Төрийн эрхийг барьж буй УИХ-ын гишүүд нэр дэвшиж гарч ирэхдээ мөргөж сөгдөх нь холгүй иргэдээ гуйдаг. Харин сонгогдож гарч ирсэнийхээ дараа ёстой л үнэн төрхөө харуулдаг нь нууц бишээ. УИХ-ын чуулганд гишүүд ажлаа хийхгүй тасалж ирц нь бүрдэхгүй хурлыг хойшлуулах тохиолдол нэлээдгүй гарч байна. Уг нь ард иргэдийнхээ төлөө, эх орныхоо төлөө гэж тэднийг сонгосон атал эрхэм гишүүд үнэн худал нь мэдэгдэхгүй хувь, хувьсгалийн ажлаа хольж хутгаад явах шиг.
Чуулганы хуралдаанд гишүүд ирцээ бүртгуулчихээд сэм гараад явчихана. Хууль батлах болоход харваас хоосон танхимд гишүүдийн 50 хувийн ирцээр баталж орхидог. Энэ нь иргэдэд таалагдахгүй өнгөрөх нь ойлгомжтой. Тэгвэл энэхүү асуудлыг нэг тийш нь шийдэхээр Ж.Батзандан гишүүн хуулийн төсөл боловсруулж байгаа. Тэрээр Ж.Батзандан ирцийн асуудлыг цэгцлэхийн тулд хуулийн төсөл боловсруулж ирэх хаврын чуулганаар өргөн барих юм байх. Харин түүний энэхүү санаачилсан ажлыг УИХ-ын гишүүн М.Зоригт үгүйсгэж өөрийн бодлоо илэрхийлээ. Тэрээр “УИХ дээр иймэрхүү төсөл явдаггүй. Яагаад гэвэл, үнэхээр ажлаа хийхгүй байгаа УИХ-ын гишүүн байлаа гэхэд түүнийг эргүүлэн татах нь зөв юм шиг харагдана. Хамгийн гол нь улс төрийн тогтвортой байдал чухал. Ж.Батзандангийн ярьж байгаа төсөл олондоо хүрэх байх. Амьдралд батлагдаад явна гэдэгт итгэхгүй байх. Цагийн гарз” хэмээсэн байх юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
shudraga bai (March 31, 2015 1:59:55 pm )
ene muu hoshogo batzandand yu zaah geed bga yum be?buh li amidraliinhaa tursh bold baysaa nariin tolgoigoor yvj irchiheed tugjildej and nuhduudiig muudaltsuulna.ardchilsan namd urvaj irchiheed zasag ogtsruulna.avgaigaasaa salchihaad eejiig ni huuteigee daisagnuulna.buh li nasaaraa urvaj sharvaj yvaag chin ard tumen harj li bga.haaya neg er hun shig ergej bodoj sain muu yumaa denselj bai.yum hiij bga hund buu saad bol.chamaig bodohod batzandan er hun.mujik.
-
chak (April 01, 2015 9:30:12 am )
batzandangin sanaachilsan huulin tusul vneheer zuv batlagdaasai gej vnen setgeleesee hvsej bna. unuudur UIX-n gishvvd busad turin aldan haagchid vlgerlej bh estoi getel vneher es zvigvi bga shvv manaihan neg anhaarahad buruudahgvi amjilt hvsie
-
Сонин гар (April 01, 2015 10:26:34 am )
Энэ нөхөр хурал дээр олигтой ганц үг хэлдэггүй байж илүү дутуу юм твиттердэх, шоудахдаа л сайн шүү дээ. Сонин сонин юмаар л анхаарал татна.
-
nergui (April 01, 2015 2:01:19 pm )
uuruu hural deer zuragchin hiij baihiin orond undsen ajilaa l hii ajilaa hiij huuli sanaachilj baigaa humuust buu saad bol
4 Comments