antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2015 Comments are off

1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн газар өмчлөлийн гэрчилгээг олгож байна

нийтлэсэн Admin

gazr2014 оны 8 дугаар сард эхэлсэн Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг
1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн.
Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан ч сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа тул ийнхүү мэдэгдэж байна. Тиймээс 1-р шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харъяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ авна уу.

Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:
–    Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
–    Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
–    Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
–    Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
–    Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car