antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2015 Comments are off

Шар усны үерийн аюулаас болгоомжлоорой

нийтлэсэн Admin

sharusДулааны улирал эхлэн цас, мөс хайлж байгаатай холбоотой шар усны үерийн аюул учирч болзошгүй тул аж ахуйн нэгж, ард иргэд та бүхнийг болзошгүй үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Та шар усны үерийн аюулаас сэргийлэхийн тулд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасын дэглэм, засвар үйлчилгээний журам”-ыг дагаж мөрдөхөөс гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

Үерийн аюулд өртөж болзошгүй газар суурьшсан бол нэн даруй нүүх
Хашаа хороогоо хамгаалсан далан шуудуу татах
Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх
Усанд автсан газраас гарч явах боломжгүй бол бат бөх байшин, өндөрлөг газар, модны орой дээр гарч түр байрлах
Аюулын үед аврагдах гарцын талаар урьдчилан тодорхойлсон байх
Хэрэв та үерийн усанд автлаа гэхэд сандарч тэвдэлгүй, өөрийгөө удирдан жолоодох чадвараа алдаж болохгүй. Та Нийслэлийн шуурхай удирдлагын 310005 дугаарт залган өөрийнхөө байгаа газраа тодорхой хэлж тусламж хүсээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car