“Эрэл тоосго” гэж иргэдийн эрх дээр “сандайлсан” “эрх” компани байна. Тодруулбал, тус компани нь Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуунд үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ иргэдийн суурьшлын бүсэд олборлолт хийж, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар хүнд даацын автомашинуудаар шар шавар тээвэрлэн, тоос шороо босгон, гудамжны хөрсийг суллаж, байгаль очинд ихээхэн хэмжээний доройтол бий болгож байгаа ч үүндээ огтхон ч гэмшилгүй уджээ. Нөгөөтэйгүүр, 1990 оноос хойш иргэдийн амьдарч суурьшил бий болгосон газар тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд багтсан нь иргэдийн газраа шударгаар өмчлөх, эзэмших эрхийг нь зөрчсөөр байгаа юм. Хэдийгээр “Эрэл” группын хэмжээнд олон ажлын байр бий болгож, улсад татвар төлж, эдийн засагт хувь нэмэр оруулж буй гэх сайн тал байгаа ч хууль шүүх, хүний эрхийг дээдлэх л ёстой байлтай.
Гэтэл “Эрэл тоосго” компанийн зөрчил улам лавширч айл өрхүүдийн хашаа байшин мөргөх, гудамж талбайгаар явах иргэдийн амь насанд хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн учир дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Эрэл тоосго” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас иргэдийн суурьшиж буй 3.5 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.
Харин дээрх шийдвэрийг “Эрэл тоосго” компани хууль бус хэмээн үзэж Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд шүүх хурал энэ сарын 24-нд болох товтой байгаа аж.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн суурьшил бий болгосон газар тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд багтсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх ноцтой зөрчигдөж байна гэж үзсэн байна. Түүнчлэн Иргэний хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэрийн оршин суугч иргэдийн газраа шударгаар эзэмших эрхийг хамгаалсан хэмээж буй юм.
Нөгөөтэйгүүр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Газрын тухай хуулиар нийтийн эдэлбэр газрын иргэдэд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын хил болон уурхайн хил заагийг нарийн тогтоох эрх нь олгогдсон байдаг учраас хууль зөрчөөгүй хэмээн үзээд байгаа ажээ.
Мөн УИХ-ын 2013 оны 2 дугаар сарын 8-ны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигт Нийслэлийн нутаг дэвсгэрийн 40-өөс доошгүй хувийг Төрийн тусгай хамгаалалт болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах бодлого баримталж ажиллахаар заасан байгааг үндэслэн шийдвэрлэсэн хэмээж байгаа юм. Тэгээд ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг давсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж заасан байдаг учир хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй гэдгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар хэлж байгаа юм.
Ийнхүү Иргэдийн эрхийг хамгаалсаныхаа төлөө шүүхэд дуудагдаад байгаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн эрх дээр “сандайлсан” “Эрэл тоосго” хоёрын дунд үүсэн хэргийн гогцоо ирэх 24-ний өдөр тайлагдах нь.
Хэн ч харсан ил байгаа энэхүү хэрэг хэрхэн шийдэгдэхээс “Эрэл тоосго” компанийн хуулийг гууль болгож, худлыг үнэн болгодог авъяас харагдах юм. Үнэндээ тус компанийн хувьд олборлолт хийсэн газартаа нөхөн сэргээлт хийхгүй “там болгож” орхисон түүх тамтаггүй олон байдаг нь үнэн. Энэ алдааг нь багагүй хэлж ярьдаг ч “Эрэл” гэх том группын өмнө иргэдийн эрх гишгэгдсээр ирсэн жишээ цөөн биш билээ.
Харин энэ удаад “Эрэл тоосго”-ын өмнө бүхэл бүтэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний цаана байгаа иргэдийн эрх хэрхэх нь ирэх 24-нд тодорхой болох нь.
Холбоотой мэдээ
-
mn.o (March 24, 2015 10:11:41 am )
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 до*аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=15487 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй
-
zochin (March 26, 2015 9:29:04 pm )
ene hudlaa um shig bn lee shuu!!!
Bi 2500$ tsugluulaad avch chadahgui bn. Ter survey ni complete bolohgui um bn.
Verify hiigdehgui bn lee.
-
-
БАС НЭГ ҮЛГЭР. (March 24, 2015 6:23:58 pm )
ЭНЭ ЧИНЬ ХАРИН ҮЙЛДВЭРИЙН ЗОРИУЛСАН ГАЗАРТ АЙЛУУД НЬ ОРООД БУУЧИХСАН ҮҮНИЙГ НЬ АРДЧИЛСАН ЛУЙВАРЧИД МАНАН ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ТА НАР ЗУРГАА АНХААРАЛТАЙ ХАРДАА.ҮЙЛДВЭР ХЭЗЭЭ БАЙГУУЛАГДЛАА.НӨӨЦ НЬ ХААНА БАЙСАН ЗЭРГИЙГ НЬ СУДЛААД ҮЗВЭЛ ХАРИН Ч ӨӨР БАЙДАЛ ТОДОРНО ДОО.ЭНЭ СЭТГҮҮЛЧИД НЭГ Л БИШ ДЭЭ.ЮМЫГ ҮНЭНЭЭР НЬ БИЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.
-
Anonymous (March 26, 2015 4:04:26 pm )
хот орчмын тоосгоны үйлдвэрүүд орчноо хогоор бузарлаж байгалийг сүйтгэж байхад төр засгийн байгуулагууд ямарч арга хэмжээ авахгүй байгаа нь өөрсдөө тэднээс хахууль гэх мэтээр гүн гүнзгий холбоотойг харуулж байгаа бусуу Байгалийг сүйдлээд зогсохгүй Чанаргүй тоосго үйлдвэрлэж иргэдийг хохироож байхад хяналтын албад юуч хийхгүй татвар төлөгчдийн мөнгийг зүгээр идээд сууж байна
-
ээ (March 27, 2015 4:06:38 pm )
Монгол улсын нийслэл арай дэндүү байна. Эрэл тоосгоны үйлдвэр Баянхошууны урд талын амыг ухаад дууслаа нөхөн сэргээлт хэзээ хийсэн юм хэдэн арван жил л энэ хавиас шавраа зөөгөөдл тоосгоо шатаагаадл хотын агаар бохирдолд бас нэг нэрмээс болж байнадаг. Мөн Дарь-эхийн амны эх,Улиастай амны эхээр мөн ийм хужаагийн тоосгоны үйлдвэр зөндөө байдгийг нийслэл,дүүргийн захиргааны дарга нар мэдсэнч мэдээгүй юм шиг дэмжээдл байдаг ямар учиртай юм бэ? Налайх дүүргийн нүүрсний уурхайг дагаад тоосгоны үйлдвэр цэцэглээд их удаж байна. Нийслэлээс энэ тоосгоны үйлдвэрүүдийг даруй гаргаж нөхөн сэргээлтийг нь нөхөн хийлгэх шаардлагыг ард олон хүлээж байна. Тоосготой тоосгогүй Монгол улс барилгаа бариадл явнадаа.Аль эсвэл нийслэлийн удирдлагууд үнэгүй тоосго шан харамжиндан авдаг юм болов уу.Шалгах л асуудалдаа…
-
Зочин**** (March 28, 2015 1:01:29 am )
Ажил хийсэн хүнд саад тотгор ёстой мундахгүй юмаа.Энэ айлуудад хэн газар өгсөн юм түүнд хамаг учир байна. Үндэсний үйлдвэрээ дэмжье
6 Comments