Манай улсын Засгийн газар 104 сая ам.долларын нөхөн төлбөрийг “Хан ресурс”-т өгөх шүүхийн шийдвэртэй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уг нөхөн төлбөрийн асуудлыг аль болох эвийн замаар хэрхэн шийдвэрлэж болох талаар Хууль зүйн яам ажиллажээ. Гэвч “Хан ресурс”-ынхан Хууль зүйн яамныханд “үгүй” гэх хариултыг өгчээ. Учир нь тэд эвийн замаар шийдвэрлэхийг хүсэхгүй, харин ч шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөрөө л авна гэсэн. Ингээд манай улсын Засгийн газар, “Хан ресурс” компани голын хоёр эрэг дээр гарах нь тэр.
Ийн хоёр талд гарсны дараагаар Хууль зүйн яамны зүгээс “Тэд энэ сарын 22-нд эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг хүсээгүй учир хэлэлцээрийг цуцалсан байгаа юм. Иймд манай Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ” гэж албан ёсны мэдээлэл гаргасан.
Засгийн газар Арбитрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулна гэсэн нь “Хан ресурс”-ынханд таалагдсангүй. Ийм ч учраас тэд дахин хариу мэдэгдэл гаргасан байгаа юм. Ингэхдээ “Арбитрын шүүхийг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэлийг мэдэхгүй байна. Иймэрхүү арга хэмжээ, үйлдэл амжилттай болох боломж нь тун бага. Хэрвээ Монголын Засгийн газраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ямар нэгэн алхам хийвэл эрчимтэй мэтгэлцэнэ. Арбитрын шийдвэрийг хүчээр хэрэгжлүүлэх бодлогоо өөрчлөхгүй. Бид аль болох эвтэй байх гэж хичэээсэн. Үүнийг байнга эрхэмлэж байна. Ойрын 10 хоногт арбитрын шийдвэрийг бүрэн эхээр нь хэвлэж олон нийтэд ил болгоно. Ингэснээр ил тод байдлыг сайжруулна гэж үзэж байна. Манай компанийн зүгээс Монголын Засгийн газрын хийсэн энэ үйлдэл нь ойрын бодолтой, холыг харахгүй арга ядсан алхам гэж харж байна. Олон улсын арбитрын шийдвэрийг ихэнх улс орон сайн дураараа биелүүлдэг. Монголын Засгийн газар олон улсын хуульт ёсыг хүндлэх хэрэгтэй” гэсэн байгаа юм.
Тэдний энэ хариу мэдэгдлээс харахад шүүхийн шийдвэрийн төлөө ажиллана, хэрэв манай тал зөрөөд байвал хүчээр хэрэгжүүлэхээ сануулсан байна. Хүчээр хэрэгжүүлвэл манай улсын гадаад дахь нэр хүнд унаж мэднэ. Учир нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар сонирхож, эдийн засаг, эрх зүйн орчин, Засгийн газрын үйл ажиллагаа зэргийг нь харж, судалж яваа хөрөнгө оруулагчдад том саад тээг болох юм.
Манай улс “Хан ресурс”-ын тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан учир нөхөн төлбөр төлөхөөр болчихоод байгаа нь энэ. Ийм байтал уул уурхайн чиглэлээр ажиллах компанид “бидний тусгай зөвшөөрлийг ч ингээд цуцалж мэдэх юм байна” гэх бодолтой хоцорчих вий гэсэн болгоомжлол байна. Иймд “Хан ресурс”-тай дайсагналцах бус эвээр асуудлыг шийдвэрлэх гарц боломж л бидэнд хэрэгтэй байна.
Ц.Цацрал Zaluu.com
Холбоотой мэдээ
-
bantan (May 01, 2015 11:15:55 am )
Гарцаагүй төлөх л болж таарна даа.арбитрын шүүхийн шийдвэрийг болиулна ч гэх шиг дураараа юм ярих юм.тэр шүүх нь шийдвэрээ өөрчлөхгүй л дээ.
-
Монгол хүн (May 01, 2015 11:33:31 am )
Өөрийнхөө юмыг бусадттай хуваалцаж байгаа хүн дуугарах эрхтэй байдаг,Эвээр асуудал шийдэх дургүй Канадчуудтай Монгол хүний сийрэг ухаан хүч чадал бүхнээ зориулж хямралын үед улс орныг минь цөлмөхөөх шийдсэн гадныыхантай төрийн томчууд эх орноогэсэн сэтгэлээр ухаанаа уралдуулж гадныханы шуналыг нам дараасай Монголын заяа буян хөх тэнгэр харж иргэдээ харах болтугай
-
halhchuud (May 01, 2015 2:56:32 pm )
odoo bur zahiin noxod boorloh ni ee
-
Zol (May 01, 2015 3:31:44 pm )
Gadni luivarchid davarch bna baylagiig maanai hulgailchad monho nehdeg ekh ornoo hudaldsan luivarchidaas boljinda mongol uls
-
зочин (May 01, 2015 5:11:02 pm )
Ард түмэндээ хувь хүртээж чадахгүй ер нь уул уурхайн баялаг маань гадагшаа гараад бидний үр хүүхэдэд ч үлдэх юмгүй дууслаа.Төрийн эрх мэдэлтнүүд юу бодож байдаг болдоо.Арай л шуналтай юмаа амьдралдаа сэтгэл хангалуун байж илүү битгий шунаач дараа нь төлж дийлэхгүйшдээ.Дараа нь заавал төлдөг амьд жишээ/хорт хавдар тусаад буруу гараар олсон мөнгөөрөө эмчлүүлээд эдгэсэн ч юм байхгүй үхээд дууссан/аваад үхэхгүйгээс хойш илүү бүү шуна АРД ТҮМЭНДЭЭ зориулаач
-
Anonymous (May 02, 2015 7:33:11 am )
tt hudulj baij bid urnuus garna,30 jildee baga ashigtai ajiluulaad ternees hoish manaihan gantsaaraa hergelne shuude,ter hoorond humuus ajiltai bna,yum surna
-
ловор (May 02, 2015 9:38:27 pm )
Арбитрийн тухай олон улсын гэрээнээсээ гарах нэг арга байна даа
-
anarhist (May 02, 2015 11:04:12 pm )
salaavts uzuuleed tuhain ord bajlag Mongoliin gazar shoroond orshdog gazariin gadarguu bolon gund baigaa buhen Mongoliin niit ard tumnii umts gej undsen huulind zaalttai baigaa ard tumen ugui gesen bol burhan ba bug baisan ts uutsilaarai gedeg jm gej helee
-
иргэн (May 03, 2015 8:44:07 am )
энэ хэдэн улс төрч хахууль авч зөвшөөрөл өгсөн тийм болхоор эд нараар тэр өрийг төлүүл тэгээд өгсөн юумаа буцааж авсаны төлөө мөнгө төлдөг тийм хууль хаана байна энэ гадны луйварчид монголыг ийм аргаар өрөнд оруулж хувааж авах байхаа тэр зөвшөөрөлийг авахдаа хэр их мөнгө төлсөн юум болдоо тэр мөнгийг буцааж өгөөд хөөгөөд явуул энэ улс төрийн луйварчдаас болж өрөнд орж байнадаа зөвшөөрөл авахдаа хэнд хахууль өгсөн болдоо тэрийгээ хэл тэгвэл 100 сая доллор өглөө гэж хэлвэл таарна хэлэхгүй бол өгөхгүй гэж хэлж мэдэхгүйл дээ энэ улс төрчид
-
иргэн (May 03, 2015 8:44:07 am )
энэ хэдэн улс төрч хахууль авч зөвшөөрөл өгсөн тийм болхоор эд нараар тэр өрийг төлүүл тэгээд өгсөн юумаа буцааж авсаны төлөө мөнгө төлдөг тийм хууль хаана байна энэ гадны луйварчид монголыг ийм аргаар өрөнд оруулж хувааж авах байхаа тэр зөвшөөрөлийг авахдаа хэр их мөнгө төлсөн юум болдоо тэр мөнгийг буцааж өгөөд хөөгөөд явуул энэ улс төрийн луйварчдаас болж өрөнд орж байнадаа зөвшөөрөл авахдаа хэнд хахууль өгсөн болдоо тэрийгээ хэл тэгвэл 100 сая доллор өглөө гэж хэлвэл таарна хэлэхгүй бол өгөхгүй гэж хэлж мэдэхгүйл дээ энэ улс төрчид
-
Ganaa (May 03, 2015 8:08:24 pm )
Bid yagaad tolbor toloh estoi ve yuch toloh esgui
-
MOAN (May 03, 2015 10:15:39 pm )
GAZARIIN BAYLAG GAI BOLOH N ,YUN GOLLAND UVCHIN.EROOSOO AVLIGIIN ASUUDALIIG N IL BOLGOOD OLON ULSIIN SHUUHED UG,KANADTAI DIP;OMAT HARILTSAAGAA TSUTSAL.HUU.OYU TOLGOIG HUJAAD N UG,HUJAA L AVCH BAIGAA BIZ DEE.KANADUUDIIG TER CHIGT N ZAILUUL
-
aagii (May 04, 2015 7:56:44 am )
bugdiig ni zogsooo daraagiin ue zohitsuulag
-
зочин (May 04, 2015 11:09:43 am )
Монголчууд тэр өрийг хэзээ ч төлж болохгүй гадны луйварчдыг эх орноосоо үтэр түргэн хөө тэр тусмаа шуналтай Канадчууд тэднээс авилга авдаг хүмүүсийг тэнгэр гэсгээг
14 Comments