Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар Тавантолгойн төслийг хөгжүүлэхээр шийдэж, улмаар ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийг Монгол улсын Сайд М.Энхсайханаар ахлуулан байгуулсан.
Гэсэн хэдий ч УИХ-ын дарга захирамж гарган, уг гэрээний төслийг хянах ажлын хэсэг байгуулснаар уг ажил гацан, улс орон даяар талцал, маргаан буй болоод байгаа юм. Тэгвэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор намуудын гишүүд хоорондоо эв эвдрэлцэж, зарим өөр намынхантай гар барьсан гэх бор шувуу нисч эхэллээ.
Тодруулбал, Тавантолгойн гэрээтэй холбоотойгоо гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй “нэг тал” болсон гэнэ. У.Хүрэлсүхийн тухайд МАН-ын генсек хийж яваад намынхаа нэрийг сольж, ялагдалд хүргэсэн гэж буруутгагдсан нэгэн. Гэсэн хэдий ч АН, МАН-тай хамтран засаг барих үед Монгол Улсын Шадар сайд болсон. Түүний хувьд одоохондоо Тавантолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа. Гэсэн хэдий ч түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй нэг тал болсон гэх хардлага байгаа юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тухайд сайн мэдээний сарын аян эхлүүлж, Тавантолгойн түгжээг мулталснаа зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр гэрээний төслийг УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гэрээн дээр дахиж ажиллах ёстой гэж маргалдсан тухай мэдээлэл гарч байв. Хэдийгээр Засгийн газрын ХМА-аас маргаан болоогүй гэсэн ч энэ асуудал болсон байх талтай. Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд Тавантолгойн гэрээнд “ОК” гэчихээд байгаа бөгөөд өөрийг нь дэмжих хүнийг олж түшсэн байх магадлал өндөр.
Ийнхүү Ерөнхий сайд Тавантолгойг урагшлуулахыг хүссэн ч УИХ-ын дарга бөгөөд намынхаа дарга З.Энхболдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. З.Энхболдын тухайд “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” хэмээн хаврын чуулганы нээлтийн үеэр хатуухан мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй. Түүнээс бус, угаах үйлдвэртэй учраас “Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу. Саяхан БНХАУ-ын даргыг Монголд ирэхэд төмөр замын гэрээгээ байгуулж авсан. Энэ гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон. Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл “Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй. Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын Пибоди. Сая Пибоди өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа” гэсэн байдаг.
Ямартай ч тэрбээр хоёр сая хувьцаа эзэмшигчээс санал аваагүй хэмээн УИХ-д өргөн барьсан Тавантолгойн гэрээний төслийг буцаачихаад байгаа билээ. Тэгвэл спикерийг сөрөг хүчний даргатай сэм гар барьсан гэх хардлага ч бас гараад байна. Тодруулбал, АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нар Тавантолгойн төсөлд ижил байр суурьтай байгаа гэх. Ямартай ч МАН-ын дарга М.Энхболд “Эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгойг эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигт Тавантолгой, Оюутолгой ордыг ашиглахдаа иргэд, олон түмэнд ил тод, парламентын хяналт дор, эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр цааш нь үргэлжлүүлэх арга хэмжээг шинээр байгуулагдах Засгийн газар хэрэгжүүлнэ гэж зөвшилцсөн. Энэ зөвшилцлийн хүрээнд Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар УИХ-ын зөвшөөрлийг авч байж энэ гэрээ байгуулагдах ёстой” гэсэн байр суурьтай байгаа аж.
Үндсэндээ тэрбээр иргэд, олон түмэнд ил тод гэдгээрээ хоёр сая хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй гэх З.Энхболдын үгийг дэмжиж байна гэж үзэх нэгэн ч байгаа юм. Ийнхүү Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор сонин нөхөд “сэм гар барьж” буй сурагтай. Дашрамд дурдахад, УИХ дахь МАХН-ын бүлэг “Тавантолгойн орд газар бүх ард түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой. Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах юм. Тавантолгойн орд газрыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байхыг баримтлах ёстой. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан гэрээний төсөл нь МАХН-ын зарчмын байр суурийг хангаагүй. Тиймээс МАХН дэмжих боломжгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм. Магадгүй энэ төсөл цаашид үргэлжлэх бол өөр олон нөхөр сэм тохиролцохыг таашгүй.
П.ТУУЛ
Эх сурвалж: www.info.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 08, 2015 11:06:27 am )
ouy tolgoigoos sogtuu s.bayar, huuhenchin s.bayartsogt, hujaa d.zorigt nar dollariin terbumtan bolson yom chin tavan tolgoigoos busad n bas huvi hurtelgui yadiin, dandaa iddeg n idseer bval yo bolhuu, oluulaa idey
-
Anonymous (May 08, 2015 11:07:02 am )
ouy tolgoigoos sogtuu s.bayar, huuhenchin s.bayartsogt, hujaa d.zorigt nar dollariin terbumtan bolson yom chin tavan tolgoigoos busad n bas huvi hurtelgui yadiin, dandaa iddeg n idseer bval yo bolhuu, oluulaa idey..ene bol uls turiihnii unen nuur tsarai
-
ochir (May 08, 2015 11:07:37 am )
ouy tolgoigoos sogtuu s.bayar, huuhenchin s.bayartsogt, hujaa d.zorigt nar dollariin terbumtan bolson yom chin tavan tolgoigoos busad n bas huvi hurtelgui yadiin, dandaa iddeg n idseer bval yo bolhuu, oluulaa idey..ene bol uls turiihnii unen nuur tsarai…tegeed bas idsen munguu sain gegchiin nuuj hudlaa durtei amidarna gej bgaa
-
ochir (May 08, 2015 11:08:38 am )
ouy tolgoigoos sogtuu s.bayar, huuhenchin s.bayartsogt, hujaa d.zorigt nar dollariin terbumtan bolson yom chin tavan tolgoigoos busad n bas huvi hurtelgui yadiin, dandaa iddeg n idseer bval yo bolhuu, oluulaa idey..ene bol uls turiihnii unen nuur tsarai..gehdee ene bugdiig uildej ydarsan ard tumnee ulan doroo gishgej bgaa humuus, tednii hamaatan sadan, ergen toirniih n sainaa uzehgui uiliin uree edlej l taaraa, harj l bgaarai
-
ochir (May 08, 2015 11:09:13 am )
ouy tolgoigoos sogtuu s.bayar, huuhenchin s.bayartsogt, hujaa d.zorigt nar dollariin terbumtan bolson yom chin tavan tolgoigoos busad n bas huvi hurtelgui yadiin, dandaa iddeg n idseer bval yo bolhuu, oluulaa idey..ene bol uls turiihnii unen nuur tsarai..gehdee ene bugdiig uildej ydarsan ard tumnee ulan doroo gishgej bgaa humuus, tednii hamaatan sadan, ergen toirniih n sainaa uzehgui uiliin uree edlej l taaraa, harj l bgaarai, yom negeeree duusahgui, ta nar urgelj jargaltai bhgui shuu
-
ochir (May 08, 2015 11:10:31 am )
ouy tolgoigoos sogtuu s.bayar, huuhenchin s.bayartsogt, hujaa d.zorigt nar dollariin terbumtan bolson yom chin tavan tolgoigoos busad n bas huvi hurtelgui yadiin, dandaa iddeg n idseer bval yo bolhuu, oluulaa idey..ene bol uls turiihnii unen nuur tsarai..gehdee ene bugdiig uildej ydarsan ard tumnee ulan doroo gishgej bgaa humuus, tednii hamaatan sadan, ergen toirniih n sainaa uzehgui uiliin uree edlej l taaraa, harj l bgaarai, yom negeeree duusahgui, ta nar urgelj jargaltai bhgui shuu, odoohondoo ydarsan ardiinhaa mungunuus gedsee tsudiitel zalgij l bai, hir ih idseniihee hireer gor n garna, unen gej baidag yom
-
zochin (May 08, 2015 12:06:31 pm )
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Энержи Ресурс ХХК-ийн зөвлөхөөр ажилладаг П.Очирбат тус компаниас 24.000 ам.долларын цалин авдаг ó÷èðààñ ë õàìãààëààä ë õýâëýë ìýäýýëëýýð ¿õ÷èõ ãýýä ÿðèàä áàéãàà þì áàéíà Eaglenews-ýýñ ¿çëýý.
-
уншигч (May 08, 2015 2:46:57 pm )
хөнгөлөлт эдэлснийхээ горыг дараа нь яаж амсах бол доо тэнэгүүд
-
ZOCHIN (May 10, 2015 8:23:03 am )
ARD IRGEDIINHEE HUVITSAAG BATALGAAJUULAY GENEE. IH MUNDAG SETGEJ BGAAN SHUU. HA HA HA. BATALGAAJSAN HUVI NI NIIT HUVITSAANII 10 HUVID CH HUREHGUI BOL TEGEH SHAARDLAGA BNAUU. DARAA NI YAMAR CH BSN BATALGAAJUULSAN L GD MOORNO. MUN MMC ODOO BOLIMOOR YUM. MSC-IIN ALDAGDALIIG ARD TUMEN UUREH YOSGUI SHUU. 500 SAYA DOLLAR OROOD IRNE L GD BHIIN. MAN 300 SAYIIG SONGUULIIN OMNO TSATSAAD ODOO GORIIG NI BID YAJ AMSAJ BGAA BILEE. ER NI YAVJ YAVJ MONGOL ULSIIN HAMGIIN TOM ZARDAL ZEELIIN HUU BOLDOG TER TSAG UE ULAM BUR OIRTSOOR. TUUNII ARD TUSGAR TOGTNOL ERH CHULUUNII ASUUDAL BGAA. BAS BID NAR MONGOLD BNAUU YTADAD BNAUU GDGEE MEDEHGUI BOLTLOO OLON URD ZUGIINHEN MONGOLD BNA. TIIMEES CH HEN NI HYTAD, HEN NI MONGOLOO YALGAHAA BAILAA. UNDESNII AYULGUI BDLIIN ZOVLOL GJ GAZAR BDGIIMUU.
-
bat (May 10, 2015 9:14:16 am )
buh yum uhaa hudgiin nuurs duussantai holbootoi baih oligarhi energi mcs geh companid 5tolgoi uguud sain zuil ogt bolohgui il uurhai tiim olon ajliin bair bii bolohgui heden tom exke baihad l boloo tatvar gej tal tatvraa l tulduguu tulnu ard tumen tom yum huleeh hereggui ingej ashiglahaar zugeer baisan ni deer odoo erdes 5tolgoi nuursee zuuj baigaa harin mcs zogsson baigaa oyu tolgoi baijmal gegchee 1 mashind 36tonnoor achuulj udurt 24 tsagaar 120 tuunees deesh mashin zuuj estoi l tsulmuj baina daa ter shuudaid ni alt erdnes ch estoi baigaa baih daa
-
Иргэн (May 10, 2015 9:13:28 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Иргэн (May 10, 2015 9:13:55 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (May 10, 2015 9:14:17 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
Иргэн (May 10, 2015 9:14:38 pm )
Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.
-
Иргэн (May 10, 2015 9:15:01 pm )
Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
-
Иргэн (May 10, 2015 9:15:17 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (May 10, 2015 9:15:39 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
-
Иргэн (May 10, 2015 9:15:57 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (May 10, 2015 9:17:23 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (May 10, 2015 9:17:46 pm )
С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
-
Иргэн (May 10, 2015 9:18:03 pm )
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
-
Иргэн (May 10, 2015 9:18:30 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
22 Comments