Сүүлийн хэдэн жил мартагдсан, устгасан өвчний нэгд тооцоод байсан улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар Халдвар судлалын Үндэсний төвд 750 хүн эмчүүлж байгаа бөгөөд өвчний тархалт 6 дүүргийн хамарч, оюутнуудын дунд их байгаа аж. Одоогоор 506 оюутан улаанбурханаар өвдсөн нь тогтоогдон эмчлүүлж буй юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран 05 сартайгаас 6 нас хүртэлх бүх хүүхдэд вакцин хийж эхэлсэн билээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 41331 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд дархлаажуулалтын явц Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт идэвхтэй хамрагдаж байгаа аж. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын байнгын 131, түр 236, явуулын 106 цэг ажиллаж буй бөгөөд эхний 3 өдрийн байдлаар вакцинжуулалт 25 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд нийт 170 мянган хүүхдийг вакцинжуулалтад хамруулах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.