2015 оны тавдугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна .
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 28 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны тавдугаар сарын 17-ноос тавдугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнод Дарьгангын талаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
Холбоотой мэдээ
Comments are closed.