antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2015 8 comments

Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг ТӨХ хууль бусаар халахаар зүтгэж эхэлжээ

нийтлэсэн Admin

1428977152552c76006ddd9Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг ТӨХ-ноос гаргасан байна. Түүний 2014 оны ажлын биелэлт “хангалтгүй” гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Энэхүү тогтоолыг ажилтнууд нь мөн эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь тус станцын дарга С.Бямбаахүү нь салбартаа олон ажил ажиллаж байгаа, ТӨХ-ны тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2014 оны зорилтот түвшингийн биелэлт нь 95.3 хувь гарсан байна. Үүнээс харахад уг станцын дарга С.Бямбаахүүгийн ажлын биелэлт хангалттай гэсэн дүр зурагтай харагдаж байгаа юм. Гэвч тэрбээр Дулааны II цахилгаан станцын даргын ажлыг авч явж чадахгүй байна гэж ТӨХ-ныхон үзэж, халахаар оролдож эхэлсэн нь энэ аж. Ажлаа сайн хийж байгаа гэх дүгнэлт гарчихаад байхад ийнхүү ажлаас нь халж буй нь улс төрийн нөлөөтэй гэж харагдаж байна.

ТӨХ-ны даргын үүргийг Ш.Солонго түр орлон гүйцэтгэж байгаа. ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалыг хашиж байсан Ш.Солонгыг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан юм. Ш.Солонгын хувьд аль ч засгийн үед ажилладаг гэдэг. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ажлаа буусан ч, үндэслэлгүй халагдсан гэж шүүхээр шийдүүлж, ажилдаа томилогдох шийдвэрийг гаргуулж байсан нэгэн. Түүний хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй нэлээд гайгүй харилцаатай. Энэ ч утгаараа ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж, улмаар агентлагийн дарга нарыг “ажлын биелэлт муу” гэх үндэслэлээр нэг нэгээр нь халж эхлэв бололтой.

“Монгол шуудан” компанийн захирлын тухайд ч мөн ажлаа сайн хийсэн ч, “хангалтгүй ажилласан” гэх нэрийдлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн л ТӨХ-ноос уг шийдвэрийг гаргаж, “дээрээс өгсөн шийдвэр” гэх нэрээр агентлагийн дарга нарын оронд улс төрийн томилгоо хийж байгаа аж.

Уг нь УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд “төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халж болохгүй” гэж хэлж, сануулж байсан. Гэвч төрийн албан хаагчдын халаа сэлгээ, агентлагийн дарга нарын томилгоо хүчтэй явагдаж эхэллээ. Тухайн байгууллагын ажилтнууд нь шинэ даргаа хүлээн зөвшөөрөхгүй, салбараа мэддэг хүнээр удирдуулах хүсэлтээ илэрхийлж, жагсаал хүртэл өчигдөр хийсэн. Энэ мэт хууль бусаар ажлаас нь халж байгаа явдлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та мэдэж байна уу, аль эсвэл Ш.Солонго гэдэг хүнээр дамжуулж, өөрөө ийм томилгоог хийж эхлэв үү. Засгийн газар богино “нас”-тай. Ийм богино хугацаанд аливаа нэг агентлагийн даргыг сольж, шинэ томилгоо хийж буй нь төрийн ажлыг урагшлуулах гэхээс илүүтэй, нэг алхмаар хойш нь татж байгаа явдал болов уу. Худал үндэслэлээр ажлаас нь халж байгаа төрийн албан хаагчдыг хамтран ажиллагсад нь өмөөрч байна. Ийм үед ТӨХ, цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та юу хэлэх вэ.

1428977165552c760db8c65 1428977181552c761ddfcfb

Ц.Цацрал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • MGL (April 14, 2015 12:42:31 pm )

    Энэ ТӨХ чинь өвчин тусаагүй байгаа даа.

  • zochin (April 14, 2015 1:22:39 pm )

    ene khunii ajliig yakh argagui 95,3 sain gej dugnesen bna shuu dee ANam bolimoor yumaa ajillaa sain khiideg turshlagatai khumuusiig ajilliig ni khiilgekh kheregtei shuu dee shuukhed ogokh kheregtei ter Solongo gedeg khun bolimoor yumaa ooroo shuukhdeed ochson biz dee said ni medekh kheregtei shuu

  • Эрдэнэ (April 14, 2015 1:55:06 pm )

    Нээрэн энэ ТӨХ чйньөвчин тусаагүй байгаа даа,Эсвэл Сайханбилэг гэдэг хүн ард нь томилгоо хийгээд байна уу, Энэ засгийн наслах хугацаа ийм богинохон болчихоод байнад зүгээр ажлаа хийж байгаа хүнийг оролдох нь хэнд хэрэгтэй юм бэ.Солонгоо гэгч хэний гар хөлийн хүн бэ, юу хийж байгаагаа ухаараач , Тэр шуудан холбооны даргыг ч гэсэн буцааж тавибал чамайг эх орноо гэсэн сэтгэлтэй монгол хүн юм гэж үзэнэ шүү, Үгүй бол хар хятадын хамсаатан гэхээс өөрөө хэлэх үг алга.

  • zochin (April 14, 2015 3:03:27 pm )

    teneg hun

  • zochin (April 14, 2015 10:45:58 pm )

    zov shiidver garch bgad bayrtai bn ene huniig ali ert solih bsiin, ene hunii bulihaatai ywdluud zondoo bga, naad zahiin jishee gehed l 100 garui say togrogiin unetei tenderiig tender zarlalgui hubidaa zavishsan ene bol zugeer l naad zahiin jishee, ene kompaniig turliin kompani bolgosn hun shuu

  • Ариун явдал уу (April 15, 2015 12:10:39 am )

    Uruunduu sogtyy booljood hevtej bdg huniig halah heregtei. Byambaahuu uuruu ingej zahialgatai teneg yum bichuulehee bolimoor yum. Erchimiin salbariinhan ene nuhriig her yydgiig n medne shtee

  • Anonymous (April 15, 2015 7:34:44 am )

    95.3 gedeg bol too shuu dee. Ene bol ajilchdiig dugnej bgaa asuudal dargiin bol bish. Dargani yamar we gedgiig humuus medeh baih. Iim huniig 95.3 gdg toogoor hamgaalj bolshgui. zuw shiidwer bna.

  • зочин (April 15, 2015 9:15:42 am )

    АН бүх л салбарыг самарч байна даа, орсон хүмүүс нь ичиж зовохоо мэдэхгүй улсын мөнгийг тэрбумаар нь идэж ууна, 12 онд бид АН ыг сонгож маш том алдаа хийжээ, улс орныг удирдах чадваргүй намыг 16 онд сонгож болохгүй

antalya rent a car