Төрийн эрхийг барьж буй УИХ-ын гишүүд нэр дэвшиж гарч ирэхдээ мөргөж сөгдөх нь холгүй иргэдээ гуйдаг. Харин сонгогдож гарч ирсэнийхээ дараа ёстой л үнэн төрхөө харуулдаг нь нууц бишээ. УИХ-ын чуулганд гишүүд ажлаа хийхгүй тасалж ирц нь бүрдэхгүй хурлыг хойшлуулах тохиолдол нэлээдгүй гарч байна. Уг нь ард иргэдийнхээ төлөө, эх орныхоо төлөө гэж тэднийг сонгосон атал эрхэм гишүүд үнэн худал нь мэдэгдэхгүй хувь, хувьсгалийн ажлаа хольж хутгаад явах шиг.
Чуулганы хуралдаанд гишүүд ирцээ бүртгуулчихээд сэм гараад явчихана. Хууль батлах болоход харваас хоосон танхимд гишүүдийн 50 хувийн ирцээр баталж орхидог. Энэ нь иргэдэд таалагдахгүй өнгөрөх нь ойлгомжтой. Тэгвэл энэхүү асуудлыг хөндсөн хэвлэлийн бага хурлыг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан ирцийн асуудлыг цэгцлэхийн тулд хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ. Түүнчлэн УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан оролцдоггүй, мөн хуралдаанд суудаггүй гишүүдийг эргүүлэн татах юм байна. Мөн хуралдаан 1 минут хоцорч ирсэн бол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалттай хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөл энэхүү хуулийн төслөө хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү хэлэхдээ “ Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцсэн. Иргэд сонгогчдоос 1366 өргөдөл ирсэн. Байнгын хороо байгуулагдсан цагаас хойш нийт 3000 гаруй өргөдөл ирж, үүнээс 506 хүсэлтийг судлан шууд хариу өгсөн бол 272 хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (March 17, 2015 4:09:04 pm )
Иргэд өргөдлийн байнгын хорооны даргад хандаж бичсэн өргөлөө хаана,ямар зарчмаар аваачиж өгдөг вэ. Өргөдөл авах утас,цагийн хуваарь байдаг уу. Хэлж өгнө үү
-
зочин (March 17, 2015 4:49:25 pm )
хуралдаа суухгүй, ард түмнийхээ хүсэлтийг гишүүн болсон хойноо сонсохгүй болсоныг нь эргүүлэн татдаг баймаар юм, зарим гишүүд мөнхийн юм шиг аашилж байгаа нь заримдаа ч хэтрэх юм, иргэдэд хариуцлага гэж ярьдаг хүмүүст өөрсдөд нь хариуцлага тооцмоор байна шүү, хуулийг адилхан үйлчлэх ёстой!!!!!!!!!!!!!!!!!!!!
2 Comments