Өнгөрсөн оны 5 сарын 8-нд Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны Хар хошуу уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос олдсон хэрэг олныг сэртхийлгэсэн билээ. Уг аймшигт хэрэг нийгмийг цочроож, цагдаагийн байгууллага хэргийг үйлдсэн гэх Б.Идэрзаяаг баривчилсан бөгөөд гэмт этгээд шүүхээс 25 жилийн хорих ял авсан. Түүний хорих ялын 20 жилийг гянданд, таван жилийг онц дэглэмтэй ангид эдлүүлэхээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх шийдвэрлэсэн. Гэмт этгээд Б.И-гийн гарт хэругийгээр амиа алдсан охид 19, 20 насныхан байсан.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар яллагдагч Б.И мөрдөн байцаалтын явцад охидыг яаж хөнөөсөн талаараа ямар ч мэдүүлэг, тайбар өгөөгүй гэнэ. Шүүх хурлын үеэр энэ тухай мэдүүлээгүй байна. Яллаглагч мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.3.6-д заасэн дагуу эрхээ эдэлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.