antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2015 27 comments

Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэ

нийтлэсэн Admin
Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэУИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Сумъяабазар нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр дахин төлөвлөлтөд орсон иргэд үзэл бодлоо илэрхийлж, газар чөлөөлөх компаниудтай ойлголцолд хүрч чадахгүй байгаа хэлж байлаа. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Жанжин клуб орчмын гэр хорооллын зарим иргэд газраа чөлөөлсөн ч өдгөөг хүртэл байрандаа орж чадахгүй хохирч байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр гараад багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд газар дээр нь очиж байдал ямар байгааг тодруулж, иргэдийн санаа бодлыг сонссон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Жанжин клуб орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, орон сууцжуулах үүргийг “Гранд лайн” компани “хүлээсэн. Анх дөрвөн компани өрсөлдсөнөөс “Гранд лайн” компанийг иргэдийн 80 хувийн саналаар сонгосон гэх. Гэсэн хэдий ч Э.Бат-Үүлийн хүү хувь эзэмшдэг учир сонгосон, хотын дарга гэр хорооллын дахин төлөвлөлтөөр бизнес хийж байна гэх мэдээлэл нэг хэсэгтээ л хэвлэлийн хуудаснаас салаагүй. Учир нь “Гранд лайн” компанид Э.Бат-Үүлийн Б.Чулуудайн компани гэдгээр давуу тал олгосон гэх хардлага олон нийтийн дунд гараад байсан юм.Ийнхүү хэл амтайхан гэр хороолол орон сууцжуулах эрх авсан хэдий ч 2013 оноос хойш барилгаа бариагүй гэх мэдээлэл байсаар байсан. Тиймдээ ч иргэдийн чөлөөлж өгсөн “Гранд лайн” компанийн барилга баригдаж байгаа гэх газарт очиж бодит байдал ямар байгааг судалсан юм. Тухайн газарт очиход чөлөөлсөн газрыг тойруулан хашаа барьсан байсан бөгөөд хашааны дотор талд газрыг ухаж шороо овоолсноос өөрөөр бүтээн байгуулалтын ажил явагдаагүй байв. Уг нь нь, төлөвлөгөө ёсоор 12 дугаар хорооны нутаг  дэвсгэрт  буюу  13  га  газарт  орон сууцны 35 блок барилга, олон улсын  жишигт  нийцсэн  худалдаа үйлчилгээний  цогцолбор,  тус  бүр нь  940  хүүхэд  хүлээн  авах  дунд болон  ахлах  сургууль,  цэцэрлэг, 2800   автомашины  зогсоол   бүхий хотхон барьж,    ашиглалтад  оруулах байж. Гэсэн хэдий ч өдгөө ухсан газар, хоосон хашаа л байгаа юм. Энэ газарт яагаад  бүтээн байгуулалтын ажил хийгдээгүйн шалтгааныг “Гранд лайн” компанийн ажилтан тухайн газраас хор илэрсэн учраас хоргүйжилт хийх гээд барилгын ажил зогссон хэмээн тайлбарласан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, “Гранд лайн” ХХК-ийн менежер Т.Энхболд болон иргэдийн төлөөлөлтэй ярилцлаа.

Д.Сумъяабазар: Дахин төлөвлөлтийн явц сайн байгаа гэдэг ч бодит байдал дээр тийм биш байна

-Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор иргэд гүйцэтгэгч компани хоёрын хооронд зарим нэг зөрчил гараад байна гэсэн мэдээллүүд, зарим Засаг даргын тамгын газрын нөхөдтэй холбоотой өргөдлүүд ирсэн. Энэ бүгдийг үндэслээд УИХ-ын зүгээс газар дээр нь үзэж танилцах хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд дүүрэг бүрт ажиллаж байна. Өнөөдрийн хувьд Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа юм. Дахин төлөвлөлтийн явц сайн байгаа гэсэн мэдээллийн удирдлагууд өгдөг ч бодит байдал дээр тийм биш байна. Миний хувьд дахин төлөвлөлтийг 100 хувь дэмжиж явдаг. Ялангуяа Улаанбаатар хот орчин үеийн шаардлага хангасан хот төлөвлөлт сайтай байхыг хүсдэг. Хотод төрж өссөн хүнийхээ хувьд хотоо өнгө үзэмжтэй байлгахын тулд санаа зовж явдаг. Харин хийж хэрэгжүүлж байгаа ажил хуулийн хүрээнд, төлөвлөгөөний дагуу өмчийн эздийн сэтгэлд хүрсэн байх ёстой. Иргэд өмчийн эзэн. Ялангуяа ганц байгаа зүйл нь амьдарч байгаа 0.07 га газар. Үүнд бид болгоомжтой хандахгүй бол Үндсэн хуулиа давсан журам гаргаад иргэдийнхээ эрх ашгийг зөрчиж байна гэсэн яриа газар авч байна. Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслүүд энэ хавар орохоор бэлтгэгдэж байгаа. Үүнд анхаарахгүй бол Үндсэн хуулиа давсан хууль УИХ гаргахвий гэсэн болгоомжлол гараад байна. Үүнийг хууль эрх зүйн талаас нь сайжруулаад ялангуяа  аж ахуйн нэгжүүд ширээний ард суух ёстой. Энэ төслийг аваад явчих хэмжээний санхүүгийн эх үүсвэр, боловсон хүчний бодлого, техник тоног төхөөрөмжтэй компаниудыг иргэд хүсч байна. Бид ч бас тийм шаардлага тавих ёстой гэж бодож байна.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ч.Чимэд: Газраа дэмий  өгч  гэж бодох болсон

– Анх газраа  байраар  солино  гээд  их  л баярлаж  байлаа.  Гэтэл  одоо  учир нь олдохгүй янз бүрийн зүйл ярьж байна.

Хотын  дарга  Э.Бат-Үүл  анх “Халуун,   хүйтэн   усны   шугамыг чинь шийдээд өгнө. Та нар тэндээ юугаа  хийнэ  үү  өөрсдөө  мэд”  гэж хэлж байсан. Тухайн үед үнэхээр их баярласан ч өнөөдөр  бүтээн байгуулалтын нэг ч ажил хийгээгүй байгааг харахад урам хугарч байна. Тэр ч бүү хэл  “Гранд лайн” компани   тендерт   ялчихаад   орон сууцаа  бариагүй.

Сүүлдээ өөрийнхөө  алгын  чинээ  газарт  хар амбаараа бариад амьдрахыг хүсдэг боллоо.  Газраа  ч  дэмий  өгч  гэж бодох болсон. Би  өндөр  настай  хүн.  Үлдсэн насандаа   үр   хүүхдүүдтэйгээ   тав тухтай  амьдрахыг  хүсч  байна.

Т.Энхболд: Манай компани 39  өрхтэй  гэрээ байгуулсан

-Манай  компанийн  доголдсон   нь   үнэн. Яагаад гэвэл, мэргэжлийн байгууллагаас энэ газрын хөрсөнд хорт  бодис  шингэсэн байна гэх дүгнэлт гаргаж, барилгын ажлыг зогсоосон. Хөрснөөс илэрсэн   бодисыг Монголд шинжлэх боломжгүй гэсэн учраас 2014 оны есдүгээр сард Чехээс мэргэжилтнүүд ирж шинжилсэн. Хариу нь хоёр сарын өмнө Байгаль орчны яаманд ирсэн. Тухайн газрыг хоргүйжүүлэх ажлын заавар ирсэн. Энд хор илэрсэн учраас бид шинээр газар чөлөөлөөд дахиад барилга эхэлсэн. Манай компани 39  өрхтэй  гэрээ байгуулсан.  Манайх 216 айлын орон сууц барина. Өмнө чөлөөлсөн айлуудаа энэ байр руугаа оруулах боломжтой. Тухайн айлууд түрээсийн  орон сууцад амьдарч байна. Өнөөдрийн манайд газар чөлөөлсөн  айлаас  нэг  ч  гомдол ирээгүй. Төлөвлөгөөгөөр бол өдийд ашиглалтад орох байлаа. Ирэх оны эхний  хоёрдугаар  улиралд  багтаан орон сууцаа ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Ямартай ч тендерт ялж, гэр хороолол орон сууцжуулах ажил авсан “Гранд лайн” өнөөг хүртэл хоёр жил иргэдийг түрээсийн байранд амьдруулсаар байна. Өнөөөдөр эхлээгүй барилгын ажил хэзээ эхэлж дээрх иргэд түрээсийн байрнаас өөрийн орон сууцанд орох нь бас л тодорхойгүй. Ийнхүү хотын даргын хүүгийн компаниас болж олон иргэн хохирч байгаа юм. Дээрх уулзалтын үеэр иргэд дахин төлөвлөлтийг болимоор байна. Хөгшин настай иргэд бид зүгээр тайван амьдармаар байна. Насаараа ажиллаж хашаа хороогоо тохижуулчихаад хэдхэн метр квадрат байраар солимооргүй байна. Үнэндээ үр хүүхэд минь хоосон үлдэх болчихоод байна хэмээн ярьцгааж байсан юм. Түүнчлэн нэгэнт дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарчихсан тохиолдолд тухайн ажлыг хариуцаж авсан компани аж ахуйн нэгж иргэдийг хохироолгүй ажлаа цагт нь амжуулж байвал сайн юмсан хэмээн халаглангуй ярьж байсан юм.

П.ЭРДЭНЭ

Эх сурвалж http://www.info.mn

Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэ
Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэ
Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэ
Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэ
Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэ
Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэ
Хотын даргын хүүгийн компани иргэдийг хэдий хүртэл түрээсийн байранд амьдруулах вэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • чимэддорж багшид (April 17, 2015 4:49:34 pm )

    та одоо хашир хүн байж гоомойл хөдөлсөн байнаа хө,одоо сонгуул хаяанд тулсан дээр нь хямрал гээл будаа боллнодоо хөөрхий,үүл баатар арай амжсангүй дахийд сонгоод өгвөл гүйцээнэээ гээл байна лээ

  • kkkkkk (April 17, 2015 4:58:54 pm )

    MANgaruud dandaa hugjliin esreg ym yarij yavah ym naad ajiliig shuumjlej hench chadna shuu dee bazar aa gants toosgonii nemergui baij end tend humuusiig turhiraad yavah ym bid hot shig hotod amidarmaar bna aliinbolgon shavar shavhai hog novshtoigooo zuuraldaj yavah ym bee bitgii emgen uvgudiin tolgoi erguul uur hiij chadah ajil chamd baihgui yuuu

  • mongol ard (April 17, 2015 5:19:08 pm )

    batvvl dandaa hudal bvlterne.bas 13.14-r horooniihnyg yg adil huursan bgaa.mun l hvvhdiinh n kompani yum shig bn lee.ard olond taagvi baidal vvsgeed bna

  • hulhiud (April 17, 2015 5:20:54 pm )

    ter barih geed baiga barilga chin turkin216nertei kompantai tohirooguin ulmaas Garand lain kampan huumuusig hohirooj baigam shuu humuusee UUL dargin huu CHuludai odoo horongo oruulagch haigad bn

  • Anonymous (April 17, 2015 6:27:49 pm )

    Энэ барилгаас болж Монгол сүйрнэ

  • Anonymous (April 17, 2015 8:33:27 pm )

    БАТ-ҮҮЛ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ

    • Бүү (April 18, 2015 8:23:09 pm )

      Estoi hutsvaa oor yum zohioj hudlaa yarildaa yun hor ve? Batuuliin teneg huu chadahgui bol naad ajlaa boliiiod chaddagt ni og huuli zorchij shalgarsanaa medej bgaa bizdee Novshnuudaa ashig sonirhliin zorchiltei shuu ta 2 !!!!!!! Udahgui shorond suunadaa AAV HUU 2!!!!!

  • land (April 17, 2015 9:45:25 pm )

    Manaih neeree ulaan tsagaandaa gartsan luivarchidtai uls shuu. Batuul huude barilgiin xxk bguulj uguud niisleliin barilgiin munguur huugiinhe xxk g tetegsen shigee yavdag jargaltai gar shuu batuul neere.

  • Anonymous (April 17, 2015 10:23:30 pm )

    dulaan tsever bohir undur huchdel ni irchihsen ajil ni yavagdaj bnlee gishuun ehleed циркээ butsaaj uguud daraa ni hunii tuluu ajillaa

  • Irgen (April 18, 2015 7:23:47 am )

    Hotoo Ungtui uudtei bailgaya gevel dahin tuluvlult gartsaagui heregtei unuu bish gehed ireeduid hiij l taarana Utlult uvgurui\ltuur ailgaj ireedui hoichiinhoo higjil devshild saad hiih erh nastan bidend baihgui baih Bi ch gesen dahin tuluvlultiin bused hamaragdsan bused amidardag kapital huviin suutstai gelee ch dahin tuluvlultiig demjij baigaa. gehdee Bidentei tohirch nileedgui tom talbai deer dahin tuluvlultiin zuvshuurul avsan kompani maani anh irgeded helj yarij baisan alt shig sanaluudaasaa uharch magadgui baidal duuldaj l baina.Tiim bolohoor huuliin zohitsuulalt gartsaagui heregtei boloh ni haragdaj baina.

  • Иргэн (April 18, 2015 10:04:50 am )

    Бат-Үүл баатар минь заавал хүүхдийнхээ компанийг өөрийнхөө хийж байгаа ажилруу оруулах ямар шаардлага байваа? Бөөн хардлага, бөөн хэл ам дугуулна гэдгийг тооцоогүй хэрэг үү? Эсрэг талд чинь байгаа хүмүүс ажлыг нь явуулахгүй шүү дээ. Одоо сонгууль дөхлөө бүр ч гаарна даа. Хотын даргаар ажиллах хугацаандаа тодорхой үр дүн гарах ажлуудыг хийж байгаад чинь талархаж явдаг. Гэхдээ л хувийн сонирхолоо хойш нь тат. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг илүү амттай.

  • irgen (April 18, 2015 11:17:36 am )

    ene nyamdorj sumyabazar 2 songuulaa hiigeed yavaad bhiin.mongold zaluuchuud ni hudurmuluud bair oron suutsand amdarch chadahgui l bnashd hugshun humuusiin tolgoig ugaagaad l yavaad bhiin ted nar chine ur huuhdee sain saihan amidruulhiig l bodono shuu dee

  • hun (April 18, 2015 11:17:59 am )

    ene nyamdorj sumyabazar 2 songuulaa hiigeed yavaad bhiin.mongold zaluuchuud ni hudurmuluud bair oron suutsand amdarch chadahgui l bnashd hugshun humuusiin tolgoig ugaagaad l yavaad bhiin ted nar chine ur huuhdee sain saihan amidruulhiig l bodono shuu dee

  • sonin l bna (April 18, 2015 11:55:27 am )

    geriin horoololiin ailuudiig haustai bolgono geed bsan chin oron suutsnii barilga bolchihson yum u. Anh zuragtaar haus horoolol bolgono geed l ulger shig l goe zurag uzuuleed bsan bizdee. Ene ch butehgui ajildaa MAN -h eserguutssendee bish harvaas butehgui ajil bna

  • Tamir (April 18, 2015 1:42:43 pm )

    Bat-uul er ni eruul uu?! Zuragtaarch um uzuulehee boliloo?! Gazriin naimaag jinhehe utgaar ni hogjuulj yaj oortoo ashigtaigaar erguuldegiin neg jishee bol enee?! Aav ni manlai gazriin naimaachin bolj , huu ni aldart gazriin bolon hulhi barilgiin naimaachin boljee?! 90-ond uunii toloo l yvsan um baina?!

  • Ч (April 18, 2015 2:28:30 pm )

    Энэ газар урд нь гамингийн шорон (Манлай баатар Дамдинсүрэн гуайн нас бардаг) байж байгаад сүүлд манай Хөдөө аж ахуйн яамны харьяа бордоо химийн бодис агуулах хадгалдаг агуулах болгосон юм. Соц нийгмийн үед энд ашиглаж байгаа хугацаа нь дууссан бүхий л төрлийн бодис хадгалж байгаад хаягдсаныг сүүлд байгаль орчны яамны хүмүүс олж мэдээд 2013 онд хөрсний дээж аваад хөрс усны дээжийг нь шинжлүүлэхээр гадаадруу явуулсан юм. Шинжилгээний хариугаар энэ газрын хөрс нь тухайн үед ашиглаж бсан одоо дэлхий даяр хориглосон хортой бодисоор асар өндөр бохирдсон нь илэрсэн. Энэ хавийн хүмүүс арьсны маажуур, янз бүрийн хорт хавдар цусны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь тэр бохирдол нь хөрсөөрөө дамжиж усанд нь орсон гэсэн үг. Энэ газар барилга барихын тулд хөрсний бохирдлыг нь цэвэрлэх хэрэгтэй. Дээж авсанаас хэдхэн сарын дараа хүрээд ирэхэд барилгын суурь тавьчихсан газар ухчихсан байсан нь үнэн.

  • Ч (April 18, 2015 2:29:32 pm )

    Энэ асуудалд Бат-Үүл дарга ямар ч хамаа байхгүйээ

  • зочин (April 18, 2015 2:48:57 pm )

    хяналт шалгалт хаа ханаа ч алга болжээ,хөөрхий МОНГОЛЖИН ОРОН МИНЬ ЭЭ

  • зочин (April 18, 2015 3:06:27 pm )

    мөнгийг нь эргүүлж байгаа санаандаа хүрсэн хойноо хулих байр барина үүний төлөө хотын дарга болсон

  • hulhiud (April 18, 2015 4:57:00 pm )

    batuuld hamatai yagad huuni aawin nereer buh ajila butej bain

  • hulhiud (April 18, 2015 5:01:56 pm )

    odoo bugeree gazaraa avtsgay turkud hulhi mongol ged yavsin genee

  • zochin (April 18, 2015 5:27:59 pm )

    zovoo

  • zochin (April 18, 2015 5:38:23 pm )

    yamar muhai uymbede ingej ard irgedee huuraad baihda yadag baina chuluudai huu

  • зочин (April 18, 2015 8:16:27 pm )

    урьд нь айл амьдраад үхээгүй явж байссан газар та нарыг ажил хийх гэхээр л хортой болчихож байгаа юм уу. Монголд шинжилж чаддаггүй хорыг яаж хортой гэж тодорхойлсон юм бэ. Хүүгийнхээ ажлыг шуурхайлуулахгүй бол та унаж, хүү тань ажилгүй болно шүү.

  • land (April 18, 2015 9:51:18 pm )

    Batuul huuge demjihene todorhoi etseg hunii huvid ch ter dahij ednii amidrald heden 100n terbumaar huuhduude harj handah bolomj garaach biluu.avgai huuduud ni bol 570 g ungu unguur ni unaj bhad batuul bi ajilda sonata 7 undag gej tv r yarihiig ni sonsood batuulig jigshij bsan shuu.mongolchuudig manguu gej ih l itgesen bololtoi.yadaj bhad irgediin mashinig 80000 r huviin xxk r achuulsan ni ilreed onigoo bolj bndaa.baliar baga yastan shuu.

  • zochin (April 19, 2015 10:09:31 am )

    metro,tuuliin hurdni zam, selbiin hurdni zam, ger horoollin barilgajilt geed bugd l hooson moroodol baij dee

  • зочин (April 20, 2015 9:26:17 am )

    Айл бүхэнд халуун хүйтэн усны шугам бохирын шугам оруулана гээд байсан 1 жилийнл ажил ядах юмгүйл гээд бсан одоо тэр нь хаана бнаа, Хүмүүсээ сонгуулын амлалтаа биелүүлээчээ,Сонгуулын амлалтаа биелүүлээгүй бол хариуцлага тооцдог механизм бий болгомоор юм. Баахан хошгоруулагчдад хариуцлага тооцмоор юм,

antalya rent a car