БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Хөгжил хотхоны 253 дугаар байрны замд Ниссан Санни маркын авто машины жолооч Т нь явган зорчигч дөрвөн настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээжээ. Жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна. Харин 4 настай Т нь гэрийнхээ гадаа тоглож байсан аж.
Мөн БЗД-ийн нутаг дарь эхийн буудлын замд “Автобус-3” ХХК-ны Daewoo bus-106 маркын автобусны жолооч Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Т.Марк, Т.Королла, Т.Приус маркын автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.