antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2015 12 comments

Гэртээ цоожлогдсон гурван хүүхэд амьд гарахын тулд бүхий л аргыг хэрэглэжээ

нийтлэсэн Admin

69662-ЗУРГААН НАСТАЙ ЭГЧ НЬ ДҮҮГЭЭ ТЭВРЭЭД ОРОН ДООР БҮРТИЙТЭЛ ХЭВТЧИХЭЖ-

Гэртээ цоожлогдсон, хоригдсон хүүхдүүд галд амиа алдсан харамсалтай мэдээ байсхийгээд л дуулддаг. Өнгөрсөн баасан гаригт хоёроос арван насны гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай мэдээлэл ирлээ. Онцгой байдлын 15 алба хаагч ажилласан ч хүүхдүүд гэртээ угаартсан байдалтай амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр болсон явдлыг тоймлон хүргэе.


-ЭГЧ ДҮҮ ХОЁР ЦЭЦЭРЛЭГЭЭСЭЭ ЧӨЛӨӨ АВСАН БАЙЖЭЭ-

А-ийнх Хөвсгел аймгийн Мөрен сумын 10 баг буюу Жилчигт амьдардаг. Тэрбээр Өмнөговь аймагт замын компанид ажиллаж байгаад саяхан гэртээ иржээ. Эхнэр нь сумандаа хөрөө рам ажиллуулдаг бөгөөд ойрын үед гэртээ байжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хоёр сүүлийн хэд хоног хийсэн ажилгүй гэртээ шахам байж. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том нь зургаан настай охин. Бага нь хоёр настай хүү. Хоёр хүүхэд нь цэцэрлэгт явдаг байж. Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байгаа мэдээлэл дуулдах болсон. Ийм шалтгаанаар хүүхдүүд нь цэцэрлэгээсээ долоо хоногийн чөлөө авсан байжээ. Тэднийд Т үнэл сумаас эгчийнх нь арван настай хүү бас ирсэн байж.

Ингээд гурван хүүхэд гэртээ өнждөг байсан аж. Тэднийх 8×12 харьцаатай палкан байшинд амьдардаг. Үүднийх нь амбаарыг оруулбал, байшунгийнх нь урт бараг 14 метр гэнэ. Хулгайчаас сэрэмжилж бүх цонхоо гаднаас нь төмрөөр торлочихсон аж. Өнгөрсөн

баасан гаригт аав, ээж хоёр нь түр гарахдаа хүүхдүүдээ гаднаас нь цоожлоод явжээ. Тэр өдөр гадаа хүйтэн байсан учраас ах, эгч хоёр нь дүүгээ авч гарааддааруулчихна гээд цоожилсон нь тэр.


-15 АЛБА ХААГЧ ЦОНХЫГ НЭЭЖ ЧАДААГҮЙ-

А-ийн байшин шатаж байгаа тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14.13 цагт иржээ. Дуудпагын дагуу Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр очсон аж. Энэ талаар эх сурвалж мэдээлэл өгөхдөө “Гал үүдний амбаараас эхэлж гарсан. Цахилгааны утаснаас гал гарсан гэж таамаглаж байгаа. Онцгой байдлын аврагчид хоёр цаг шахам ажилласан. Техник, хэрэгсэл муутай учраас цонхны хаалт төмрийг онгойлгож чадахгүй байсан, Арай гэж галыг намжааж байшинд ороод хүүхдүүдийг хайгаад олоогүй. Гэрт хүүхдүүдийн уйлах дуу гараад байсан ч

тэднийг олоогүй. Хоёр цагийн хугацаанд хүүхэд битгий хэл том хүн угаартчихна. Байшин нэлээд том байсан учраас өрөө дамжиж хүүхдүүдийг хайгаад цаг алдсан. Үүнээс гадна онцгойгийнхон арай л удаан ажилласан. Үүнд ар гэрийнхэн нь гомдолтой байх шиг байсан” гэлээ.


-ААВ НЬ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ХОЁР АЛХМЫН ЗАЙД ЗӨРЖЭЭ-

Байшин шатаж эхлэх үед арван настай хүүэмээгийнхээ утас руу залгажээ. Гэтэл тэр үед эмээ нь хөдөө явж байсан учраас утас нь сүлжээ барихгүй байж. Сүлжээтэй газар ирээд ач хүүгээс нь дуудлага ирснийг мэдээд буцаад залгахад хэдийнэ хожимдсон байж. Гурван нялх амьтан дүрэлзсэн галтай тэмцэж, амьд гарахын тулд бүхий-л.аргыг хэрэглэсэн нь ослын дараахь байдлаас харагдсан байна. 10 настай хүү бүх өрөөний цонхыг дотроос нь хагалжээ. Хагарсан шилний өөдөс гар хуруу руу нь шигдэж, хүзүүг нь хүртэл зүссэн байж. Цонхны шилийг хагалж, завсраар нь толгойгоо гаргах гэж оролдож байгаад хүзүүгээ зүссэн бололтой. Хэрвээ цонхыг хаасан төмөр тор байгаагүй бол гурван хүүхэд аврагдах боломжтой байжээ. Хүү эцсийн мөч хүртэл төмөр хаалтыг авах гэж зүтгэсэн бололтой цонхны доор амиа алдсан байжээ. Харин зургаан настай эгч нь хоёр настай дүүгээ тэврээд орон дор бүртийтэл хэвтчихэж. Галаас айсандаа гэртээ байсан бүх хөнжпөөр дүүгээ хучаад өөрөө тэврээд хэвтсэн бололтой амиа алджээ. Хүүхдүүдийн өмссөн хувцас нь шатаагүй бөгөөд угаартсан байдалтай нас барсан байжээ.

Аврагчид гэрт хүүхдийн дуу сонсоод хайж байсан талаар дээр өгүүлсэн. Аав нь ч гал дунд дайрч ороод хүүхдүүдээ хайжээ. Унтлагын өрөөнд орох үед аврагчид аавыг нь хүчээр гаргасан гэнэ. Хоёрхон алхсан бол хүүхдүүдийнхээ нуугдсан орны дэргэд очих байсан гэж халаглаж байгааг эх сурвалж хэлсэн. Ерөөсөө тэнд байсан хорь шахам хүн утаан дундах гурван хүүхдийг эрээд олоогүй гэнэ. Гал гарснаас хойш хоёр цаг орчмын дараа хүүхдүүдийг олоход хэдийнэ амиа алдсан байжээ. Энэ хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.


-ХҮҮХДҮҮДИЙГ НУТАГЛУУЛСАН-

Хөвсгөл аймгийн албаны эх сурвалжтай холбогдож тодруулга авлаа.

Гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

-Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Аав ээж нь түр гарахдаа гэрээ цоожилчихсон байна. Цонх нь хүртэл торлогдсон байшинд гурван хүүхэд угаартаж амиа алджээ. Гэрийнхэнд нь маш хүнд байгаа. Хоёр хүүхэдтэй залуу айл шүү дээ. Аав ээж нь 30 ч хүрээгүй залуу хүмүүс. Бас эгчийнх нь хүүхэд ирчихсэн байж таараад амиа алдсан. Хүүхдүүдийг өнөөдөр (өчигдөр) нутаглууллаа.

-Онцгойгийнхон нэлээд удаан ажиллаж, цаг алдсан гэх- юм?

-Техник хэрэгсэл муутай ажилладаг бололтой юм. Улаан гараараа шахам галыг унтраасан гэнэ лээ. Том байшинд нил утаатай, харагдах орчин хязгаарлагдмал байсан учраас хүүхдүүдийг олоогүй юм билээ. Галын шалтгаан нөхцөлийг шалгаж байгаа гэсэн. Хүүхдүүдийн араас буян үйлдэх арга хэмжээг аймгийн төвд зохион байгуулъя гэсэн ч ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй гэв.

Ц.ӨРНӨХ

www.DNN.MN

logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (May 13, 2015 10:02:18 am )

    Ямар хэцүү юм бэ дээ дахиад л хүүхэд эцэг эхчүүдээ хүүхдүүдээ харах анхааралаа сайжируулмаар юм.Бидний буруугаас хүүхдүүд амиа алдсаар л байх уу гэдгийг бодох цаг нь болсон юм биш үү?

  • зочин (May 13, 2015 10:20:19 am )

    vneheer aimshigtai henig ch buruutai geh ve dee ger bvlinhend hvn emegnel ilerhiilie

  • Anonymous (May 13, 2015 12:06:12 pm )

    цонхны хаалтыг троссоор оосорлоод машинаар татахад л сална Ийм энгийн юм сэтгэж чаддаггүй хүмүүсээр өнөөгийн төрийн алба дүүрсэн дээ хөөрхий

    • Anonymous (May 13, 2015 1:42:05 pm )

      harin tiimee archagvi pisdanar

  • Anonymous (May 13, 2015 12:48:39 pm )

    Aimaar yumaa

  • зочин (May 13, 2015 3:37:37 pm )

    онцгой байдлын хүчин чадал үнэхээр муу, эд нар аливаа эд хөрөнгө хүний амь насыг аврана гэж ёстой горьдолтгүй юм байна лээ. машин тэрэг нь ч усаа дааж урагшаа гишгэнэ гэсэн ойлголтгүй. үнэхээр жирийн гудамжинд яваа иргэнээс дор чадвар муу. цонхонд татсан нэг муу тор салгаж чадахгүй 3 хүний аминд хүч байгаа юм биз дээ. харамсалтай баЙНА.

  • зочин (May 13, 2015 4:07:41 pm )

    зочин: үнэхээр харамсалтай Онцгой байдлын юуны өмнө хүний амь хасыг аврах арга хэмжээ авах ёстой биз дээ, 3 машин цугч ирээгүй эхлээд ганц машин ирсэн, байншин өөд гарах шат ч үгүй хоосон ирсэн шүү дээ, гал унтраах шланкаач угсарж чадахгүй сандралдаж ямарч ажлын туршлага, сэтгэл зүйн бэлтгэл ажлын зохион байгуулалт байхгүй байсан, анхнаасаа хүний амь аврах биш ёс төдий ирээд нэгэнт шатсан галыг усаар шүршээд, хэдэн зураг авч баримтжуулах зорилготой ирсэн. би боддохдоо онцгой байдлын албыг тус бүрдээ үүрэгтэй олон тасаг салаа байдаг байх гэж боддог. Энэ тохиолдолд гал унтраах баг нь галаа унтраагаад аврах бүлэг нь хүнээ авч гарах тийм төлөвлөгөө зорилготой ажиллах ёстой баймаар гэтэл тэгж шуурхай ажиллаж чадаагүй учраа олохгүй хэдэн залуучууд л байсан. ёр нь онцгой байдлын ажилтныг ямар шаардлага, шалгуураар авч ажлуулдаг юм бол доо. ямар нэг гамшиг ослын тохиолдол гарахад хүний амь нас аварлаа гэхээсээ илүү, цогцос гаргалаа, оллоо л гэж сонсогдох юм. Алба хаагчдынхаа чадвар, ажилд авах шалгуураа өндөржүүлээсээ. Хэн нэг даргын захилга, кирманаас гарсан хүмүүс өөр хэдэн хүний алтан аминд хүрэх бол би үнэхээр харамсаж байна бас гомдолтой байна.

  • зочин (May 13, 2015 4:19:52 pm )

    Зочин: Энэ байшингийн зураг биш байна шүү гэхдээ Онцгой байдал муу ажилласан гэдэг үнэн. Гаднаас нь харж байсан хүний хувьд эцэг эхийг нь оруулсан бол бараг аваад гарах байсан байх. тэднийг дөхүүлэхгүй хориглоод байсан. 3 хүүхэд амиа алдсанч гэсэн гал дундаас тэврээд гараад ирвэл эцэг эхийн сэтгэл арайл өөр байна шүү дээ. Одоо бол маш хэцүү байгаа байх. Онцгой байдлын алба үнэхээр чадаагүй гээд шудрагаар буруугаа хүлээгээд уучлал гуйх хэрэгтэй. Төр хүнийг тэтгэхийг нь тэтгэж, шийтгэхийг нь шийтгэж, өршөөхийг нь өршөөж чаддаг, яагаад иргэнээсээ уучлал гуйж болохгүй гэж………………….

  • Anonymous (May 13, 2015 7:08:49 pm )

    Угаасаа эд нар шал худлаа юм байна лээ. Худлаа л хөөрцөглөсөн хэдэн хүмүүс л байдаг ш дээ юун хүн аврах вэ тэр бол бүр хол байна гол зорилго бол худлаа дөвчигнөж галын унтраасан болоод энд тэнд гал унтарсан байхад дээвэр хуулж тэнэгтээд иргэдэд илүү их хохирол учруулаад л явдаг хүмүүс байна лээ дээ. Манай машин гражид шатахад бид нар өөрсдөө галаа унраасны дараа ирчээд худлаа ус цацаж хамаг юм норгоод хамаг гражын дээврийг хуулж хаясан бид нар сүүлдээ болиочээ гэж уурлаж байж хэсэг газрыг нь хуулуулахгүй үлдэж байсан. Худлаа их ажил хийсэн аятай зураг хөрөг авч бичиг цаас бөглөж сүржигнээд л байдаг улсууд байна лээ дээ.

  • zochin (May 13, 2015 10:42:03 pm )

    yamar uruwdmuur yum be ene bol shuud onstgoi baidliin archaagvi baidaltai xolbootoi yamar ix aij tarchilsan bol aaw eejiigee yasan ix xvleesen bol eleg emtermeer yum…….

  • zochin (May 14, 2015 8:59:25 am )

    ontsgoi baidliinhan gej ugaasaa bagaj tonog tuhuurumj muutai deer ni baahan tsag nugtsuusun ajilgui humuus, yamar ch beltgel surguuli, setgelgui nuhduud bdiin bish uu. ontsgoi gants neg yum garahaar l dandaa barits alddag. deer neg busgui huuhdee teverch musun deer ursaad yavahad ch avarch chadaagui. zugeer l oron too bugluj tsalin avsan humuus. neeree l ter tsonhnii tumriig ni tross-oor l tatahad bolmoor l yum. ahn ochihod ni huuhduud uilj bsiin bol yadaj orood l avaad irehed boloh bsiin bish uu. hairan huuhduud . um mani badmi hum

  • zochin (May 15, 2015 10:12:38 pm )

    SHUUD MASHINAARAA BAISHINGIIN TSQM MQRGQJ ORJ BOLOOGVI N BHDA

antalya rent a car