
…суши. Загасны маханд мөнгөн ус, хүнцэл болон бусад химийн аюултай бодисын нэгдлүүд хуримтлагдсан байж болзошгүй. Сушиг бэлтгэхийн тулд ихэвчлэн том, хөгшин загасыг ашигладаг бөгөөд загас томрохын хэрээр мөнгөн усыг өөртөө улам их хуримтлуулж байдаг. Загасны махан дахь мөнгөн усны агууламж нь амьдарч буй усан доторх агууламжаас хамаагүй их ч байж болдог. Өөрөөр хэлбэл, муу загасаар хийсэн суши эрүүл мэндэд, тэр дундаа секст ч сөргөөр нөлөөлөх хорт бодисуудыг өөртөө агуулдаг юм байна шүү.
…буурцаганд (соя) изофлавон хэмээх бодис агуулагддаг. Энэ нь ургамлын гаралтай эмэгтэй гормон фитоэстрогены нэг төрөл нь гэсэн үг. Эр хүн хүнсэндээ буурцгаар хийсэн хоол их хэрэглэх тусам үрийн шингэний ялгаралт буурдаг. Хэрвээ буурцгийг байнга хэрэглэвэл бэлгийн чадварыг нь бууруулахаас гадна үргүйдэлд ч хүргэж болзошгүй.
…бариу дотоож. Бариу дотоожноос болод бэлэг эрхтэн нь шахагдаж, дулааны хэм нь нэмэгддэг. Үүний улмаас үрийн шингэн дэх эсүүдийн агууламж багасдаг бөгөөд эргээд хэвийн түвшинд хүрэхийн тулд хоёр гурван сар болдог.
…нас. 30 наснаас хойш эр хүний бие махбодь дахь бэлгийн гормон ялгарах явц нь байгалийн жам ёсоор аажмаар буурдаг. Чөлөөт тестостерон даавар нь 30-35 наснаас эхлэн жилд 1,2% хувиар багасдаг бөгөөд муу зуршлууд, стресс зэрэг нь энэ тоог улам ихээр нэмэгдүүлдэг.
…согтууруулах ундаа. Түүний нөлөөгөөр элэг нь эр гормон тестостероныг эм гормон болгон хувиргадаг. Энэ нь сексийн хүслийг бууруулахаас гадна эмэгтэй маягийн таргалалтыг үүсгэх буюу өгзөг, гуя, гэдэс, цээж хавиар өөхөн давхрага бий болгодог. Түүнээс гадна сaогтууруулах ундаа нь мэдрэлийн төгсгөлүүдийн мэдрэмтгий чанарт муугаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл сэрэл үүсгэдэг импульсуудыг хүлээж авахаа болино гэсэн үг.
…үнэртэй лаа. Унтлагын өрөөнд онцгой уур амьсгалыг бүрдүүлж, либидог идэвхжүүлэхийн оронд харин ч эсрэгээр үйлчилж болзошгүй. Техникийн парафинаар хийсэн лаа шатах үед агаарт бензол ба толуол гэдэг бодисууд ялгарч байдаг. Харин энэ бол маш хорт бодис бөгөөд харшлаас эхлээд хорт хавдар хүртэлх төрөл бүрийн өвчний эх үүсвэр болдог юм.
…ханиадны эм. Хэрэглэж буй ханиадны эмэнд димедрол эсвэл псевдоэфедрин агуулагдсан бол либидог бууруулах төдийгүй хөвчрөл үүсгэхгүй ч байж мэднэ.Түүнээс гадна харшлын эсрэг эмнүүд ч бас хөвчрөл үүсгэхэд саад учруулдаг. Тэд сэрлийг хариуцдаг мэдрэлийн тогтолцооны хэсэгт нөллөөлдөг.
Холбоотой мэдээ
Comments are closed.