antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2015 2 comments

“ЗОРИУЛАЛТЫН ДУГУЙ ТҮГЖИГЧ АШИГЛАХ ЖУРАМ” БАТАЛСАН НЬ ХУУЛЬ БУС БАЙЖЭЭ

нийтлэсэн Admin

SHOHT AYURШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өнөөдөр Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжих үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”  батлан мөрдүүлж эхэлсэн.

Гэтэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт болон Хууль зүйн сайдын 2014 оны А/218 дугаар тушаалаар батлагдсан Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д зааснаар “замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан байдаг байна. Ингээд дээрх үйлдэл нь  хуулиар зохицуулсан харилцааг журам гаргаж өөрөөр зохицуулалт хийсэн гэж үзэх үндэслэл болжээ.

Тодруулбал “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гаргах эрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй байна.Энэхүү хууль бус журам батлагдсанаар 2014 онд 8448, 2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 3298, нийт 11746 тээврийн хэрэгслийн дугуйг тус тус түгжиж, нийт 234,9 сая төгрөгийн орлого олсон бөгөөд  23,4 сая төгрөг нийслэлийн төсөвт  төвлөрүүлэхээс 82 хувийг буюу 19,2 сая төгрөгний орлогыг төвлөрүүлжээ.

Иймд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хууль тогтоомж зөрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг түгжих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, төлбөр хураалгасан, Нийслэлийн Засаг дарга нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т хууль тогтоомж зөрчиж, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах эрх олгосон зэрэг үйлдэл нь тус тус Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно. 13.2-д Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.7-д. Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн  гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 ЭХ СУРВАЛЖ: ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • magnai (March 25, 2015 8:43:35 pm )

    dahij dugui tugjwel hemhelj hayj boloh nee… ashgui dee…

  • Сар (March 26, 2015 11:13:33 am )

    Ямар нэгэн эрх цэгцгуй зуйлийг цэгцлэх хэрэгтэй байдаг 1- р эгнээнд дэндуу будуулэг зогсдог Жолооч нар цэгцэрч Байсан юм зев зуйл хийж байгаад хууль буруу хэрэглэсэн байж болно засаад энэ ажлыг ургэлжлуулэх хэрэгтэй

antalya rent a car