antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2011 1 comment

Хатаж ширгэсэн голын тоо олон байх хандлага илэрчээ

нийтлэсэн Admin

Дэлхийн хэмжээнд усны нөөц хомсдож байна. Манай улсын хувьд ч усны асуудал хүндхэн байгаа. “Алт” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш ширгэсэн, бохирдсон гол мөрний тоо жил ирэх бүр нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Усны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад “Усны эх үүсвэрийн тоо, нөөц, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг даргын шийдвэрээр жил бүр орон нутгийн төсвийн хөрөнгөөр, улсын хэмжээнд дөрвөн жил тутамд улсын төсвийн хөрөнгөөр холбогдох мэргэжлийн байгууллага явуулж, улсын усны мэдээллийн санд оруулна” гэсэн байдаг.

Энэ заалт ёсоор салбарын сайдын тушаалаар тооллогын ажил эхэлсэн нь энэ жил болсон онцлохоор үйл явдлын нэг байлаа. Тооллогын хувьд 2011 оны 05 дугаар сарын 15-аас эхлэн 07 дугаар сарын 20 хүртэл улсын хэмжээнд 54 групп, 1586 хүн оролцож усаа “тоолсон”. Энэ жилийн тоо бүртгэлийн гол онцлог нь бүх сум, суурин газруудын хүн амын ундны усны эх үүсвэрээс усны дээж авчран Усны төв лабораторид шинжлэн тоо бүртгэлийн дүнтэй нь хамт нийтэд мэдээлсэн явдал байсан.

Нийслэлийн хэмжээнд бүхий л иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшлийн шинээр гаргасан болон сэргээн засварласан гүний өрөмдмөл худгийг бүртгэх, усны дээж авч шинжилгээнд оруулах ажил их хүндрэлтэй, хугацаа шаардсан ажил байжээ. Зарим иргэд өөрийн хаяг дээрээ байхгүй, гэртээ эзэнгүй, худал мэдээлэл өгөх зэргээр бүртгэлийг үнэн зөв гаргахад саад учруулж байж.

Энэ жилийн усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулахад техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, унаа тээвэр шатахууны хомсдол нөлөөлж шаардлагатай газруудаас усны дээж авчруулах, зарим нэгэн горимын хэмжилт хийх ажил тасарсан байна.

Усны тоо бүртгэлээр айм-гуудын тооллогын дүн, улсын хэмжээний нэгдсэн дүнг тус тусад нь гаргажээ. Монгол орны хэмжээнд хоёр буюу түүнээс дээш аймгийн хил дамжин урсдаг 56 гол мөрөн, 3 томоохон нуур байдаг аж. Too бүртгэлийг тухайн орон нутагт зохион байгуулж байгаа ажлын хэсгийн гишүүд гол горхи, нуур, тойром, булаг шанд, рашаан, мөнх цас, мөсөн гол, худаг, услалтын систем, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын далан, усан цахилгаан станц, усан сан, хөв, цөөрмийг газар дээр нь биечлэн очиж бүртгэлийн маягт хөтлөн холбогдох мэдээллийг тусган гурван хувь үйлдэж сум, аймагт тус бүр нэг хувийг гаргаж өгчээ. Манай сонин усны тооллогын нэгдсэн дүнгээс хүргэж байна.

2003-2007 онтой харьцуулахад хатаж ширгэсэн голын тоо цөөрчээ

Улсын хэмжээнд нийт 6646 гол горхи тоологдсоноос устай бүртгэгдсэн 6095 гол горхи байна. Үүнээс 551 гол горхи тасарсан, шургасан ширгэсэн аж. Энэ оны хур тунадасны байдал, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлт зэргээс хамаарч гол, горхи газар орон бүрд харилцан адилгүй хэмжээгээр нэмэгдэж, урьд оныхтой харьцуулахад нэмэгдсэн эерэг өөрчлөлтүүд байна. Сүүлийн 30 жилд олон жилийн дундажаас бага хур тунадастай байсан 2003-2007 онуудтай харьцуулахад хатаж ширгэсэн голын тоо нэлээд цөөрсөн байна.

Энэ онд 6-8 сарын орчимд хур тунадасны хэмжээ нэлээд нэмэгдэж эдийн засгийн болоод хүн амын нягтшил ихтэй аж үйлдвэрүүд ихээр төвлөрсөн Төвийн бүс, мөстөлөөс голлон тэжээгдэх Алтайн нурууны ар, хур борооны тэжээл зонхилох Хангайн нуруунаас эх авсан голуудын урсац нэмэгдсэн ч Онон, Улз голын сав газар, говь тал хээрийн бүсэд хатаж ширгэсэн голын тоо олон байх хандлага илэрч байна. Монгол орны нутаг дэвсгэрийн өмнөд хэсэг, зүүн урд нутгуудаар хур тунадасаар тэжээгддэг олон тооны гол горхи булаг шанд сэргэж, тэжээгдэж чадаагүй байна.

483 нуур тойром ширгэжээ

Монгол орны хэмжээнд нийт тоологдсон нуур, тойром 3613, үүнээс устай байсан нь 3130, ширгэсэн 483 байна. 2003 онд 4639 нуур тоологдсоноос 780 гаруй нь ширгэсэн, 2007 онд 3732 тоологдсоноос 1163 ширгэсэн байна. Говь, тал хээрийн бүсийн аймгуудын хувьд бороо, цасны уснаас тогтсон жижиг нуур тойром 2003 онд ихээр тоологдсон байдаг бөгөөд тухайн жилд болон түүнээс өмнөх жилүүдэд одоогийн мөн үеийнхтэй харьцуулахад хур бороо элбэгтэй, гадаргын ус тэжээгдэл сайтай үеэр тооллого явуулсан нь ийм өндөр тоотой гарахад нөлөөлсөн.

Сүүлийн жилүүдэд орох хур тунадасны хэмжээнээс ихээхэн хамаардаг, өөр тэжээгдлийн эх үүсвэргүй ихэнх жижиг нуур тойромууд хатаж ширгэсэн нь тооллогын дүнгээс харагджээ. 9320 булаг шанд бүртгэгдсэнээс 7441 булаг, шанд устай тоологдсон байна.

Монгол 13 усан цахилгаан станцтай

Too бүртгэлийн хүрээнд хамруулсан чухал хэсэг бол усны инженерийн хийцтэй барилга байгууламж байжээ. Зорилго нь цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын даланг орон нутаг тус бүрт бүртгэн ашиглалтын байдал, хүчин чадлыгтодор-хойлох явдал байж.

Улсын хэмжээнд нийт 64 үерийн хамгаалалтын далан бүртгэгдсэнээс хүчин чадал нь тодорхой 35 далан /нийт 128 км урт/, тодорхойлох боломжгүй /хүний гараар сүйтгэгдсэн, хөрсний нүүдэлд дарагдсан, сэтэрсэн ашиглалтнаас гарсан зэрэг шалтгаантай/ 29 далан байгаа юм байна. Цэвэрлэх байгууламжийн хувьд улсын хэмжээнд 66 байгаа аж.

Зарим аймаг, орон нутагт байгаа цэвэрлэх байгууламжийн хоногт цэвэрлэж байгаа усны хэмжээ харилцан адилгүй, зарим цэвэрлэх байгууламж огт ажиллагаагүй болсон байжээ. Монгол орны хэмжээнд одоогоор ашиглаж байгаа 13 усан цахилгаан станц байдаг байна.

26208 энгийн уурхайн худаг бүртгэгджээ

Улсын хэмжээнд нийт 34313 худаг тоологдсойоос өрөмдмөл гүний худаг 6510, богино яндант болон эвдэрсэн худаг 1595, энгийн уурхайн буюу ардын худаг 26208 тоологдож бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн худгуудаас 1934 оноос хойш гаргасан 17000 гаруй худгуудийг байр зүйн солбицол, байршил, ашиглалт, усны чанар зэргийг тодорхойлон бага, дунд масштабтай зурагт буулгаж электрон хэлбэрт хөрвүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр болоод байгаа аж.

Орон нутагт байгаа ихэнх өрөмдмөл худгууд 1998 оноос хойш сэргээн засварлагдаж, шинээр гаргасан худгууд байгаа бөгөөд огт ашиглалтгүй нэлээд худаг эвдэж сүйдсэн, цооногыг нь элдэв хогоор дүүргэсэн барилгыг нь нураасан ачаад явсан зэрэг байдалтай байж. Мөн төсвийн хөрөнгөөр орон нутагт 2009 оноос шинээр болон сэргээн засварлаж гаргасан 1700 гаруй худгийн албан ёсны дүн, тайланг ХХААХҮЯ-аас Усны газарт ирүүлээгүй байжээ.

102 услалтын систем бий

Улсын хэмжээнд нийт 244 байдгаас Усны мэдээллийн санд бүртгэгдсэн 102 услалтын систем ажииллаж байгаа юм байна. Үүнээс 500 га-аас дээш талбай услах хүчин чадалтай 22, орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 36 байгаа аж. Одоо бүгд ашиглагдаж байгаа гэж тооллогын дүнд дурджээ.
ХХААХҮЯ-аас гаргасан судалгаагаар усалгаатай газар тариаланг талбайн хэмжээгээр нь тооцсон бүртгэлд 21 аймаг, Улаанбаатар хотын бүгд 38914.67 га талбайг услах хүчин чадалтай аж. Монгол оронд Усны салбар үүсч байгуулагдсанаас хойш буюу 1938 оноос 2010 он хүртэл нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд албан ёсоор 226 газрын доорх усны ордын нөөцийн тайланг хүлээж аваад байгаа аж.

Улсын хэмжээнд есөн рашаан ашиглагдаж байна

1930-аад оноос хойш ЗСБНХУ-ын эрдэмтдийн судалгааны экспедицитэй хамтран Монгол орны рашааныг судалсан бөгөөд нийтдээ 220 гаруй рашаан байгаа юм.

Рашааны үнэлэмж хангахуйц 90 гаруй ордтойгоос халуун рашааны орд 40, хүйтэн рашааны орд 52, байгалийн халуун уур бүхий орд рашаан төст булаг 108, бичил орчин бүхий хүчин зүйлүүд байгаагаас гадна эмчилгээний лаг, наанги шавартай 40 гаруй нуур, шаврын орд газар судлагджээ.

2008 оны тооллогоор рашааны үнэлэмж хангаж болохуйц рашаан, рашаан төст булаг 473 тоологдсоноос устай 420 рашаан , 2003 онд 374 тоологдсоноос устай 364 рашаан, 2007 онд 429 тоологдсоноос устай 369 рашаан байсан байна. Цаашид мэргэжлийн байгууллагууд хамтран дээр тоологдсон үнэлэмж хангаж болохуйц рашаан усыг шинээр судлан тогтоож мэдээллийн санд оруулан улмаар хүн амын эрүүл ахуй, эмчилгээ сувилгаанд оруулах шаардлагатай гэнэ.

Дашрамд дурдахад Хими-Химитехнологийн хүрээлэн ОХУ-ын Буриадын эрдэмтэдтэй хамтран Хэнтий нуруу, Хэрлэн голын сав газар, Сибирийн мужуудад рашаан усны хамтарсан судалгааг 2007 оноос эхлээд байгаа аж.

Рашааны ашиглалтын байдал одоогоор Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа есөн рашаан, бүс нутгийн хэмжээнд ашиглах гурван рашаан, аймгийн хэмжээнд ашиглаж байгаа буюу цаашид ашиглах 18 рашаан, сумын хэмжээнд ашиглах 15 рашаан, ашиглах боломжтой эмчилгээний нуур болон шаврын орд 12, савлаж ашиг-лах боломжтой рашаан 11 байна гэж тооллогын комисс үзжээ.

Монгол орны хэмжээнд Рашаан болон рашаан төст булгийг бүртгэх, судлах ажлыг БОАЖС-ын 2009 оны тушаалаар зохион байгуулж нийт 429 рашааныг хамруулж усны дээж авчруулан холбогдох мэргэжлийн байгууллагуудаар судлуулан рашааны үнэлэмж хангахуйц 265 рашааныг усны мэдээллийн санд бүртгэжээ.

Зарим баянбүрд булаг шанд болон хувьсан өөрчлөгджээ

Жуулчдын харааг булаа-даг байгалийн сонин тогтоцын нэг бол говийн баянбүрд. Их говийн дунд үүссэн ус, ургамал тэгширсэн хэсэгхэн газар монгол орны байгалийн бас нэг гайхамшиг билээ. Монгол орны хэмжээнд одоогийн байдлаар судлагдсан 30 баянбүрд байгаа. Ихэнх нь Алтайн нурууны өврөөс зүүн тийш дорнод Монголын тал хээрийн бүс хүртэл үргэлжилсэн өргөн уудам нутгаар байрлалтай байна.

Байгаль, цаг уурын цогц өөрчлөлтөөс шалтгаалан говийн баян бүрдийн ихэнх нь тэнцвэрт байдлаа алдан хатаж ширгэсэн, эргэн тойрондоо ургамал, амьтны аймаг үгүй болсон, зарим нэг баянбүрдийн хувьд баянбүрд гэхээсээ илүү булаг, шанд болон хувьсан өөрчлөгдсөн, эргэн тойрондоо ургамалын бүрхэвч үгүй болсон байна. Мөнх цас мөсөн гол 2011 онд нийт 225 тоологджээ. Монгол орны мөстөл, мөсөн голын ихэнх хувь нь Баян-Өлгий аймагт 182, Ховд аймагт долоо, Увс-33, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймагт тус бүр нэг бүртгэгдсэн байна.

Н.Энхжин
Эх сурвалж: “Геологи уул урхайн мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • our website (September 11, 2013 5:38:45 am )

    375337 800265If you

antalya rent a car