antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2015 Comments are off

Xар луу өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 28. Санчир гараг. Шийдэм. одтой, 3 хөх мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car