Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, нээлттэй нэгэн. Тэрбээр биллиардад нугасгүй. Барагтай аавын хүү намайг хождоггүй юмаа гэж аархдаг гэнэ лээ. Нээрээ ч түүнтэй биллиард тоглоод хожно гэдэг амаргүй. Дээгий хуурай ах Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн, Никитоны Батчулуун нартай биллиард цохих дуртай гэсэн. Тэгээд саяхан Никитоны Бачкаг дуэльд дуудсан гэнэ. Бооцоо тавьж тоглох гэж байгаа бололтой.
Дээгий аавын хаалга татснаасаа хойш их л уймраа болоод байгаа юм байх. Саяхан эхнэрийгээ хүнсний зүйл аваад ир гээд явуулахаар нь Скай худалдааны төв ороод хоёр тор дүүрэн хүнс цуглуулжээ. Тэгээд гарч ирээд машины хайгаад олдоггүй гэнэ. Халаасанд машиных нь түлхүүр байгаад байдаг. Тэгээд тэрүүгээр миний машин хулгайд алдагдчихлаа гэж баахан шуугиан дэгдээгээд ийш тийшээ утас цохиж мэдэгдэж л дээ. Тэгээд хоёр тортой хүнсээ аваад такси бариад гэртээ иртэл байрных нь гадаа машин нь байх юм гэнэ. Таксигаар дэлгүүр явснаа тэгэхэд санаад ээ дээ энэ өнгөр толгой гэж өөрийгөө зүхсэн гэнэ лээ.
Ц.Баяр www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 12, 2011 5:41:34 pm )
XAR TAMXI TATDAGIIH NI GAI GARJ IRJ BAIHGUI YU
1 Comment