antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

Ц.Нямдоржийн иргэдээ буудах хуулийн төсөл НҮБ-ын ажилтнуудын гайхлыг төрүүлэв

нийтлэсэн Admin

С.Зориг агсны амийг хөнөөсөн болон 2008 оны 7 дугаар сарын 1-ний аймшигт хэрэг явдал дэлхийн чихийг дэлдийлгэсээр, манай хэдэн дарга ч бүлх залгисан хэвээрээ байх юм. 1990 оны ардчилсан хувьсгалыг зохион байгуулагчдын нэг С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг хэдэн удаа шинэчилсэн нь асуудлыг улам бүрхэгдүүлсэн гэх хүн цөөнгүй. Ер нь энэ хэргийн улмаас учир битүүлгээр амь үрэгдсэн цагдаагийн ажилтан, жирийн иргэд ч бий. Гэхдээ тэдний талаар хэн ч үнэнийг хэлэхгүй байгаа юм. Зүгээр л амны зугаа, хардлага төдий зүйл болж ард хоцорсоор. Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг амь үрэгдсэн тухай мэдээ аваад, хэргийн газар дээр халамцуухан очиж, дараа нь тэнд Э.Бат-Үүл малгайгаа мартсан эсэх талаар хоёр өөр юм яриад явдаг хотын цагдаагийн газрын дарга өнөөдөр Авлигатай тэмцэх газрыг толгойлоод сууж байна. Тэр урьд генерал болж, Тагнуулын байгууллагыг бас удирдаж үзсэн. Түүнийг “хушга” хэмээх Н.Ганболд гэдэг. Энэ хүн үнэхээр шударга сайн ажилласан юм бол С.Зориг агсны гэрт тэр шөнө олон хүн оруулж хэргийн ул мөрийг баллуулах байсан гэж үү.

 

Түүнтэй хамт цагдаагийн өндөр алба хашиж явсан Мөрөн гэгч нь “МАХН сонгуульд ялвал С.Зоригийн хэрэг илэрнэ” гэж хүмүүсийн тархийг угаасан. Энэ нь эцсийн дүндээ хэнд ашигтай байсан юм бол оо. Уг хэрэгт Д.Энхбатыг холбогдуулан Францаас хулгайлж авчраад хэрцгийгээр эрүүдэн шүүж, амийг хөнөөсөн нь Б.Хурцын Англи, Германы шорон дамжсан үйл явдлаар төгсөв бололтой. Ингээд Б.Хурц нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга болчихлоо. С.Зоригийг алсан алуурчид, тэдний захиалагчдын тухай таамаглал дэвшүүлсэн Нинжийг дөрвөн сар шоронд суулгахаар ялласан. Үүнийг хамтран зүтгэгчид нь саяхан эсэргүүцлээ. Тэгж байтал НҮБ-ын Хүний эрхийн хорооны ажилтнууд С.Зоригийн хэрэг болон долдугаар сарын 1-ний явдлыг судлахаар Монголд ирлээ. Долдугаар сарын 1-ний хэргийг зарим улс төрчид “Үймээн самуун” гэсэн маягаар тайлбарлаж байна. Саяхан болж өнгөрсөн Ардын намын бага хурал дээр тус намын дарга, Ерөнхий сайд С.Батболд “Бусармаг явдал” гэж тодорхойллоо. Гэвч олон зуун хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож, таван хүний аминд хүрсэн энэ хэргийн талаар УИХ-аас албан ёсны улс төрийн дүгнэлт гаргасангүй. Юу болоод өнгөрчихөв, тэр үймээн самуун гээд байгаа зүйл нь. Сонгуулийн луйвраас уу, эсвэл хоногийн хоолгүй болтлоо ядуурсан хүмүүс аяга хоолны төлөө намынх нь байрыг шатаачихсан юм уу. Улс төр ярьдаг их мэдэгчид нь энэ бүхний учир шалтгааныг өөрсдийн мэддэг философиор биш харин дэлхий нийтийн жишиг, Хүний эрхийн түгээмэл тунхаглал мэтийн тулгуур зарчмуудаас харж дүгнэлт хийх байсан болов уу. Түүнээс биш заавал Ц.Нямдорж сайдын ааш араншинд нийцүүлнэ гэж юу байхав. Мань хүн долдугаар сарын 1-ний хэргийг дахин гаргуулахгүй гэсэн “эх оронч” санаачлагаар цагдаа, тагнуул, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, онцгой байдлын албан хаагчдаа “командлан” иргэний жагсаал цуглааны үеэр галт зэвсэг хэрэглэх хуулийн төсөл боловсруулсан. Үүнийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчид, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөхүүд олж үзээд ёстой нүд нь орой дээрээ гарах шахлаа. Энгийн номхон иргэдийн үзэл санаагаа илэрхийлснийх нь төлөө шууд буудах нь ээ. Ц.Нямдоржоос энэ тухай нэгэн сэтгүүлч “Та уг хуулийн төсөлдөө Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг ашиглахаар тусгасан юм уу” гэж асуухад тэр “Манай Засгийн газраас төсөлд тиймэрхүү санааг оруулсан байсан. Харин үүнийг бид ярилцаад болиулсан” гэж хариулжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үнэнээ хэлжээ. Гэхдээ “Засгийн газар” хэмээн өөрөөсөө зайлуулах гэж оролдсон байна. Засгийн газарт нь угаасаа мань хүн өөрөө ажиллаж байгаа. Харин тэр нэрэлхсэндээ “Би ийм заалт оруулсан байлаа” гэж шууд хэлж чадаагүй биз. Ингэж хэлэх нь халуухан санагдсан тул зориуд “Засгийн газар” хэмээх нэгэн “бүтэлгүй” этгээд рүү заасан байх л даа, хөөрхий. Гэхдээ тэр өнөөх шазруун зангаараа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр “Жагсаал цуглааны үеэр тэгж яривал армийнхан чинь ард түмнийхээ талд орчихдог юм” гэж байв. Түүний энэ яриаг сонссон зарим хүмүүсийн нурууны голоор ёстой хүйт даах шиг болсон байхаа.

 

НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн Кристер Телин, Иргэний улс төрийн эрхийн төвийн тэргүүн Патрик Мүтзенберг нар Монголд ирэв. Тэд өнгөрсөн онд Монгол Улсад НҮБ-аас өгсөн хүний эрхийн зөрчлийг арилгах зөвлөмжийн хэрэгжилт ямар шатанд явааг тодорхойлох зорилго тавьжээ. Дэлхийн анхааралд өртсөн С.Зориг агсны хэрэг, долдугаар сарын 1-ний буун дууны учрыг лавлах нь тэдний хувьд нэн чухал байж. Хүний эрхийн зөрчлийн бусад олон хэлбэр Монголд бугшиж байгаа л даа. Гэхдээ хамгийн том гэгдээд байгаа энэ хоёр хэргийг манай дарга нар яаж шийдэж байгаа нь илүү сонирхолтой байлаа. Гэвч НҮБ-ын ажилтнууд олигтой үр дүн олж харсангүй. Тиймээс “Танай Засгийн газар хэрвээ долдугаар сарын 1-ний хэргийг шударгаар шийдэхийг хүсч байгаа бол Ерөнхий прокурорынхоо ажилд хөндлөнгөөс бүү шахалт үзүүл” гэлээ. Манай улс уг нь “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт”-д нэгдэж ороод нэлээд олон жил болж байгаа. Энэ баримт бичгийг хүлээн зөвшөөрч, улс орныхоо хэмжээнд дагаж мөрдөнө гэж амласан хэрэг л дээ. Хэрвээ Засгийн газар нь хүний эрхийн зөрчлийг мэдсээр байж илрүүлэхгүй, таслан зогсоохгүй бол хариуцлага хүлээх учиртай юм билээ, энэхүү пактын зарчмаар бол. Өнгөрсөн онд НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монголын Засгийн газарт 27 заалт бүхий шаардлага тавьсан. Үүнийг нь эрхмүүд тоож үзээгүй байж. Үнэхээр том толгойтнууд байгаа биз.

 

Д.Энхбат агсныг С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгах үеэр НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Новак гэдэг хүн Монголд ирж байлаа. Тэрбээр шоронд хоригдож байсан олон хоригдлуудтай биечлэн уулзсан юм. Ингээд дүгнэлтээ хийгээд буцахынхаа өмнөхөн Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албаныхантай нүүр тулж ярилцсан байв. Энэ тухайгаа тэр өөрийн илтгэлд дурьдахдаа “Тус албаны зохион байгуулалт, ажлын чадамж муу байна” гэсэн байв. НҮБ-ыг төлөөлж ирсэн түүний энэ үг хэдийгээр товч боловч манай албан тушаалтнуудын өнгө төрхийг жинхэнэ байгаагаар нь хэлсэн хэрэг. Тэгвэл энэ удаа мөн дээрх хүмүүст манай Засгийн газар яг иймэрхүү сэтгэгдэл үлдээж буй аж. Тэд Засгийн газрын гишүүд болон Ерөнхий прокурортой уулзахдаа долдугаар сарын нэгний хэрэгт өөр хандлагаар хандах болсныг онцоллоо. Кристер Телин хэлэхдээ “Миний үзэж байгаагаар өндөр албан тушаалтнуудыг шүүж чадна гэж бодож байна. Гэхдээ энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж чадахгүй өмнөх шигээ байдалтай байвал ардчиллыг хэрэгжүүлж байгаа танай орны нэр төрд сэвтэй байх болов уу” гэсэн юм. Энэ нь манайхны өнөөх том толгой дээр бууж буй тун хүнд лантуу юм. Өөрөөр хэлбэл НҮБ-аас манайд ингэж дахин сануулга өгч байна. Хүний эрхийн хорооны тэрхүү 27 заалттай шаардлагын “Хүний эрхийн үндэсний комиссын бие даасан байдлыг хангахад шаардлагатай санхүүжилт болон ил тод байдлыг дээшлүүлэх”, “Шүүхийн авлигын асуудлаар арга хэмжээ авах”, “2008 оны онц байдлын үеэр хүний эрх нь зөрчигдсөн иргэдийн асуудлыг судалж, хохирлыг барагдуулах” зэрэгт тэдгээр ажилтнууд онцгойа нхаарчээ. Харамсалтай нь манайхан энэ удаа хийсэн олигтой юмгүй тул тааруухан дүнтэй салж байгаа юм байна.

 

Түүгээр зогсохгүй Ц.Нямдорж сайдын жагсаал цуглааны үеэр галт зэвсэг хэрэглэх хуулийн төслийг хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний байгууллагын төлөөллүүд Кристер Телин, Патрик Мүтзенберг нарт бас танилцуулаад авчээ. Цагдаагийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэд рүүгээ буу шагайхыг хүссэн Хууль зүй дотоод хэргийн сайдыг тэд ер ойлгосонгүй гэв. Энэ тухай Кристер Телин хэлэхдээ “Танай Засгийн газар ийм хуулийн төсөл парламентдаа өргөн барьсныг би сая л мэдлээ. Хууль зүйн сайд нь ийм төсөл санаачилж, өөрөө өргөн барьсан гэдэгт би итгэхгүй байлаа. Харин та нараас цаасан дээр бичсэн тэр хуулийн төслийг олж хараад аргабуюу итгэхээс өөр замгүй. Дэлхий нийтийн хүний эрхийн хөгжлийн чиг хандлагатай яагаад ч нийцэхгүй. Бид танай улсын Засгийн газраас боловсруулсан зарим бичиг баримтын төслийг олж авч чадаагүй байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүссэн мэдээллүүдээ авсан. Хүний эрхийн хамааралтай хэд хэдэн хуулийн төсөл хийгджээ” гэжээ. Түүнчлэн Кристер Телин уулзалтынхаа үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн Болормаагаас “Энэ төслийг танай яам санаачилсан уу, эсвэл сайд чинь өөрөө ганцаараа санал болгож УИХ-д өргөн барьсан юм уу” гэж асуухад тэрбээр “Би энэ асуултанд хариулах боломжгүй” гэв. Ийнхүү Ц.Нямдорж болон түүний хамтрагчид НҮБ-ын Хүний эрхийн хорооны шалгалтад бүдэрчээ.

 

Уг нь Монгол хүн амьд явах эрхтэйг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Долоон сарын нэгний шөнө үүнийг зөрчсөн юм. Саяхнаас тэр өдөр амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс, тэдний ар гэрийнхэн хэргийн материалтай танилцаж эхэлжээ. Хавтаст хэрэгт харин тухайн үед таван хүнийг хэний тушаалаар, хэн буудсан нь тодорхой бус хэвээрээ байна. Буудах тушаал өгсөн хүн байхгүй гэж үү. Гэтэл байлдааны сум тарааснаа хүлээн зөвшөөрсөн цагдаагийн хоёр, гурван албан хаагч байж л байна. Гэвч тэд “Маш хүнд дарамтын дор амь тээж яваа бололтой” хэмээн нэгэн баттай эх сурвалж хэллээ. Хүний амь хөнөөж болохгүйг хуулиар хориглосоор байтал тийнхүү буудан хороосон бол Ц.Нямдорж мэтийн хүмүүс өнөөдөр иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэх хууль санаачилсныг УИХ-ын зарим гишүүд дэмжээд сууж буйг ойлгоход нэн бэрх. Гэхдээ аз таарч, НҮБ-ын ажилтнууд үүнийг мэдсэн нь яамай.

 

Кристер Телин нь 2003 оноос эхлэн Гаага болон НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүнээр ажиллаж байгаа Олон улсын хүний эрхийн мэргэжсэн хуульч ажээ. Патрик Мүтзенберг нь НҮБ-ын Хүний эрхийн хорооны хүрээнд Төрийн бус байгууллагуудын зохицуулалт, хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулах, Молдав, Рванда, Узбекстан, Азербайжан зэрэг улсуудад Хүний эрхийн хорооноос өгсөн дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн мониторинг хийдэг. Олон улсын хүний эрхийн мэргэжсэн хууль юм байна. Тэд ирэх оны гуравдугаар сард зөвлөмжийнхөө хэрэгжилтийн тайланг манай засгийн газраас авах ажээ.

 

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car