Монголд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх компаниуд монополь байдалдаа тулгуурлан өөр хоорондоо хэлэлцэн тохиролцож үнэ ханшаа нэмдэг тухай яриа олон нийтийн дунд байдаг. Мэргэжлийн байгууллагууд үүнийг нь тогтоож тэдгээр компаниудад торгож байсан удаатай.
Тэгвэл энэ удаа Петровис компанийн зүгээс Нийслэл хот дахь ШТС-аараа дамжуулан 25.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх шатахуун авсан жолооч нарт 3 сарын 1-ээс 3 сарын 31-ыг дуустал нэг сарын хугацаанд урамшуулалын купон олгохоо зарлаж байсан бол энэ урамшуулалын үйл ажиллагаагаа хэд хоногийн өмнөөс зогсоожээ. Гэвч үүнийгээ тэд “давагдашгүй хүчин зүйлийн улмаас…” гэж тайлбарласан байх юм. Давагдашгүй хүчин зүйл гэж тэд юуг хэлж байгаа, яагаад урамшуулалаа зогсоох болсон тухайгаа тэд бодитой хариу өгөхгүй байгаа нь анхнаасаа хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлэх бусармаг арга хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.
Энэ асуудлын мөрөөр ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх зэрэг төрийн байгууллагууд шалгалт хийх нь зүйтэй бизээ. “Дураа хүрэхээр” урамшуулалттай гэж зарлан олон нийтийг уриалж худалдан авалтаа нэмэгдүүлчихээд, “дургүйгээ хүрэхээр” болилоо гэж хэлээд сууж болох уу Петровис шиг…
Ц.Мөнх
Эх сурвалж: Ugluu.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 26, 2015 3:40:07 pm )
Хувьцаа эзэмшигчдийн тэр дундаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хааж тэдэнд ямарч ашиг өгдөггүй түүнд төрөөс тавьж байгаа хяналт алга болсон байна НИК Петровис УИД номин болсон юмуу энэ хоёр байгуулага нэг юмуу Хөрөнгө мөнгөө идэх арга нь юмуу үүнийг хууль хяналтын байгуулага нь анхаарах цаг болсон байлтай
-
Anonymous (March 26, 2015 3:52:09 pm )
Монофоль эрхтэй шатахууны хэдэн компаниуд дуртай үедээ үнээ нэмж ард түмнийг шулж хагартлаа баяжиж байна Ардчилсан нам ардын нам тэднээс ашиг хүртдэггүй л юм бол яагаад улсын чанартай бензин нэрэх үйлдвэр барьж болохгүй гэж Тэднийг дураараа үнээ нэмэхэд монгол орон даяар үнийн шуурганд өртдөг Өчнөөн нефтээ гадагш нь өдөр шөнөгүй зөөж байж яагаад өөрсдөө нефтээ боловсруулж болдоггүй юм вэ Нефтийн компаниудыг төрөөс хичнээн их хөнгөлөлт үзүүлээд байхад иргэдэд хүртсэн хаана байна Жалга довны ажилд хэрэгт хэрэггүй зүйлд олон тэрбум төг үрж идэж байхаар нефть боловсруулах улсын ганц үйлдвэр барьж болно доо Мэдлэгтэй чадалтай энэ олон залуус өөрсдөө үйлдвэрээ аваад явна гэдгийг төр засгийн мануухайнууд мэддэгүй юмуу Бензин улсын мэдэлд байх ёстой стартегийн гол бараа байтал ашгийн байгуулагад хариуцуулсан туйлын эмгэнэлтэй
-
иргэн (March 26, 2015 6:44:19 pm )
Энэ бол Петровис компаний ээлжит булхай. Намайг энэ сард 2 удаа 80,0 мянгаар банкаа дүүргэхэд түгээгч нар нь 6 ш стикер өгсөн. Тэгээд урамшууллын бичгийг нь үзтэл 5,0 м.төгрөгийн урамшуулалд 1 ш купон дутуу байхаар нь өнөөдөр 25,0 мянгад бинзен автал купон өгсөнгүй. Учрыг асуувал зогсоосон гэнээ. Надад тухайн өдрүүдэд авсан шатахууны талонууд нь байгаа. Үүнийг одоо яах ёстой вэ?. “Цэвэр луйвар” гэж үзэхээс өөр аргагүй. Урьдаас төлөвлөсөн. Ер нь Петровис дутуу шахдагш дээ. Тэгээд хэрэглэгч нар үүнийг нь мэдээд өөр компаний ШТС-с шатахуун аваад борлуулалт нь эрс муудсан гэсэн. Тэгээд л заль зохиожм байгаа юм байна л даа. Чааваас арга ядсан луйварчид
-
иргэн (March 26, 2015 6:46:29 pm )
нэмж тайлбарлахад 7 ш купонтой бол 5,0 м.төгрөгийн бараа авах эрх үүснэ гэж зарласан байсан юмаа
-
-
иргэн (March 27, 2015 3:54:17 pm )
шатахуун түгээх бензин клонкууд иргэдийг маш ихээр хохироодог.Бензин авах болгонд дандаа дутуу шахаж байдаг.ж нь:12 л бензинээр 80 км явсан.prius-11-шүү? оншлуулхаар 6-7 л зарцуулалттай байгаа.МХЕГ тэр хэдэн байцаагчид төрийн цалин зүгээр л авахаа болимоор юм даа???
-
Оюунгэрэл (April 11, 2015 10:40:26 am )
Манайхаас бензин авахаа больчихоо. Манайх угаасаа хулхидаж сурсан газар. Магнай трейдээсээ л ав. Магнай чинь 3 хувийн бонустай. Нэг хэсэг магнай үнээ буулгаж байгаад нэмсэн тэр үед нь би загнаж байгаад нэмүүлсэн юм. Гэтэл цаадуул чинь намайг хулхидаад 3% бонус гаргачихаж энэ нь 1 литр тутамд 50 төгрөг буулгаснаас ялгаагүй болчихож байгаа юм. Надад хохиролтой ард түмэнд хэрэгтэйлдээ.
6 Comments