antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2015 20 comments

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

нийтлэсэн Admin

 chuulgan   Төрийн албаны тухай, төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, Төрийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

16 бүлэг, 63 зүйлтэй уг хуулийн төсөл батлагдсанаар  уламжлалт төрийн албаны ойлголт, үзэл баримтлалыг иргэдэд үйлчилдэг нийтийн алба болгох чиглэлээр өөрчилнө. Улстөрөөс хараат бус шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогдох нөхцөл баталгаажна.

Мэдлэг, чадвартай иргэдэд өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлнэ.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа АНУ, Канад, ОХУ, БНСУ, Унгар, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “Төрийн алба”-тай холбоотой хууль тогтоомж, туршлагыг судалсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад  тулгууржээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Дээгий (March 17, 2015 3:35:55 pm )

    төрийн албаны хуулийн төслийг нийтэд судлуулж саналыг нь тусгах ажил зохион байгуулах хэрэгтэй хуулийн төслийг хаанаас авч унших вэ. Төрийн албанд олон жил ажилласан хүмүүсээс санал их гарна гэдэгт найдаж байна.

    • АЛТАЙ (March 17, 2015 5:03:30 pm )

      ТӨСЛИЙГ УНШИХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.САНАЛ ОЛОН ГАРАХ БӨГӨӨД САНЛУУДЫГ НЭГТГЭЖ ХУУЛЬД ТУСГАВАЛ ТӨРИЙН АЛБА ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ БОЛОХ БАЙХАА.ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БАЙХГҮЙ БОЛХООР ДАРХЛАГДСАН ХҮНД СУРТАЛТНУУДЫН АМЬДАРДАГ ҮҮР-ТӨРИЙН АЛБА БОЛЧИХООД БАЙГААТАЙ ОЛОН ХҮН САНАЛ НИЙЛНЭ.

  • болор (March 17, 2015 4:53:16 pm )

    яг үнэн олон жил ажилласан төрийн албан хаагчдаас саналыг нь авах хэрэгтэй, төрийн жинхэнэ албан хаагч болж тангараг өргөдөгийг тамгын газрын нэг өрөөнд биш иргэдийн өмнө өргөдөг болгох, жил бүр мэргэшсэн шалгалт авч тэнцэхгүйг хасдаг байх, мөнхийн нэг суудалд суучихаад иргэдийн төлөө үйлчилдэгээ ч мартсан төрийн албан хаагч нар олширч байгаад анхаарах цаг болсон шүү,

  • Anonymous (March 17, 2015 8:39:26 pm )

    Олон жил ажилласан ТАХ гэдэг чинь өнөөдөр монголыг сүйрүүлж байгаа 2 намын шахааны түшмэдүүд шүү дээ. Та нар одоо боль. Монголоор аятайхан ярьж чадахгүй байж бас санал өгнө гэнэ. Тийм сүрхий юм бол саналаа өөрсдөө оруулахад яасан юм. Шал худлаа араар нь гүйж намын сонирхолыг тусгах л гэж байгаа шүү дээ. Одоо та нар өргөдлөө өгөөд өөр газар луу явцгаасан байгаарай.

  • Иргэн (March 17, 2015 9:18:42 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (March 17, 2015 9:19:05 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (March 17, 2015 9:19:23 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (March 17, 2015 9:19:45 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/

  • Иргэн (March 17, 2015 9:20:06 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (March 17, 2015 9:20:30 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (March 17, 2015 9:20:49 pm )

    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

  • Иргэн (March 17, 2015 9:21:06 pm )

    Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /Күнз/

  • Иргэн (March 17, 2015 9:21:23 pm )

    Дээдэс ёслолыг сахиваас доордос үл хүндэлж эс зүрхлэх, дээдэс журмыг сахиваас доордос үл дагаж эс зүрхлэх, дээдэс итгэлтэй аваас доордос үнэн сэтгэлээ үл илтгэж эс зүрлэх бөлгөө. /Күнз/

  • Иргэн (March 17, 2015 9:21:41 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (March 17, 2015 9:21:58 pm )

    “Биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй.
    “Гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй.
    Төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй.
    Эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. Төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу.
    “Тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. /Күнз/

  • Иргэн (March 17, 2015 9:22:17 pm )

    Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/

  • Иргэн (March 17, 2015 9:22:32 pm )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. Харин залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. Харин ард түмэн өөрийгөө өөд татаж авъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгүй илүү үр дүнтэй болох юм. /Самуэл Смайлс/

  • sanal (March 18, 2015 8:10:09 am )

    shuuhiin tuhai huuli turiin alband 20 jil ajillasan bol nas hargalzahgui sanalaar ni tetgevert gargah heregtei.ingevel ajlin bair shineer nemegdene.

  • sanal (March 18, 2015 8:10:33 am )

    shuuhiin tuhai huulind zaasa shig

  • ÷ºäºð (March 18, 2015 11:04:07 am )

    Îäîî÷ òºðèéí àëáà ãýäýã ÷àäâàðã¿é, õàìò îëîíäîî ¿íýëýãääýãã¿é, àð÷ààã¿é, äàðãà íàðûã äàãàæ ã¿éñýí àëèà ñàëáàäàé íàðààð ä¿¿ð÷èõýýä áàéõàä ÿàæ öýâýðëýæ ÷àäàõ þì. Íàì ãýäýã ÷ºäºð òóøàà áîëñîí ýíý öàãèéí ìºí ÷ ëàé ëàí÷èã þì äàà

antalya rent a car