Хятад, Солонгос ресторанууд сүүлийн үед хоолныхоо цэсэнд нохойн махан хоолны төрлүүдийг оруулан бичих болсон байна. Тухайлбал хятад, солонгос ресторанаар үйлчлүүлж байгаа монгол хүнд өгөх “хоолны цэс ” нэг өөр , хятад, солонгосчуудад өгөх “хоолны цэс” нэг өөр байдаг ажээ. Эдгээр ресторанууд нийслэлд нохой устгах нэрээр мөнгө олдог бүлэг этгээдээс нохойн гулууз махыг 25-30 мянган төгрөгийн үнэтэй худалдан авдаг байна.Мөн “Хархорин” “Нарантуул” захын эргэн тойрны хоолны газрууд нарийн махан хуурга, бууз, хуушуур хийхдээ нохойн махаар хийдэг болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Монголын төрийн байгууллагууд тэр дундаа яамдын байрны эргэн тойронд хэд хэдээрээ байрлах хятад, солонгос хоолны газруудад өдөр, оройн цагаар хурган дарга нар хэсэг хэсгээрээ цугларан идэж уудаг нь нууц биш. Арай баянхошууны “банхар”-ын махыг зооглодог юм биш биз.
Э.Сүрэн
Холбоотой мэдээ
Comments are closed.