Баруун, төв, говийн нутгийн зарим газраар өнөөдөр, маргааш баруун болон төвийн нутгаар, 3,4-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи өнөөдөр Алтайн уулсаар, маргааш зарим газраар секундэд 12-14 метр, 3-4-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Энэ сарын 3, 4-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.