Домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм энэ сарын 2-нд 40 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Төрсөн өдрийн үдэшлэгт дэлхийн шилдэг одод хүрэлцэн ирж, баяр хүргэсэн байна. Уригдсан зочдын дунд Жери Холлиуэлл, Эмма Бантон, МелСи, Мелина Браун гэсэн “Spice Girls” хамтлаг бүрэлдэхүүнээрээ байв. Үдэшлэгийн үеэр “Spice Girls”-ынхантай авахуулсан гэрэл зургаа Ева Лонгория, Лив Тайлор нар цахим хуудастаа нийтэлжээ. “Spice Girls” хамтлагийнхан 2012 оны Лондоны олимпын ёслолын үеэр дуулснаасаа хойш дахин нэгдээгүй байна. Дэлхийг байлдан дагуулж байсан охидын хамтлагийг ийнхүү гурван жилийн дараа Дэвид Бекхэм дахин нэгтгэжээ.
Х.ЗАЯА
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 06, 2015 4:38:30 am )
Mel B-g uriagui sh tee. Busad ni irsen.
1 Comment