antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2015 2 comments

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

нийтлэсэн Admin

shalgaltМонгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон.

Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх бөгөөд  өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтадаа 03 сарын 09-нөөс өмнө, ЭЕШ-даа 04 сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй болно. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэж аван БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ дээр ирж гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэхийг сануулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (March 09, 2015 8:02:09 pm )

    нөгөө батцэцэг гэдэг хүний хуулиар аваагүй биздээ өөрийх нь хүүхдүүд зайсанд явдаг гэсэн амеркан билүү энглишд явдаг элит гэж өөрийгөө ярьж явдаг гэсэн нохоин зайдас

  • Anonymous (March 10, 2015 11:58:57 am )

    lavlah utasnuud chin bolohgui bna sh de 2 odor zalgaad holbogdoj chadsangui

antalya rent a car