antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2015 Comments are off

Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлнэ

нийтлэсэн Admin

yvganzamНийслэлд явган хүний замыг сэргээн засварлах, тохижуулах ажлыг тогтмол хийж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна.  Судалгаагаар нийслэлд ашиглагдаж байгаа явган хүний ихэнх замын зорчих эгнээ нарийсч, сул шороон хөрсийг бий болгосон байна. Тиймээс  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган хүний замын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгож, тохижуулах төслийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  боловсрууллаа. Цаашид батлагдсан загвар төслийн дагуу хийгдэх тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car