antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2015 5 comments

Мэдэгдэл

нийтлэсэн Admin

nuursnii uurhai“МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл” нь 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Таван толгой ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, Монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ” хэмээн тусгаж, ард иргэдийнхээ дэмжлэгийг авсан билээ.

Таван толгойн ордыг тойрсон өнөөдрийн зөрчилдөөн нь тус ордод хэн нь эзэн суух вэ гэсэн олигархуудын тэмцэл болохоос биш ард түмэнд ашигтай байдлаар шийдэх зорилго агуулаагүй нь тодорхой байна. Ард иргэдэд илүү хүртээж, олигархуудын оролцоог хязгаарлая гэснийхээ төлөө МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлмэгдсэн.

    Таван толгойн ордод хөрөнгө оруулан хамтран ажиллах гэрээг УИХ-аар хэлэлцэх гэж буй энэ үед МАХН нь мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн дээрх байр сууриа бататган, дараах зарчмуудыг баримтлах болно гэдгээ мэдэгдэж байна.

1.    Таван толгойн орд бүх ард түмний мэдэлд байж тус ордын хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой гэж МАХН үзэж байна. Иймд төрийн мэдэлд байгаа хувьцааг бүхэлд нь иргэддээ шилжүүлэн өгч баталгаажуулах

2.    Таван толгойн ордыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байх зарчмыг гол шалгуур болгох

Эдгээр зарчмын үүднээс авч үзвэл өнөөдөр УИХ-д хэлэлцэж буй төсөл нь бидний зарчмын байр суурийг хангаагүй, төрийн оролцоог хязгаарласан тул МАХН дэмжих боломжгүй байна. Иймд Таван толгойн ордыг ашиглах тогтоолын төслийг намын бүлгүүд хэлэлцэхдээ УИХ-аас батлагдан  гарсан хүчин төгөлдөр шийдвэр, хууль тогтоомжид нийцүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, нийтлэг эрх ашиг, 2012 оны сонгуульд амласан амлалтаа санаж ажиллахыг уриалж байна.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • иргэн (April 30, 2015 5:02:35 pm )

    за яахав болж байна

  • гана (May 02, 2015 11:36:36 am )

    Наад цаасан дээрх мэдэгдэл чинь хэнд хэрэгтэй юм бэ? Ард олон бидэнд амьдралд хэрэг болох мөнгө, хүүхэд залуусаа боловсротой болгох, орон гэртэй болоход мөнгө хэрэгтэй байна. Энэ мөнгийг ТТ нүүрсийг 3 дагч зах зээлд гаргаж байж, энэ уурхайд мянга мянган Монголчууд ажиллаж байж олох болохоос та нарын наад мэдэгдэлээр олдог юм биш.Бүтэн 6 жил цэцэрхэж маргалаа. Жирийн иргэд бид та нарын ухаантай царай гаргасан тэнэг царайг харсаар ой гутдаг боллоо. Та нарын тэр нам нэрээр халхавч хийсэн эрх мэдэл албан тушаал-эд хөрөнгийн ашиг сонирхол бидэнд падлийгүй.

  • zochin 2015 5.8 (May 08, 2015 10:56:21 am )

    bi MAHN demjiid bi mongoloo gej bodoog 2016 oi MAHN garan odoo AN nam uctan odoo bol oron zarj ed duucaal minii mongol ard tvmen 2016 on mahn demjiin gej bodj baina minii mongol oron eleg bvten baina gej bodoj baina bi ereel jeriin ard hvv bi mongol oron haraa hamcaaj gazar uuhj baylgaa ald baigaa haraa harmcaj baina bi eh oron hairt minii mongol gazar shoroon burhan uucanj bitg ug gej hen helj baican hel hvn baigvi bol ene AN nam uctag 2016 on mahn nam garag

  • Mygmar (December 20, 2016 5:20:45 am )

    MAHN bolon MVAN 2012 ond tawan tolgoi ard tvmnii umch gej tom duugarch baisan.Odoo ard tvmend vnen zuw medeelel ugch, dugrah chag bolson ym bishvv. Eh oron ard tvmnee gej boddog bol????????????

  • цочин (January 19, 2017 9:56:01 pm )

    зөв мэдэгдэл байна дэмжиж байна ордоо авч үлдмээр байна өнөө маргаашш өнгрөөсөн арга хэрглэх юмУянгаа чи амаа билүүдээд байдаг дууграач чамаас болж өр тавсан чинии болчимгүй үйлдэлээс болж иим байдалд орлоо балиаар хүүхэн минь чинии тэр хэл амтай авсан мөнгтөй мөнгүй бид амьдархал байсан одоо чи дуграач

antalya rent a car