Өвлийн улирлаас болж тэнэг мангараараа дуудуулж найзтайгаа сүрхий муудаж, сүүлдээ бүр хэрүүлдээ тулав. Өвлийн
утаа, замын түгжрэлийг үзэн ядаад өвөлгүй бол Монгол хөгжинө гэнэ. Өвөлгүй бол утаагүй, тэрбум тэрбумаар хөрөнгө хэмнэгдэнэ гэнэ. Тэгээд өвөлгүй Африк аль хөгжлийн түвшинд явнаa? Дэлхийд тэргүүлэх хөгжилтэй холын Америк, Их Британи, Япон тэр ч бүү хэл хөрш хоёр улсад өвөл байдаг юм шүү. Яаж өвөлтэй мөртлөө хөгжиж чадав аа? Манай өвлийн ганц ялгаа нь газар зүйн байрлалаасаа хамааран илүү хүйтэн, хахир өвөл болдог. Өвлийг аж ахуй, спортод хүртэл ашиглаж байна. Өвлийн улиралтай, хур тунадас ихтэй улсууд хүн төрөлхтний энхийн их наадам, өвлийн олимпийг зохион байгуулах гэж уралдаж байна. Хэдэн зууны турш амьдарч, аж төрж болоод байсан Монгол өнөөдөр техник, технологийн өндөр хөгжилтэй эрин зуунд ирчихээд өвлөөсөө айдаг болсон нь өрөвдмөөр инээдтэй явдал шиг санагдана.
Утаа
Утаа их байгаа нь өвлөөс шалтгаалж байгаа ч нийгэм хөгжихгүй байгаа нь эдийн засаг цаашлаад, нийгэм дэх бодьгалуудын ухамсартай холбоотой болохоос биш өвөлд хамааралгүй. Эдийн засгийн байдал сайн байсан бол хэзээ ч, ямар ч тэнэг нь нүүрс түлж, хашаанд амьдрахгүй. Өвөл нийгмийн гай болохоор хашаа байшин хотод ихссэн юм гэж үү? Үгүй шүү. Тэрбумыг зарж үрж байгаа тэнэгүүд чинь харин энэ төвлөрөл, ядуурлыг бууруулах учиртай юм биш үү? Яг үнэндээ тэр их мөнгө үнэхээр утааг багасгах ажилд зарцуулагдаж байна уу, өөр хэн нэгний халаасанд орж байна уу гэдэг чинь өөрөө асуултын тэмдэг. Үндэсний хэмжээний асуудал гээд жинхэнэ шоу хийж байгааг би харж байна. Төсөл дээр ажиллаж байгаа хүн нь “шаталт үүсч байхад утаа гарахгүй байх аргагүй” гэж хэлж байсан. Физикийн хуулиар ч бодсон энэ мэдээжийн зүйл. Ард түмний ухамсрын түвшин өндөр байсан бол бүгд энэ жижигхэн хот руугаа дайжихгүй байлаа. Хотод ирж эрин зуунтайгаа хөл нийлүүлж, соёлоос хүртэх учиртай гэнэ үү? Тэр соёлжсон байдал аль хэмжээнд явна, төдий л харагдсангүй. Ядуугийн зовлон ч гэлээ соёлтой хүн дугуйны гадуур резин түлдэг юм уу? Соёлтой хүн хашаагаа нь байраар солихгүй гэж суудаг юм уу? Утаа гэдэг чинь өвөл л гараад ирчихсэн сонихон, шинэхэн зүйл биш. Тэгээд ч өвлийг үзэн ядах шалтаг огт биш.
Замын хөдөлгөөн
Энэ бол зуны халуунд ч бухимдуулж чаддаг төвөгтэй асуудал. Дулаан цагт өдөрт 300-400 машин шинэ дугаар авч байлаа. Тэгвэл муу замтай мөртлөө хүнтэйгээ ч бараг тоогоор тэнцүү машин байхад зам түгжрэхгүй гээд яах вэ? Ядуу байна гэж нүүрс түлдэг айл хүртэл нэг машинтай байх юм. Замын хөдөлгөөн тэгээд яаж багасах вэ дээ? Замын түгжрэл өвлийг үзэн ядах шалтаг бас л биш.
Дөрвөн улиралтай болохоороо миний эх орон Монгол болдог юм. Хичнээн үзэн ядаад, мөрөөдөөд ч хэдэн сая жилийн өмнө тогтсон байгалийн хуулийг өөрчилж чадахгүй. Монгол өвөлтэйгээ л үлдэнэ.
Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ Монголын өвлийг ийнхүү бичжээ.
Өвөл
Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу
Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ
Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана
Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй…
…..Та ч бас өвөлгүй бол Монгол хөгжинө гэж бодож байна уу?
Бичсэн М.Бүжил
Холбоотой мэдээ
Comments are closed.