Өнөөдрийн нийслэлд газар луйврын шинжтэй авах арга улам нарийсч байна. Жишээ нь орон сууцны хорооллуудын дунд чингэлэгүүдийг хог мэтээр энэ тэр булан тохойд хаячихдаг. Эзнийг нь хайж олох завдалгүйгээр нэг мэдэхэд л тойруулаад газрыг нь өмчилж авдаг шинэ арга дэлгэрч байна. Ийм нарийн арга олохсодтой нэгдэж нийлсэн төрийн түшмэдийг Э.Бат-Үүл баатар олж харахгүй байна. Эсвэл харсан ч толгойг нь илээд өнгөрүүлдэг, бүр сүүлдээ иргэд Э.Бат-Үүл дарга намынхаа ҮЗХ-ны гишүүний “өмчийг” ямар аргаар өмчилснөөс нь үл хамааран хамгаалж байдаг юм болов уу гэсэн эргэлзээнд хүрээд байгаа юм.
Хуучнаар тээврийн товчооны баруун талын орон сууцны оршин суугчдын орц гарцыг таглан баахан контейнер овоолж тавьчихаад тэр хавийн олон зуун иргэдийг маш ихээр бухимдуулж байна. Энд “Контейнерийн хөндий” гэх бохир орчин бий болж, оршин суугчид орох байх газраа олж ядаж байна. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас холгүйхэн орших энэ “Контейнерийн хөндий” бол зүсээ өөрчилсөн “Өвгөнтийн хөндий” болоод удаж байгааг энэ хот удирдлагатай юм бол анхаарах цаг хэдүйн болжээ. Эндээс хаврын урьтай зэрэгцээд элдэв эсийн үнэр ханхийж, эрүүл аюулгүй орчин ч өнгөрөөд байна. Мэдээж төмрийн хог гээд тушаачихвал уг чингэлгийн эзэн нь гараад ирнэ. Хамгийн аюултай нь эдгээр овоолсон чингэлгүүд хэзээ ч хүний дээрээс унаж мэдэхээр, муугаар бодоход аль нэг булан тохой нуугдмал газарт нь муу хэрэг болвол хэн ч анзаарахаар байдалд хүрлээ. Яг хотын төвд, хүн ам олноор суурьшсан газар ийм нэг аймшгийн газар бий болоод удаж байгааг төрийн байгууллагууд анхаарахгүй зөнд хаячихаж байгаа нь харамсалтай. Ийм нэг аймшгийн орчин энэ хотын төвд байж байг гэсэн шиг тэр хэсэг овоолгоотой чингэлэгүүдийг тойруулаад нэг л мэдэхэд хашаа хатгаад авсан нь бүр ч хачирхалтай.
Хотын удирдлага, дүүргийн Засаг даргын захирамж, дүүргийн Өмчийн харилцаа, газрын албнаас удаа дараа уг чингэлгийг албадан буулгаж газар чөлөөлөх шийдвэр гарсаар байтал “Ангара” зочид буудлаас “чингэлэгт хайртай хүмүүс” гэнэт тодрон гарч ирж хашаагаар хүрээлсэн чингэлэгээ, бүр тодорхой хэлбэл чингэлэгээр далимдуулж авсан газраа хамгаалан “дайн” зарладаг. Машин байтугай явган хүн ч явах боломжгүй болтол хашаа барьж нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн хаачихсан байснаа сая дүүргийн удирдлагуудын шахалт шаардлагаар арайхийж нэг хүн явахтайгаа болгожээ.
2014 оны арванхоёрдугаар сарын 2-нд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо A/1053 тоот захирамжаараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийг тус тус үндэслэн БГД-ийн 3-р хороо, “Ангара” зочид буудлын газар эзэмшигч иргэн Д.Мөнхжаргал нь эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа татсан байх тул зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсүгэй гэсэн захирамж гаргаж Өмч, газрын харилцааны алба, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэнд үүрэг өгсөн боловч шөнө дунд хүрз жоотуу барьсан хүмүүс дээрх захирамжийг биелүүлэхэд нь саад хийж, улмаар энэ эсэргүүцэлдээ ажилгүй хүмүүсийг хөлсөлж татан оролцуулаад, самуун дэгдээснийх нь “цалин”-г нь тарааж байгаа баримт, бичлэгийн хамт оршин суугчидад одоо байна.
Тэдэнд дүүргийн Засаг дарга болон Өмч, газрын харилцааны албаны шаардлага, Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Найрсаг Улаанбаатарт тавтай морил” хэмээн уриад байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл огт хамаагүй бололтой. Хотын дарга Э.Бат-Үүл хотод хууль бусаар овоолсон контейнер, хог новшийг эмхэлж дур зоргоороо авирлагчдад цохилт өгнө гэж амласан. Захаас аван эмхэлж, хууль журмыг тогтоож байгаа. Үр дүнд нь хотын өнгө үзэмж урьдынхаасаа илүү сайжирсан. Урт цагаан, Өвгөнтийн хөндий өнөөдөр ул болжээ. Түүний “Өвгөнтийн хөндий”-д дайн зарлаад ялалт байгуулаад эргэхэд энэ мэт асуудлууд залгуулаад угтаж байгаа нь хэний, хэзээнээс эхэлж тарьсан урхагт балаг болохыг хүмүүс бүгд гадарлаж байдаг юм билээ. Тэр бүхэнд Үүл баатар хүрч чадахгүй яваа гэж ойлгож байгаа учраас Монголын өдөр тутмын хамгийн том хэвлэлд ийнхүү хандахаас өөр арга алга байна. Үүл даргын ажилд саад болж буй чөдөр тушаа хаа хол чинь биш хажуу бөөрөнд нь чинь байна гэдгийг ч хэлэх байна.
Хууль бусаар барьсан хашаа хороогоо буулгахыг зохих төр захиргааны байгууллагууд шаардаад ч нэмэргүй өнөөдрийг хүрч байгаа нь төрийг үл тоосон ийм байдал цаашид газар авах аюултай юм. Энд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн албадан буулгаж газар чөлөөлөх захирамж, мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн “Шаардах хуудас” байна. Ийм хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэн ханхалзаж байгаа нөхөдтэй цаг алдалгүй хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ, Э.Бат-Үүл баатраа.
“Ангара” зочид буудлын эргэн тойронд баахан контейнер овоолж тавьчихаад хог новш цуглуулан оршин суугчдын эрүүл аюулгүй байх хууль, тогтоомжуудыг зөрчих нь ямар шалтгаантай болохын учрыг олмоор байна. Учир нь энэ мэт хууль бус үйлдлийг эрх мэдэлтэн, эвэртэн туурайтанууд л хууль зөрчиж, улаан цайм үйлдэж байгааг анхааралдаа онцгой авмаар байна. Жирийн иргэд бол ном журмынхаа дагуу хуулиа л дагаж нам гүмхэн амьдарч байгаа шүү дээ.
Уг нь хууль зөрчсөн хэнбугай ч зохих ёсны шийтгэлээ хүлээх учиртай. Төр төмөр нүүртэй, хууль зөрчиж зөвшөөрөлгүй хашаа хатгасаныг буулгаж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх үүрэг хүлээсэн Нийслэлийн Өмчийн харилцааны албаны газар чөлөөлөх хэлтэс уг нь энэхүү хашааг дор нь буулгаад хаях ёстой. Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж нь хэн нэгнээс айгаад суугаад байгааг хотын даргын сонорт хүргэе. Хотыг АН-ын баг бүрэлдэхүүн удирдаж өнгө зүсийг нь засах, эдийн засгийн чадавхийг нь дээшлүүлэх, хот шиг хот болгохын төлөө толгой өөд татахгүй ажиллаж байхад ар хударгаар нь АН-ын нэрийг барьж ашиг хонжоо хайсан нөхөд иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлж, бас бухимдуулж, намын нэр хүндийг шалан дээр унагаж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй байна.
Б.ҮНЭНБАТ
Холбоотой мэдээ
-
huts (May 19, 2015 12:45:49 pm )
uuruu luivarchin sh tee.
-
Уншигч (May 19, 2015 12:47:30 pm )
өөрийнхөө газар яаяа гэж байхад
-
irgen (May 19, 2015 12:54:30 pm )
neg l medehed barilga ehelne orshinshuugchod eserguutsheer batuul zahiragchiin demjlegtei 2 davhar tsetserleg gej helne yavtsiin dundaa olon davhar bolood l ashiglaltand orhooroo bar restoran karaoke bolchdiin bnlee bugd hugiin amitad
-
хааа ха ха (May 19, 2015 1:06:00 pm )
хотын дарга нар хишиг хүртдэг учир сохор,ухаангүй юм шиг болдог юм даа
-
zochin (May 19, 2015 1:38:26 pm )
luivarchind yu bicheed bgaa yum be! malaa
-
gazar (May 19, 2015 2:58:58 pm )
gazar zoxion baigulalt nertei luivar
-
БАТ ҮҮЛ ДАРГАД НЭМЖ ДУУЛГАХАД (May 19, 2015 3:05:16 pm )
ХОТЫН ДАРГАА! ЗУСЛАНГИЙН ГАЗАР ХУВЬЧЛАЛЫГ АЛБААР ШАЛТАГ ТООЧИН ХОЙШЛУУЛЖ ЯДАРСАН ИРГЭДИЙН ГАНЦ МУУ ЭЗЭМШИЛ ГАЗРЫГ ЭЛДЭВ МЭХЭЭР БУЛААН АВАХ АЖИЛЛАГАА ИД ӨРНӨЖ БАЙГАА ШҮҮ.ЭНЭ УЛСАД ХҮН ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БОЛОХОД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ЮМ БАЙНА.ЗААВАЛ БУХИМДАЖ ЦӨХӨРЦ ХӨӨЦӨЛДӨЖ ХАМАГ ЮМАА ШАВХАЖ ӨРГӨЛ ӨРГӨЖ БАЙЖ ӨӨРИЙНХӨӨ ЮМЫГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ БОЛООД БАЙНА ТА ЮУ Ч МЭДЭХГҮЙ СУУГААД Л БАЙХ ЮМ ДАА
-
unen (May 20, 2015 12:22:16 am )
Baatar ni medej baigaa. Bid huvaarilaltaa hiij duusaagui baihad.
-
-
ИРГЭН (May 19, 2015 4:30:05 pm )
NAAD LALAR TSAGAAN TOLGOIT CHINE UURUU LUIBARCHIN
-
Anonymous (May 19, 2015 4:40:28 pm )
Бат үүл шиг хотод шинэчлэл зоригтой хийж эхэлсэн дарга байгаагүй. Урагшаа зорьсондоо Үүлээ
-
Hi (May 21, 2015 2:46:50 pm )
Huugee neted suulgaj bgaa hoorkhii
-
-
иргэн (May 19, 2015 4:53:08 pm )
Ганц Бат үүл дарга яахав дэ.Доор нь мянган хулгайч хэдэн бор юм цохих гээд толгой нь ажиллаж байна.Үнэнээр яваад дийлэхгүй нь ээ.Хашаагаа ѳмчилж авах гэж 7 жил явж байна.Дүүрэг гэж ерѳнхийлѳгчѳѳс илүү эрх мэдэлтэй газар байна.ОДОО Ч ТЭВЧЭЭР БАРАГДАЖ ТѲРД БАЙГАА ХУЛГАЙЧ НАРЫГ ЯАЖ ЗАЙЛУУЛАХ,ЯАЖ ТЭМЦЭХ ТУХАЙ БОДОЖ ЭХЭЛЖ БАЙНА.ХУЛГАЙЧ ЗАЛЬТАЙ ГЕНЬ САНАСАНДАА ХҮРДЭГ БОЛСОН ЮМ БАЙНА ДО.
-
Монгол (May 19, 2015 7:15:25 pm )
МУЭ-ийн Соелын Ордны урд талбайд хашаа бариад олон жил боллоо!!!Аль хулгайч нь авчихсан юм болоо!!!!!!
-
ganaa (May 20, 2015 3:18:16 am )
ah aa ,egch ee, darga aa,said aa,baatar aa ,gabiyat aa geed l bie bienee duudaad baih wm.yamar utgagvi vgs be?yapon helend Elbegdorj erunhiilugch uu gehees ilvv Elbegdorj san gedeg vg ilvv zohitsson baidag.bid enentei oiroltsoo vgiig bodoj olmoor bna.tegehgvi bol nyal tsal geed l buun doligonuur zan maani herees hetreh ni
-
zochin (May 20, 2015 4:10:09 am )
ene tsagaan tolgoit ooroo luivarchin yum chini,malilzaj bgaad l gudardag huuramch darga
-
зочин (May 20, 2015 12:05:24 pm )
гүнтийн зусланруугаа орох замгүй болтол хотын мэр газар өгсөн байна шүү хөөрхий даргын арын хүмүүс хөлжиж жирийн иргэд мөлхөх болсон цаг юм биш үү
-
ТӨРИЙН БАНК (May 20, 2015 8:07:10 pm )
БОЛЬЁ ОО
-
Иргэн (May 21, 2015 1:32:34 pm )
Дахин төлөвлөлтийн ажлаа нэг мөр цэгцлэхгүй бол Ганхуяг гэдэг дарга чинь Компниудтай нийлж иргэдийн газрыг дээрэмдсэн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь боогдуулсан буруутан болж 2016 оны сонгуульд тун ч муу нөлөө үзүүлэхээр байна шүү
-
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (May 22, 2015 12:16:32 am )
Anhnaasaa hotin nereerrr bayjeh gej garch irsen hulgaichid shdee medddggui ymuodootd idej uuj baina bisnuu mongolin telee cohiloh zurhtei hun edend alga
-
Зочин (May 22, 2015 9:16:43 am )
Гэр хороололын иргэдийн өмчийн газрыг Лхагвадорж,Ганхуяг гэсэн даргатай хоёр байгууллага дахин төлөвлөлт,газар шинэчлэн зохион байгуулалт нэрээр авч өөрсдөө баяжихийг л бодохоос өөр юу ч хийхгүй байна.Үүнийг Бат-Үүл даанч мэдэхгүй нь харамсалтай.Энэ хоёр байгууллагын талаар эргэж харах цаг болжээ.Ер нь зуун ямаанд жаран ухна гэгч л болоод байна.
-
зочин (May 22, 2015 10:36:58 am )
Иргэдийг хашааны газар ганц өмчөөс нь салгах хямдхан авах ажил зохион байгуулаад завгүй, тэгээд ч газрын захирамж гаргаж өөрөө хувиа хүртэж байгаа нөхөр дөө, төсвийн мөнгийг хүүдээ 11 тэрбумаар нь хууль зөрчиж өгч байгааг нь шалгах байлгүй дээ
-
сандаг (May 23, 2015 5:43:32 pm )
энэ бүх луйварыг чинь цаанаас нь хатгаад турхираад байгаа хүн нь эрхэм ямарч гавъяагүй баатар Бат-Үүл чинь юм чинь түүнд юу ч хэлээд нэмэргүй ш дээ мөн хэлэх хүнээ олж хэлэвээ цагаа олоогүй үг хэлэх гэдэг чинь энэ дээ ирэх оны 2-р сард хэлэх үгээ одоо хэлээ юухэв дээ
-
зочин (May 26, 2015 10:58:36 am )
байгуулагууд үүдэндээ их газар хашаад машин оруулахгүй бас явган хүний зам хаагаад газрыг улам хомосдуулж бна.үүнээс сул хаасан хашаа газраас квадратаар нь бодоод газрын их татвар тогтоох итх-иин тогтоол гаргуулвал газраа нийтийн эзэмшилд шилжих бх. нийтийн эзэмшлийн талбайд чингэлэг граж аас татвар авах хэрэгтэй тэд гражаа хөлслөж орлого олдогба талбай газар ашиглаж байгаа тул мөнгө төлөх ёстой
-
zochin (May 31, 2015 11:59:46 am )
uruu arhag luivarchin bizdee!
-
555 (June 01, 2015 2:02:59 pm )
МӨНГӨТЭЙ ЭРХ МЭДЛТЭЙ ГАЗРЫН ЛУЙВАРЧИД ХУУЛИА БИЕЛҮҮЛЭХГҮЙ ЮМ БОЛ ХУУЛИАР ЯАХ ВЭ ДЭЭ
-
Anonymous (June 04, 2015 2:15:24 pm )
Улс нь тохижуулж чадахгүй бол барилгажуулсан дээр гэж хэлмээр байнa
-
ИРГЭН (June 05, 2015 1:11:45 pm )
Batuul lalar uuruu luibarchin
-
zochin (June 06, 2015 6:53:14 pm )
ULUN BAATAR UURUU LUIVARCHIN BIZDEE?
28 Comments