MN25 телевизийн реалити шоунаас төрсөн охидын хамтлаг болох “EXTACY” хамтлаг хайрын дуу, стиль имижээрээ олныг биш ч охид хөвгүүдийн байлдан дагуулж байгаа. Гэвч тэдний авьяас чадвар, уран бүтээлийн чанарыг муучлах хүн цөөнгүй. “Mongolian music video awards”-ын тайзан дээр бүжгийн эвсэл, “ам барих” аргаараа онигоонд ороод авсан. Харин продюссер нь болох дуучин Ж.Алтанцэцэг хамтлагийн найман бүсгүйг амаа олохгүй магтаж, арай л нүцгэлэх нь халаг юм болдог. Харин тус хамтлагийн хамгийн нуруулаг, царайлаг гэгдэж байсан Жасмин уран бүтээлийн замаасаа хазайжээ. Харин үүнд хамтлагийн продюссер Ж.Алтаа тайлбар хийхдээ “Хамтлагт хорин нас ч хүрээгүй охид байгаа. Тэдэн дунд урлагийн хүн болно гэсэн зорилгогүй, сэтгэлийн хөдлөлөөр шоунд оролцсон, урлагийн хүн болохыг аав ээж нь зөвшөөрөхгүй байгаа зэрэг элдэв асуудал байгаа” хэмээжээ. Ямартай ч он дуустал тус хамтлаг долоон гишүүнийтэй байх бөгөөд он гараад хамтлагийн бүрэлдэхүүний тухай нухацтай бодож өөрчлөлт хийх гэнэ.
А.Чимгээ.Factnews.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.