antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2015 11 comments

УИХ-ын дарга З.Энхболд: Бидэнд тун бага хугацаа үлдээд байна

нийтлэсэн Admin

enhboldzУИХ-ын дарга З.Энхболдын 2015 оны хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгчөө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо,
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Та бид иргэд, сонгогчидтойгоо уулзан хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтийн явцтай танилцан, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар иргэдийн санал, бодлыг сонслоо.
Миний бие Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж, аймаг, сумын төвүүдэд иргэдтэй уулзаж, Оюутолгойн уурхай, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд Төсвийн болон НҮБ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сумын төвийн усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж хашаанд амьдарч буй айлын хувийн байшин дотроо цэвэр бохир устай болсон байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 сумын усан хангамжийн асуудлыг шийднэ гэж тусгасны дагуу одоогоор төсөв болон НҮБ-ын төслийн хөрөнгөөр нийтдээ 30 орчим суманд ийм ажил хийгдээд байна. Энэ бол хот хөдөөгийн ялгааг арилгах, монгол хүний хорин нэгдүгээр зуунд амьдрах үндсэн нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой төсөл учраас тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
Өмнийн говьд дэлхийн хамгийн том, тэргүүний таван үйлдвэрийн нэг байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. 3000 хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь монголчууд байна. Эдгээр залуучууд дэлхийн шилдэг техник, технологийг эзэмшиж эрч хүчтэй ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой зэсийн баяжмал савлагдаад экспортлогдож байна. Ил уурхай дээр Монголын Засгийн газар өөрт хамаарах бүх асуудлаа шийдсэн болохоор одоо хөрөнгө оруулагчид зээлээ аваад далд уурхайгаа ажиллуулах хэрэгтэй байна. Энэ талаар Оюутолгойн удирдлагуудтай уулзах үед байр сууриа илэрхийллээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил эрчимтэй явагдаж байна. Төмөр замын тээврийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний төмөр замын сүлжээ байгуулах зэрэг шаардлага, зорилтыг үндэслэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол төрийн өмчит компанийн мэдэлд байна гэдэг шийдвэрийг 2011 онд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл гаргасан. Энэ шийдвэрийг Засгийн газар мөрдөж ажиллах ёстой.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөж байгаа хэдий ч уул уурхайн бус зарим салбарын экспортод ахиц дэвшил гарч байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 2015 оны эхний хоёр сарын байдлаар нэхмэлийн материал болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт 60 хувиар, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт 25 хувиар гэх мэтээр өссөн дүн харуулж байна. Энэ нь хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбар, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо тууштай үргэлжлүүлэхийг бидэнд сануулж байгаа хэрэг.
Иргэд парламентад суудалтай бүх нам, эвсэл хамтарч Засгийн газар байгуулсныг дэмжиж байгаа ч итгэлцлээ батжуулж харилцан зөвшилцөж ажлаа эрчимжүүлэхийг анхааруулж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн үүнд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна.
Улсын Их Хурлын даргын Япон, ХБНГУ, БНПУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж хоёр талын парламент хоорондын харилцааг өргөтгөх талаар хэлэлцээр хийж, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Их Хурал Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд хэлэлцэж баталсан. Япон Улсын парламент ойрын хугацаанд батална гэдгээ илэрхийллээ. Хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж байгаа нь Япон Улсын аж үйлдвэрийн глобаль сүлжээнд нэгдэн орж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгох болно.
Бид хөрш хоёр оронтой харилцах харилцаанд тулгуурлан гуравдагч хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хийх бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй байна. Япон, ХБНГУ бол нэг нь Азийн, нөгөө нь Европын Холбооны нөлөө бүхий хамгийн том эдийн засагтай улс орнууд. Аль алинд нь машин үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбар өндөр хөгжсөн болохоор түүхий эдийн тогтвортой хангамж хэрэгтэй байна. Тэр нь Монгол Улсад байна. Ийм таатай нөхцөлд энэ хоёр улсын техник, технологиос суралцаж, түүхий эддээ хоёр, гурав дахь шатны боловсруулалт хийж экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд эдгээр улсуудын хөгжсөн эдийн засгийг ашиглах хэрэгтэй.
Энэ жил Монгол, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хоёр орны хоорондын эдийн засаг болон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар дахь Польшийн Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар хоёр талын сонирхол нэгдмэл байна.
Дээрх гурван улсын төр засаг, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзахад өмнө нь ярьсан, хэлэлцсэн асуудлаа ажил хэрэг болгохын төлөө санаачлагатай ажиллахыг бидэнд анхааруулж байна. Энэ бол бодитой шүүмжлэл гэж бид хүлээн авч Засгийн газар, улс хооронд хийгдсэн гэрээ хэлцлийн гүйцэтгэлд хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй.
Эрхэм гишүүд ээ,
2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилийн хугацаа үлдэж байна. Бидэнд хугацаа бага, шийдэх асуудал их байна. Өнгөрсөн хугацаанд бид улс орны хөгжлийн бодлогын олон чухал асуудлуудыг шийдвэрлэсэн хэдий ч зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх багагүй асуудал хүлээгдэж байна.
Энэ удаагийн хаврын чуулганаар хуульд заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”,  “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална.
Түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Намуудын санхүүжилтийн тухай зэрэг олон чухал хууль хэлэлцэгдэнэ. Мөн “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай”, “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай”, “Төрийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлахаар тусгаад байна.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Улс төрийн намын тухай”, “Улс төрийн намын санхүүжилтийн тухай” хуулийг нэгтгэх, “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай”, “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулиудыг нэгтгэж Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.
Сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганаар хэлэлцэж батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой болохыг эрхэм гишүүд Та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Миний ойлгож байгаагаар эдгээр хуулиудын үзэл баримтлалыг намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд тийм ч олон өөрчлөлт орохгүй. Ялангуяа Сонгуулийн тухай хууль аль болохоор тогтвортой мөрдөгдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Сүүлийн үед төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар Улсын Их Хуралд олон арван гомдол, санал ирж байгаад сэтгэл эмзэглэж байна. Төрийн албан хаагчдыг халж солихын тулд намууд хамтарч ажиллаагүй гэдгийг Засгийн газар, салбар хариуцсан сайд нар анхааралдаа авч бүх шатанд халаа сэлгээгээ яаралтай зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчид бол төрийн албаны хуулиар зохих ёсоор хамгаалагдсан хүмүүс. Тийм учраас Төрийн албаны зөвлөл энэ асуудалд анхаарлаа хандуулж хуулийн хүрээнд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна.
Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Улсын Их Хурлын зүгээс анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм.
Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.
Энэ талаар Улсын Их Хурлын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна.
Энэ нь 2010 онд Улсын Их Хурлаар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна.
Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авлаа. Гэрээ, хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүд Та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн эдгээр гэрээг уншаад, Засгийн газар яагаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр, чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно.
Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал,
Монгол Улсын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелэгдээгүй тохиролдолд хүлээх хариуцлага байхгүй байна.
Мөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна.
Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье.
Эрхэм гишүүд ээ
Энэ хаврын чуулганаар цаг хугацаа тулсан олон чухал асуудал хэлэлцэгдэх учир байнгын хороо нам эвслийн бүлэг нилээд ачаалалтай ажиллана. Бодит байдалд дүгнэлт хийж эрхэм гишүүд Та бүхэн нам, эвслийн бүлэг, байнгын хороо, чуулганы үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцож, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Бидэнд маш бага хугацаа үлдэж байгаа гэдгийг дахин сануулья.
Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Сар (April 06, 2015 3:22:09 pm )

    Дэмжиж байна

  • zochin (April 06, 2015 5:22:47 pm )

    huts

  • зочин (April 06, 2015 6:09:47 pm )

    З.Энхболд ард түмэн болон их хурлын гишүүдэд чухал мэдээлэл хийсэн үг хэлжээ.Монгол улсад ашиггүй.олон иргэдийг хохироосон гэрээ хийжээ.Гэрээнд гарын үсэг зурсан буюу оролцсон хүмүүсийг огцруулах нь зөв шийдвэр.дэмжиж байна.Иргэдийн хувьцааны талаар нэгдмэл арга хэмжээ явуулмаар байна.Өөрөөр хэлвэл орон даяр хувьцаа эзэмших нэгдсэн нэг баталгаа болгож эрхийн бичигтэй болгомоор.Эх орон.иргэнийхээ эрх ашигт тохирсон гэрээ болж чадаагүй тул олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байна.З.Энхболдод талархая.Зөв бодол санал.санаатай байгаад баярлаж байна.

  • Иргэн (April 06, 2015 9:28:30 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

    • Сар (April 07, 2015 9:54:31 am )

      Монгол улсын ард тумний баялгийг хэдэн хун нууц хуйвалдааны шинжтэй гэрээнуудийг удаа дараа хийж байгааг хуулийн болон А Т Г анхаарах даа авч шалгаж хуулийн хариуцлага хулээлгэх хэрэгтэй Байна Оюу толгойн гэрээг би хариуцана гэж хийцгээсэн Баяр Баярцогт Зоригт нар хаана Байна хамгийн ашиггуй гэрээ болчихоод ард тумнийг ядууруулж талцуулж олон улсад нэр хундгуй болгож орхисон Одоо таван толгойн гэрээ яг тийм зарчимаар хийгдэж эхэллээ Энхболд дарга хэрэгтэй уед нь энэ гэрээ хийгд эх ажлыг зогсоож хянахаар болсоныг дэмжиж Байна Монголд ашигтай аль ч тал даа ашигтай хийгд эх гэрээг ард тумэн дэмжинэ

  • Иргэн (April 06, 2015 9:28:51 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (April 06, 2015 9:29:12 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (April 06, 2015 9:29:31 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Chugaa (April 07, 2015 11:16:39 am )

    Enhboldod amjilt hysie. Yynii chini toloo omno idsen uusan bygdiig ard tymen uuchlah bolno. Durgyi baisan. Gehdee l chinii horongo mongold bgaa. Bas heden hyn ami zalguulj ajilj bgaa bh. Harin gadniihand nair tawisan nohdyydiig tenger nirgeg. Sain baina. Ug ni shudarga hyn yum bnaa

  • Chugaa (April 07, 2015 11:17:15 am )

    Enhboldod amjilt hysie. Yynii chini toloo omno idsen uusan bygdiig ard tymen uuchlah bolno. Durgyi baisan. Gehdee l chinii horongo mongold bgaa. Bas heden hyn ami zalguulj ajilj bgaa bh. Harin gadniihand nair tawisan nohdyydiig tenger nirgeg. Sain baina. Ug ni shudarga hyn yum bnaa.

  • зочин (April 07, 2015 12:27:26 pm )

    Бидэнд тун бага хугацаа үлдээд байна………Нээрээ л АН д 16 он хүртэл маш бага хугацаа үлдлээ дээ, Ард түмэн АН ыг дахиж сонгохгүй шүү, зөв хэлжээээээ

antalya rent a car