айлын хот руу дайрсан байна. Тодруулбал, Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар хаваржиж байсан малчин Х-ийн хот руу галзуу үнэг дайрчээ. Хот руу орж ирсэн үнэгийг устгаж, дээж аван аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тодорхойлогдсон байна.
Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд үнэг орж ирснийг устгажээ. Усгатсан үнэгнээс дээж авч түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд мөн л “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.