antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2015 Comments are off

Эрээнд монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ

нийтлэсэн Admin

ereenБНХАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн эмэгтэй энэ сарын 17-18-нд шилжих шөнө амь насаа алдсан хэрэг гарсан. Гадаад хэргийн яамны мэдээлснээр манай улсын иргэний амь насыг хөнөөсөн этгээдийг баривчилсан байна.

Энэ талаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын АЗО-ны ГЯАГ-ийн орлогч дарга н.Сэцэнзориг, ажилтан н.Улаантуяа, Эрээн хотын НАХТ-ийн тасгийн дарга н.Урт, ажилтан н.Далай нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс Эрээн хотод суугаа Консулын газарт ирж мэдэгдэл хийжээ.

Дээрх иргэний амь насыг бүрэлгэсэн этгээд БНХАУ-ын харьяат болох нь тогтоогдсон бөгөөд харин өвөрмонгол, хан үндэстний аль болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Хэргийг илрүүлэх ажлын хэсгийг ӨМӨЗО-ны НАХТ-ийн удирдлага, Шилийнгол аймгийн НАХТ-ийн холбогдох албан тушаалтнууд удирдсан байна. Мөн хэргийг зургаан хоногийн дотор шуурхай шалгаж илрүүлсэн ч хэрэгт холбогдогчийн нэр, үндэс, угсаа, шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас талийгаачийн шарилыг энэ сарын 24-ний өдөр буюу өнөөдөр хилээр нэвтрүүлэхээр холбогдох албаныхантай яриад байгаа бөгөөд шаардлагатай бүх туслалцааг ар гэрийнхэнд нь үзүүлж байгаагэж  Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car