antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2015 7 comments

УИХ-ын даргын айлчлал үргэлжилж байна

нийтлэсэн Admin

eboМонгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.15/ мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов.

Дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах “CeBIT-2015” үзэсгэлэн яармагийг нээж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток үг хэллээ.

enhbold

Тэрээр хэлсэн үгэндээ, “CeBIT-2015” үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Ма Кай, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ХБНГУ-ын Канцлер А.Меркель болон хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээллийн технологийн салбарын ололт дэвшлийг танилцуулах талбар болсон “CeBIT-2015” үзэсгэлэн 2015 оны 3 дугаар сарын 15-20-нд зохиогдож буй  бөгөөд гол түншээр БНХАУ оролцож байна. Иймээс бид БНХАУ-ын зарим хоттой түншийн харилцаа тогтоолоо. Манай муж улс бол бүхий л салбарын бодит үсрэнгүй хөгжлийг хангаж, амьдралын чанарыг нэмэгдүүлж буй муж улс мөн. Манай Ханновер хотод гадаадын 100 мянган иргэн амьдарч байна. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ эрин үед дэлхийн олон орноос энэ танхимд хүрэлцэн ирсэн та бид технологийн хөгжлийг ашиглан уулзаж ярилцаж болох хэдий ч биечлэн уулзах нь хамгаас чухал гэдгийг онцлон хэлье. Та бүхэн Ханноверт хүрэлцэн ирж, “CeBIT-2015” үзэсгэлэнд оролцож буйд баяртай байна гэсэн юм.

enhbold

Мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Канцлер А.Меркель, даяаршил болон дижиталчилал хоорондоо уялдаа холбоотойгоор хөгжиж байна. Дижиталчилал нь шууд эдийн засагтай холбогдож, ирээдүйн эдийн засгийн дэвшлийг тодорхойлоход ихээр нөлөөлж байна. Өрсөлдөөн ихтэй энэхүү орон зайд “CeBIT” өөрийн хувь нэмрээ оруулсаар ирснийг онцлох хэрэгтэй. Энэхүү үзэсгэлэнг хамтран зохион байгуулалцаж буй ХБНГУ болон БНХАУ  нь өөрсдийн онцлогийг багтаасан дэвшилтэт олон талуудтай. ХБНГУ бодлогын хэмжээнд дижиталчлалын хөгжлийг дэмжих ёстой, хууль эрх зүйн орчныг хөгжүүлэхэд саад болж буй бэрхшээлийг арилгах хэрэгтэй гэж үзэж байна. ХБНГУ бол зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж чаддаг, түүнийгээ ч түгээж чаддаг. Бид  дижитал хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Шинэ шинэ дижитал шийдлүүд хүмүүсийн итгэлийг олох хэрэгтэй бөгөөд бид тасралтгүй судалгаа шинжилгээ хийж байх хэрэгтэй. Бид дижитал хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Шинэ шинэ дижитал шийдлүүд хүмүүсийн итгэлийг олох хэрэгтэй бөгөөд бид тасралтгүй судалгаа шинжилгээ хийж байх хэрэгтэй. Бид  интернетийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг боловсруулж байна. Энэ нь зөвхөн ХБНГУ-д төдийгүй Европын холбооны улсуудын хэмжээнд ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.

enhbold

“CeBIT-2015” үзэсгэлэн яармагийн үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг энэхүү үзэсгэлэн яармагт оролцож байгаад талархал илэрхийллээ. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн нийслэл Ханновер хотноо жил бүр зохион байгууллагддаг үзэсгэлэн нь 1986 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • kkk (March 16, 2015 10:08:30 pm )

    Emegtei hunees hamaagui namhan tairdas ve. Manai 3 ondorlog aimaar bsan shu 3ula hunii hagas. Odo saihanbileg gj gaj teneg ni arai undur yumda

  • kkk (March 16, 2015 10:09:02 pm )

    Kkk neeree unen shu kkkk

  • Zochin (March 17, 2015 4:52:37 am )

    Esgii hiih gazar,, ene nyamdorj yu vee, yum uzej nud tailj yavaa yum bh dee, zailuul

  • зээ (March 17, 2015 2:58:09 pm )

    з. энхболд элбэгээ энэтэр нэг гадаад явахаараа ирэхээ мэдэхгүй юмаа улсын мөнгөөр нүд тайлдаг хөдөө зангаа хэзээ болих вэ гадны томцуул жижиг сажиг арга хэмжээний үеэр гүйж очоод байдаггүй шүү албан уулзалт хэдхэн цаг л болдог шүү тэгээд захаар тэнээд явдаг авгай нар шиг юм юм очиж шүлсээ гоожуулаад явахын нэр нүүр гэж байна уу

  • Иргэн (March 17, 2015 9:24:06 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (March 17, 2015 9:24:38 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (March 17, 2015 9:24:53 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

antalya rent a car