antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2015 9 comments

Гуравхан настай хүүгээ төрсөн эцэг нь модон сандлаар цохиж хөнөөсөн хэрэг гарчээ

нийтлэсэн Admin

policeСүүлийн жилүүдэд манай улсад гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх нь их байна. Ухамсар дорой эцэг эхийн хар гайгаар ямар ч гэм буруугүй бяцхан үрс хохирсоор байгаа нь нэн харамсалтай юм. Саяхан гэхэд л дөрөвхөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ тамлал яраглалыг даалгүй амиа алдаж олон нийтийг цочролд оруулсан. Энэ хэрэг явдал одоог хүртэл олон нийтийн сэтгэлийг өвтгөж, мартагдаагүй байхад дахин бяцхан хүү “тэнэг” эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 7-ны шөнө 22:00 цагийн үед ЭХЭМҮТ-т гуравхан настай бяцхан хүү амьсгал хураасан байдалтай ирээд сэхэл авч чадалгүй амиа алдсан байна. Хорвоод мэндлээд гуравхан жил болсон хөөрхий үр төрсөн эцэгтэйгээ гэртээ хоёулахнаа үлдсэн байсан бөгөөд түүний эцэг согтуурсан үедээ модон сандлаар толгой, нүүр лүү нь цохиж аминд нь хүрсэн гэх албан бус мэдээлэл байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар төрсөн хүүгээ хөнөөсөн этгээд эхнэр, охин, талийгаач хүүгийнхээ хамт амьдардаг байсан аж. Тухайн үед амиа алдсан хүүгийн ээж, эгч хоёр нь гэртээ байгаагүй гэнэ. Хүүг амиа алдсаны дараа эгч гаднаас орж ирсэнээр хэрэг явдлыг мэдэж ээжийгээ утсаар дуудаж цагдаад мэдэгджээ.

Энэ аймшигт хэрэг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 42 настай Б гэгч нь үйлджээ. Одоо хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд сэжигтэн Б-г хорих 461-р ангид цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээлсэн юм. Хэргийн газраас эд мөрийн баримт болгож гурван хөлтэй модон сандал, гурван архины шилийг хураажээ.

Эцэг эхийнхээ хайранд умбаж явах тэр л хөөрхөн насандаа төрсөн эцэг эхийнхээ гарт амиа алдана гэдэг юутай харамсалтай. Ямар ч биеэ хамгаалах чадваргүй хорвоод мэндлээд гуравхан жил болсон бяцхан үрийг чухам яасан гэж хөнөөв. Манай нийгэм дэндүү аюултай аймшигтай болж байгаа нь эмгэнэлтэй. Өдөр бүр шахуу л олныг сэртхийлгэх аймшигтай хэргүүд гарсаар байна. Төрсөн үр хүүхдээ хайрлаж чадахгүй архинд толгойгоо мэдүүлсэн эсвэл үр хүүхдээ хайрлаж энэрэх сэтгэлгүй ухамсар дорой хүмүүсээр энэ нийгэм олон болжээ. Дэндүү харамсалтай…

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • tenger shiitgenee!!! (April 09, 2015 11:20:48 am )

    eoooe ene mongol sergex vv!!! moxox uu!! mal yasan olon bainaaa

  • zochin (April 09, 2015 11:26:24 am )

    ene ysan sonin mal be hungehed hutsuu bna shuu mal bsan bol ur toloo hamgaalna daa adguusnaas door hun bna daa chi udam zalgah uree alaj baidag teneg nobsh

  • Anonymous (April 09, 2015 12:23:59 pm )

    teneg buh nas arn shornd hiiiiii

  • Anonymous (April 09, 2015 1:07:57 pm )

    teneg novshiig adilhan alaach aav bh erkhgui novsnuudiig

  • zochin (April 09, 2015 6:13:12 pm )

    Мэдэгдэж буй нь энэ байх мэдэгдэхгүй архичдын зовлонг тэвчиж, тэсэж буй олон гэр бүл байгаа гэж боддог. 35-55 хүртэлхи насны хүмүүст ажил олдохгүй болохоор хийх ажилгүй нөгөө л архи ууж сэтгэлээ зассан нэриидлээр ухаанаа балартал архи ууж, ар гэртээ агсам тавьж түгшүүртэй энэ л амьдралыг нь тэр л хүнтэй хамт амьдардаг үр хүүхэд хань ижил нь чимээгүйхэн дарамттай ачааг үүрч зовж, шаналж , өдөр хоногийг өнгөрөөж буй олон олон хүүхэд, эмэгтэйчүүд , дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр сэтгэлдээ шархтай өнөө орой яах бол гэж амьдардаг байхаа .Хамгийн ЧУХАЛ нь бид үйлдвэрлэгч орон болвол бүгд ажил орлоготой , мөнгөтэй байвал арай л өөр байхаа. архичдын тоо, ажилгүй иргэдийн тоо ч бага болж түгшүүрт мэдээ гаргах нь ч багасаж нэг ч гэсэн айл гэр бүл айх аюулгүй амьдрах байхаа

  • aldaagaa zas (April 09, 2015 10:07:49 pm )

    yooo novsh, yagaad iim hunii adaguudiig horvoo daaj yavna ve, evii dee evii daanch dee,

  • эмэгтэй хүн (April 09, 2015 11:44:37 pm )

    Угаасаа л манай монгол эрчүүд огцом ууртай, ямаан зантай, арчаагүй, амиа хоохойлсон новшнууд байдаг. Амьдралаа авч явж чадахгүй олигтойхон хооллож чадахгүй байж зодох занчих, загнах болохоороо л эцэг нь гэдгээ маш сайн мэддэг. Ер нь хэлэх муу үг ч олдохгүй байна. Ийм тэнэгүүдээс эртхэн салж, үр хүүхдээ хамгаалахыг ээжүүдэд уриалах байна. Зодуулж үхэж байснаас өлсгөлөн, сэтгэл тайван амьдарсан нь хавьгүй дээр шүү дээ.

  • ИРГЭН (April 10, 2015 6:15:27 am )

    ЭНЭ АЛУУРЧНЫГ БҮХ НАСААР НЬ ГЯНДАНД ХОРЬЖ ТАМЛАХ ХЭРЭГТЭЙ.ДАРАА НЬ БУРХАН ШИЙТГЭНЭ.

  • an (April 10, 2015 10:57:15 am )

    hoe ene emegtei hvn gecen xaygtai xund ../chi mongol erchuude muulah xen yum xudlaa eneemcegleed shar shudee yrcailgaad baidag xujaa nart bie uneldeg ynhanuudiin neg bna timee mongol bucguichuudiig ger bvleesee calaad oor shigee ynhyan bol ge yu

antalya rent a car