Монгол Улсын гарьд, Монгол Улсын Гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат өнөөдөр зуурдаар таалал төгсч, Монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй уй гуниг тохиолоо.
П.Сүхбат нь 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд үндэсний бөхөөр олон жил ард түмнээ цэнгүүлэн барилдсан бөх сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит гарьд байв. Тэрээр үндэсний бөхийн улсын гарьд, 1990 оны чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Барселона-1992, Сөүл-1988 зуны олимпийн IV, V байрын шагналт, Бээжин-1990 Азийн наадмын аварга бөх, Монгол Улсын гавьяат тамирчин байлаа.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Холбоотой мэдээ
-
Саруул (March 30, 2015 10:45:40 am )
Ум ма ни бад ми хум
-
зочин (March 30, 2015 11:04:31 am )
халхын нэг сайхан эр юмсан маш харамсалтай бна
-
nutag (March 30, 2015 11:49:24 am )
hongor nutgiin hosgui saihan er hun b a ум ма ни бад ми хум
-
зочин (March 30, 2015 12:11:51 pm )
Монголынхоо нэг сайхан эр хүн шиг эр хүнийг алдсандаа гашуудаж байгаагаа илэрхийлье. Ийм сайхан эрчүүд маань яагаад ийм эрт явцгаан вэ
-
аварга (March 31, 2015 11:43:42 am )
хосгүй сайн бөх, сайхан эр байлаа. ум ма ни бад мэ хум
-
Anonymous (April 01, 2015 9:20:36 pm )
Um maani badmihum
6 Comments