antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2015 Comments are off

Шувууны томуу нь вирүсээр үүсгэгддэг хүн, амьтны хурц халдварт өвчин

нийтлэсэн Admin

haldvrШувууны томуу нь вирүсээр үүсгэгддэг хүн, амьтны хурц халдварт өвчин бөгөөд нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулдаг. Шувууны томуу өвчнөөр бүх төрлийн зэрлэг болон тэжээвэр шувуу, гахай, адуу, нохой, муур зэрэг амьтдад өвчилдөг.
Томуугийн вирүс нь хүйтэнд тэсвэртэй. Хүйтэн нөхцөлд эд юмсын гадаргууд 3 cap, усанд 4-5 хоног, 0 хэмийн дулаанд 1 cap ба түүнээс дээш хоног амьдрах чадвартай.

Одоогийн байдлаар томуугийн А хүрээний H5N1 вирүс нь нийгэмд хамгийн аюултайд тооцогддог. Энэ вирүсээр халдварласан хүн, амьтан даруй халдварын эсрэг эмчилгээ хийлгэхгүй бол шууд үхэлд хүрдэг. Уг вирүсийн хүн болон амьтны өвчлөлөөрөө манай урд хөрш БНХАУ дээгүүрт ордог.
Манай оронд шувууны томуугийн хүний өвчлөл бүртгэгдээгүй боловч хүнд халдвар үүсгэдэг A хүрээний H5N1 вирүсээр Хөвсгөл аймгийн Эрхэл нуур, Булган аймгийн Хунт нуур, Увс аймгийн Увс нуур, Архангай аймгийн Дойтын цагаан, Дөрөө нуур, Сүхбаатар аймгийн Ганга, Зэгст нууруудын шувууд уг вирүсээр өвчилсөн тохиолдол байдаг.

Шувууны томуугийн вирүс нь хүнд хоёр замаар халдварладаг. Үүнд:
• Өвчтэй шувуу болон томуугийн вирүс агуулсан эд зүйлсээс;
• Завсрын эзэн болох гахай, адуу, нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтдаас шууд халдварлана.

Энэхүү аюулт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд: 

• Иргэд, аялал зугаалга, амралтаар явж байгаа хүмүүс зэрлэг шувуу олноор цугларсан гол, нуур усанд орохгүй, усыг түүхийгээр уухгүй байх,
• Сэжигтэй буюу үхсэн шувуу түүний сэг зэмэнд гар хүрэхгүй байх,
• Өвчнөөр үхсэн буюу сэжигтэй байж болзошгүй шувууг зориуд нядлах, бусад хүмүүст ашиг олох зорилгоор дамжуулан худалдахгүй байх,
• Олноор цугласан зэрлэг шувуудтай аль болох холилдуулахгүй, тэжээвэр шувуудыг байнгын хараа хяналтад байлгах хэрэгтэй.

Хэрэв та үхсэн шувуу түүний сэг зэм эсвэл сэжиг бүхий шувуутай таарвал харьяа байгууллагын албан тушаалтантай яаралтай холбогдох хэрэгтэй.

ТАНДАЛТ СУДЛАЛЫН ТАСАГ
ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car