Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагасан шинэ харилцаа үүссэн, хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим хүндрэлийг арилгаж, зохих өөрчлөлт хийх шаардлага мөн урган гарч байгааг хууль санаачлагч тайлбарлав.Энэ хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг нэмж тусган, эрүүгийн хэргийн талаархи шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулжээ. Ингэснээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр эх орны үйлдвэрийн болон импортын бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарсанд ногдуулж буй онцгой албан татварт харгалзах хатуулгийн хэмжээг бууруулах, төрийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгах, аж ахуйн нэгж, байгууллага нь архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэйбайх зохицуулалтыг шинээр бий болгожээ.
Холбоотой мэдээ
-
гана (May 01, 2015 10:02:39 am )
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд баяр еслолоор архи согтууруулах ундааг төрийн мөнгөөр авч хэрэглэж болохгүй гэсэн хууль юм болов уу. Семинар /сэм найр/,зөвлөлгөөн, сургалт нэрээр ил далд мөн ч их уудаг шүүдээ. Жирийн ард иргэд баяр ёслолоор архи дарс хэрэглэж болохгүй гэсэн хууль гаргавал түмний доог болно.
-
ИРГЭНИЙ ЭРХ (May 01, 2015 10:11:14 am )
УГ НЬ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫГ ШОРОНГООС САЛГАХ,ШЕЗ ИЙН ДЭРГЭД БИЕ ДААЛГАХ,УЛСЫН ТӨСӨВӨӨР САНХҮҮЖЭЭД ХУЬ АВАХ ЯВДЛЫГ ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЮМ ДАА
-
зочин (May 01, 2015 10:22:47 am )
Архидалтийг ихэсгэж байгаа хүн бол УИХ-ын эрхэм гишүүн Г.Батхүү яаах аргагүй мөн.архи үйлдвэрлэл дээрээ анхаарах хэрэгтэй.өвөрхангайд архи УБ-д байдагаас бага үнэтэй гэж сонссон шүү
-
bantan (May 01, 2015 11:09:34 am )
Баяраар биш баярын бус өдрүүдээр гударж болно гэсэн үг үү.ямар утгагүй хууль гээч вэ..
-
ИргэнӨндөр настан (May 01, 2015 11:27:12 am )
Энэ ямар ойлгомжгүй хууль вэ. Архи бол идээний дээж шүү дээ. Архийг зөв хэрэглэх талаас нь яримаар байна. Хэтрүүлж хэрэглэвэл ажил, амьдрал, нэр хүндгүй болно.Нэг талаас архи уух нь хувь хүний ухамсарын асуудал байхаа. Нөгөө талаас төрийн бодлого хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилд анхаарах ёстой. Боловсролтой, хүмүүжилтэй хүн хэзээ ч ядуу амьдрахгүй.
-
зочин (May 01, 2015 1:03:46 pm )
Идээний дээж гэдэг утгаар нь баяр ёслолоор тохируулж хэрэглээд,Харин бусад цагт нь хэрэглэхгүй байвал аясан юмбэ. 60-70 аад онд Аймаг ,суманд цагаан сарын баяраас бусад цагт архийг бараг хэрэглэдэггүй байсан цаг. Одоо л замбараагаа алдсан архидалт бий болоод байна. Хууль дүрэм гаргаад түүнийгээ сайн мөрдөх хэрэгтэй.Хуулиа мөрдөхгүй хариуцлага сахилга ер байхгүй ,Дарга цэрэггүй архи ууна ,Оюутан сурагчид архи ууна ,ажлын цагаар архи ууна нийгэм үнэндээ дампуурч байна.
-
хххх (May 01, 2015 5:44:35 pm )
Баяр ёслолоор биш ажлын цагаар архи зарахгүй уухгүй гэж хуулиндаа оруулаачээ Архины үйлдвэрийн эзэд худалдаачдын эрх ашгийг хамгаалсан ийм арчаагүй хууль санаачилсанд орвол байхгүй байсан дээр Бүх л бүтэн нийгмээ хүн ардаа залуучуудынхаа төлөө яагаад хууль гаргаж болдоггүй яасан хувиа хичээсэн т толгойнууд вэ Замбараагүй архидалтаас болоод өчнөөн гэмт хэрэг өнчрөл хагацал гарч нийгмээрээ хохирч байхад яагаад хэдэн тооны архины бизнес эрхлэгчдийг хамгаалаад байдаг юм бэ Ажлын өдрүүдэд архи зарахаа больж амралтын өдөр архиа зардаг болмоор байна Хүн ардаа архинд живүүлж чимээгүй алж устгах бодлого бариагүй юм бол яагаад нийгмээ эрүүлжүүлэх бодлого барьж болохгүй гэж Архаг архичдыг эмчилж эдгэрүүлэх архи зарах цэгийн тоог цөөлөх хуурамч чанаргүй архи үйлдвэрлэх гээд өчнөөн тулгамдсан асуудал байхад энэ бүгдийг яагаад цогцоор авч үзэж болдоггүй юм бэ Танхай хүн амь хүчин авар гээд ноцтой гэмт хэргийн дийлэнх нь ууж согтуурсанаас үүдэлтэй үүнээс болоод гэм зэмгүй өчнөөн хүний эрдэнэт амь эрүүл мэнд сүйдэж түүний цаана үр хүүхэд өнчрөл хагацал үзэж байхад энэ асуудал гол анхаарах цэг байлтай Хүний амь нас хэдхэн архины бизнес эрхлэгчдийн эрх ашгаас доогуур гэж үү Ийм тэнэг хууль гаргасан санаачилсан болж 20 сая төг залгихаа боливол таарна 76их мэдэгчдэд эх орноо ард түмнээ нийгмээ хоч үеээ гэх сэтгэл байхгүй гэж үү
-
зочин (May 02, 2015 1:50:00 pm )
архинаас болж хүүхэд эмэгтэйчүүд,цагдаа нар зовж байна хатуу хууль гарах нь зөв
8 Comments